Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/03456

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 21

182/ШШ2024/03456

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Б  тоот хаягт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух, И  овогт *******ын ******* /РД:*******/-т холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 012 559 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ББСБ ХХК нь Н.*******ын хүсэлтээр 2020.10.08-ны өдөр 2355 тоот Зээлийн гэрээ-г 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2021.09.17-ны өдөр 310 000 төгрөгийг 30 хоногийн 5,7 хувийн хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай компаниас Голомт банкны ******* Н.******* гэсэн дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2021.10.17-ны өдрөөс хойш удаа дараа залган, зээлийн талаар сануулсан боловч огт эргэн төлөлт болон сунгалт хийлгүйгээр итгэл эвдэн өдий хүрсэн болно. Зээлийн гэрээний 2.6.5-г ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, алданги төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 3.2.1 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 3.3.6-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 6.3.1, 6.3.7-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024.06.12-ны өдрийн байдлаар хариуцагчийн нь үндсэн зээлийн үлдэгдэл 310 000 төгрөг, төлөх ёстой хүү 588 411 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114 148 төгрөг, нийт 1 012 559 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 851 төгрөг, 2024.02.08-ны Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2024/00739 тоот шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулах зорилгоор төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай харилцан тохиролцож, эвлэрсэн бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1 012 559 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2024.10.01-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******тай дараах байдлаар эвлэрч байна.

1. ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч Н.******* нь 1 012 559 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.10.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд хуульд заасан үр дагаврыг ойлгосон болно гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2020.10.08-ны өдрийн 2355 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.04.03-ны өдрийн 1469 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.12.07-ны өдрийн 182/ШЗ2023/16058 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.08-ны өдрийн 102/ШШ2024/00739 дугаар шийдвэр зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан, 1 012 559 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 012 559 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.10.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 851 төгрөгийн 14 425.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14 425.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 14 425.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******т холбогдох, 1 012 559 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 012 559 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.10.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 851 төгрөгийн 14 425.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14 425.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 14 425.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА