| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 181/2023/04112/И |
| Дугаар | 182/ШШ2024/03450 |
| Огноо | 2024-08-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2024/03450
| 2024 08 20 | 182/ШШ2024/03450 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах ******* ******* ХХК /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 450 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 06-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Чингис хаан банк ХХК-иас 262 372 498 төгрөгийн, мөн ******* маркет ХХК нь тус банкнаас 158 171 179 төгрөгийн тус тус хадгаламжийн авлагатай байсан.
Хариуцагч ******* ******* ХХК, нэхэмжлэгч ******* ******* ХХК ******* маркет ХХК, Чингис хаан банк ХХК гэсэн 4 компани хоорондоо тохиролцоод Чингис хаан банк ХХК-иас ******* маркет ХХК-ийн 158 171 179 төгрөг шаардах эрхийг ******* ******* ХХК-д шилжүүлж авсан. Энэ шаардах эрхийн хүрээнд ************** ХХК-иас уг мөнгийг авахаар тохиролцсон. ************** ХХК нь Чингис хаан банк ХХК-д 677 555 354 төгрөгийн зээлтэй байсан. Зуунннайман ******* ХХК болон ******* маркет ХХК нь Чингис хаан банк ХХК-иас авах ёстой мөнгөө ************** ХХК-ийн тус банканд төлөх ёстой байсан зээлийн төлбөрөөс 430 543 677 төгрөгийг тооцуулж хариуцагчийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн. ************** ХХК нь 430 543 677 төгрөгөөс 2020.10.10-ны өдөр 30 543 677 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сард 200 000 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сард 200 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эдгээр компаниудын хооронд эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. 2020.10.10-ны өдөр 30 543 677 төгрөгийг төлсөн, 2020 онд төлөх ёстой төлбөрийг 2021.08.20-ны өдөр 100 000 000 төгрөг төлсөн. 300 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл шалтгаангүйгээр төлж барагдуулаагүй.
Эдгээр компаниудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талууд гэрээний үүргийг хуулийн хүрээнд чөлөөтэй тодорх*******ж байгуулах эрхтэй гэж заасны дагуу уг эрхийн хүрээнд гэрээнүүд байгуулагдсан.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлд шаардах эрх шилжүүлэх, өр шилжүүлэх харилцаануудыг зохицуулсан бөгөөд уг зохицуулалтуудын хүрээнд хийгдсэн гэрээнүүд байгаа. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсвэл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь түүнийг уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан. ************** ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээр төлбөр төлөх графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Төлүүлэхээр нэхэмжлэгч компани шаардах эрхтэй гэдгийг Иргэний хуульд ч зохицуулж өгсөн байдаг. Энэ ч утгаараа үндсэн төлбөрт 300 000 000 төгрөг нэхэмжилж байгаа, хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаангүй байдаг.
Алдангийн хувьд талуудын хооронд байгуулсан 2020.09.28-ны өдрийн 108/2020-5-БК-01 тоот гэрээний 6 дугаар зүйлд ************** ХХК нь хуваарийн дагуу зээлийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч компани хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлнө гэж заасан. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан алдангийн хэмжээг хоног тутамдаа гүйцэтгээгүй үүргээс 0,5 хувь хүртэл тооцож болохоор заасан хуулийн заалттай нийцэж байгаа. Гэтэл бидний хувьд харилцан тохиролцоод маш бага хэмжээгээр буюу хоног тутамд 0,1 хувиар тооцохоор заасан. Гэтэл хариуцагч компани нь төлбөр төлөх хугацааг 970-1001 хоног буюу 3 жилээр хэтрүүлсэн. Нэхэмжлэгч энэ хугацаанд бизнесийн байгууллагын хувьд асар их хэмжээний хохирол хүлээсэн. Алдангийн төлбөрийг төлж дуусах ёстой байсан 2020 оны 12 дугаар сараас эхлээд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа буюу 2023.09.06-ны өдрийг хүртэл 0,1 хувиар гүйцэтгээгүй үүргийн дүнгээс тооцоход 294 100 000 төгрөгийн төлөхөөр байх боловч хуульд заасан хэмжээгээр буюу гүйцэтгээгүй үүрэг болох 300 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 150 000 000 төгрөгөөр болсон. Иймд нийт 450 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 123 дүгээр зүйлийн 124.1., 124.2., 123 дугаар зүйлийн 123.8.-д заасны дагуу хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч тал ковидын нөхцөл байдал нөлөөлсөн, түүний улмаас төлөх чадваргүй болсон гэж тайлбарладаг. Хэрвээ ийм нөхцөл байдал үүссэн бол энэ тухай нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй, ийм баримт байхгүй байна. Хэрэгт, хүнд нөхцөл байдлын гэрчилгээ өгсөн байх боловч энэ нь хуулбар, нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар хувь байсан. Мөн энэ гэрээтэй холбоотой гарсан давагдашгүй хүчин зүйлийг нотолсон гэрчилгээ биш юм. Хариуцагч ************** компани өөр байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээрээс гарсан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ байна. Тэр нь маш бага хугацаанд хамаарч байсан. Үндсэндээ 1 жилийн хугацаанд л давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэж нотолж байсан. Гэтэл хариуцагч байгууллага нь 3-4 жилийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байгаа. Тиймээс хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй. Талууд Өр шилжүүлэх гэрээ-р алданги төлөхөөр харилцан тохиролцоод нотариатаар батлуулсан. Энэ ч утгаараа бид нар хэрэгт Чингис хаан банк ХХК-иас ирүүлсэн баримтаар ************** ХХК болон тус банк нарын байгуулсан зээлийн гэрээ нь жилийн 24 хувийн хүү төлөхөөр үүрэг үүссэн. Хариуцагч нь нэхэмжлэгчээр зээлээ төлүүлээгүй байсан бол 2020 оноос хойш 4 жилийн хугацаанд 24 хувийн хүүгээ төлөх ёстой байсан. Нэмээд тооцогдсон хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байсан. Бид энэ зээлийг нь хааж өгч чадаагүй байсан бол хариуцагч банканд өндөр хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх нөхцөл байдал үүсэх байсан нь тодорхой. Ийм ч учраас талууд тохиролцоод тодорхой хэмжээнд алдангийн зохицуулалтыг гэрээнд оруулъя, үүргийн харилцаагаа баталгаажуулъя, төлбөрөө хугацаанд нь төлнө гэдгээ баталгаажуулъя гэсэн байдаг. Хариуцагч тал ч үүнийгээ *******гож мэдэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид зээлийн төлбөрийн 300 000 000 төгрөгийн шаардлага дээр хариуцагч компанийн хувьд маргах зүйл огт байхгүй. Уг мөнгийг төлнө. Ковид-19 цар тахлын хугацаа 2020 оноос 2022.12.31-ийг хүртэл үргэлжилсэн байдаг. Тэгэхлээр энэ хугацаанд манай компани төдийгүй бүх л байгууллага эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд ажиллаж байсан, бараа материал орж ирэхгүй, ажил зогсох гэх мэт нөхцөл байдлууд их нөлөөлсөн. Үүнийг тооцож алданги тооцох хугацааг багасгаж, алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэсэн хүсэлт байна.
Бид яамны захиалагчийн албанаас болон Чингис хаан банк ХХК-иас гэрчээр оролцуулж өгөөч гэсэн хүсэлтүүдийг тавьсан боловч шүүхээс хангаагүй. яамнаас манай ажлын хөлсөнд бартераар орон сууц өгье гэх мэтээр төлбөрөө төлөхгүй удах, манай компанийн эргээд орлого олох нөхцөлийг хаасан ийм нөхцөл байдлууд их байсан. Үндсэн төлбөр дээр маргах зүйл байдаггүй, гэрээнүүд байгуулсан дээр ч ямар нэгэн маргаангүй. Цар тахлын нөхцөл байдлын үр дагавар одоог хүртэл үргэлжилж, барилгын салбар дахь сөрөг үр дагаврууд нь арилахгүй байна. Бид энэ бартерын байрыг борлуулж өр зээлийг хаая гэдэг. Гаргаж өгөх бэлэн мөнгө манайд байдаггүй. Бартераас бартерын хоорондын ийм л нөхцөл нэгэнт үүссэн. Мөн хариуцагч компанийн захирлын биеийн эрүүл мэндийн байдал муу, гадна улс оронд явж эмчилгээ хийлгэсэн байдал зэрэг нь нөлөөлсөн. Нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдэж байсан, өөрсдөө мэдэж байгаа шүү дээ. Хариуцагчийн зүгээс үндсэн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Энэ алдангийн хэмжээг тодорхой энэ ковидын нөхцөл байдал байсан учраас хасах, багасгах боломжтой гэж үзэж байна гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, 2020.09.28-ны өдрийн 108/2020/БК/01 тоот талуудын хооронд байгуулсан Өр шилжүүлэх гэрээ, алдангийн тооцоолол, 2020.09.28-ны өдрийн Чингис хаан банк ХХК, ************** ХХК, ******* маркет ХХК-ийн хооронд байгуулсан 20/0428 тоот Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ, 2020.09.28-ны өдрийн Чингис хаан банк ХХК, ************** ХХК, ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 108/2020/ЧХБК/01 тоот Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ, 2020.09.28-ны өдрийн ******* ******* ХХК болон ******* маркет ХХК-ийн хооронд байгуулсан 108/2020/ЭММ/01 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ, Гэрээ дүгнэсэн протокол, регистрийн дугаартай, ******* маркет ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* маркет ХХК-ийн 2024.04.16-ны өдрийн 24/54 тоот Тодорх*******олт, /хх-ийн 6-8, 40-43, 60-65, 77/ зэргийг,
4.Хариуцагч талаас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, 2061899 регистрийн дугаартай байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2024.04.09-ний өдрийн 30 тоот тодорх*******олт, ************** ХХК-ийн дүрэм, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын 2021.10.18-ны өдрийн 02/561 тоот Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ / хх-ийн 16, 53-58, 133/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргажээ.
5. Хариуцагч талын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2024.08.13-ны өдрийн 182/ШЗ2022/13517 дугаар захирамжийн дагуу Чингис хаан банк ХХК-иас ирүүлсэн тус банк болон ************** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016.10.20-ны өдрийн Зээлийн гэрээ, 2017.12.12-ны өдрийн ББГ-2017/ЗГ/132 тоот Зээлийн гэрээ /хх-ийн 144-147/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Зуууннайман ******* ХХК нь хариуцагч ************** ХХК-д холбогдуулан өр шилжүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 300 000 000 төгрөг, алдангид 150 000 000 төгрөг, нийт 450 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч тал нь уг нэхэмжлэлийн шаардлагын 300 000 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, харин алдангид нэхэмжилсэн 150 000 000 төгрөгийг үл зөвшөөрөн маргасан байна.
Шүүхээс хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 375 000 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ, ************** ХХК-ийн Чингис хаан банк ХХК-д төлөх ёстой байсан зээлийн төлбөрөөс 430 543 677 төгрөгийг тооцуулахаар тус банкнаас авах ******* ******* ХХК болон ******* маркет ХХК-иудын хадгаламжийн авлага болох 430 543 677 төгрөгийг төлж, хариуцагчийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн. Талуудын хооронд байгуулсан 108/2020/БК/01 тоот Өр шилжүүлэх гэрээ-ний дагуу хариуцагч нь 430 543 677 төгрөгийг 2020.10.10-ны өдөр 30 543 677 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сард 200 000 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сард 200 000 000 төгрөгийг төлөх хуваарьтай байсан боловч 2020.10.10-ны өдөр 30 543 677 төгрөг, 2021.08.20-ны өдөр 100 000 000 төгрөг төлж, үлдэх 300 000 000 төгрөгийг төлөлгүй үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 6 дугаар заалтад зааснаар алданги 150 000 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж тодорх*******он тайлбарлаж мэтгэлцсэн.
2.Хариуцагч ************** ХХК нь дээрх нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу гэрээний хугацаа хэтрүүлсний алдангид тооцсон 150 000 000 төгрөгийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ, төлбөрийн үлдэгдэл 300 000 000 төгрөгийг Ковид-19 цар тахлын хугацаа удаан үргэлжилсэн, бусад байгууллагаас ажлын хөлсөнд бэлэн мөнгө авах байсан боловч бартераар төлсөн нөхцөл байдал, хариуцагч компанийн захирлын биеийн эрүүл мэндийн байдал муудаж, эмчилгээ хийлгэсэн байдал зэрэг нь нөлөөлсөн учраас алдангийг хасах, багасгах боломжтой гэж тайлбарлан маргасан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараахь үйл баримтууд тогтоогджээ.
3.1. Хэрэгт авагдсан Чингис хаан банк ХХК болон ************** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016.10.20-ны өдрийн Зээлийн гэрээ, 2017.12.12-ны өдрийн ББГ-2017/ЗГ/132 тоот Зээлийн гэрээ-ний дагуу хариуцагч ************** ХХК нь тус банкнаас 2016.10.20-нд 1 400 000 000 төгрөгийн зээлийг , 2017.12.12-нд 1 000 000 000 төгрөгийн зээлийг тус тус зээлсэн байх бөгөөд уг зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл үүрэг болох нийт 677 555 354 төгрөгийн төлбөрөөс тооцон хасахаар ******* маркет ХХК нь 158 171 179 төгрөгийн, ******* ******* ХХК нь 262 372 498 төгрөг бүхий Чингис хаан банк ХХК-д хадгалуулсан өөрийн хадгаламжийн мөнгийг зээлдэгч болох ************** ХХК-ийн өмнөөс зээлдүүлэгч болох Чингис хаан банк ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, 2020.09.28-ны өдөр Чингис хаан банк ХХК, ************** ХХК, ******* маркет ХХК-ийн хооронд 20/0428 тоот Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ-г, 2020.09.28-ны өдөр Чингис хаан банк ХХК, ************** ХХК, ******* ******* ХХК-ийн хооронд 108/2020/ЧХБК/01 тоот Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ-г тус тус байгуулсан байна.
3.2. ******* маркет ХХК-иас хариуцагч ************** ХХК-ийн өмнөөс банканд төлсөн 158 171 179 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* маркет ХХК-д төлж, хариуцагч ************** ХХК-иас дээрх мөнгийг шаардах эрхээ ******* маркет ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-д шилжүүлсэн болох нь 2020.09.28-ны өдрийн ******* ******* ХХК болон ******* маркет ХХК-ийн хооронд байгуулсан 108/2020/ЭММ/01 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ, Гэрээ дүгнэсэн протокол, ******* маркет ХХК-ийн 2024.04.16-ны өдрийн 24/54 тоот Тодорх*******олт зэргээр нотлогдсон.
3.3. Хариуцагч ************** ХХК-ийн өмнөөс түүний зээлийн үүрэгт, зээлдүүлэгч Чингис хаан банк ХХК-д ******* маркет ХХК болон ******* ******* ХХК-ийн хадгаламжаас хасч тооцон төлөх төлбөрийн хэмжээ нь Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ-нүүдэд зааснаар нийтдээ 420 543 677 төгрөг байх боловч зохигчид уг хэмжээг 430 543 677 төгрөгөөр тооцон хариуцагч ************** ХХК-иас нэхэмжлэгч Зуунайман ******* ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож 2020.09.28-ны өдөр 108/2020/БК/01 тоот Өр шилжүүлэх гэрээ-г байгуулсан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
3.4.Дээрхээс үзэхэд, ******* маркет ХХК, ******* ******* ХХК, ************** ХХК нар нь зээлдүүлэгч Чингис хаан банк ХХК-тай тохиролцсоноор 2020.09.28-ны өдөр Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ-нүүдийг байгуулсан нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8.-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасантай нийцсэн.
Түүнчлэн ******* маркет ХХК-иас хариуцагч ************** ХХК-ийн өмнөөс банканд төлсөн 158 171 179 төгрөгийг, хариуцагч ************** ХХК-иас шаардах эрхээ нэхэмжлэгч ******* ******* ХХК-д шилжүүлж 2020.09.28-нд 108/2020/ЭММ/01 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шийлжүүлж болно гэж заасантай нийцсэн байна.
3.5. Хэрэгт зээлдүүлэгч Чингис хаан банк ХХК-иас зээлсэн хариуцагч ************** ХХК-ийн зээлийн төлбөрийн талаар баримт авагдаагүй ч ******* маркет ХХК, ******* ******* ХХК нь ************** ХХК, Чингис хаан банк ХХК гэсэн 4 хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан 2020.096.28-ны өдрийн Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ, Шаардах эрх шилжүүлэх гэрээ, Өр шилжүүлэх гэрээ-нүүдийн талаар, 430 543 677 төгрөгийн төлбөрийг хариуцагч ************** ХХК ******* ******* ХХК-д төлөх үүрэгтэй үлдсэн талаар зохигчид маргаагүй байна.
3.6. Зохигчдын хооронд байгуулсан 2020.09.28-ны өдрийн 108/2020/БК/01 тоот талуудын хооронд байгуулсан Өр шилжүүлэх гэрээ-ний 5 дахь заалтад зааснаар хариуцагч ************** ХХК нь төлөх ёстой 430 543 677 төгрөгийн 30 543 677 төгрөгийг 2020.10.10-нд, 2020 оны 11 дүгээр сард 200 000 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сард 200 000 000 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээж, түүнээс 2020.10.10-нд 30 543 677 төгрөгийг, 2021.08.20-нд 100 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж, 300 000 000 төгрөгийг төлөөгүй үлдсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож, энэ талаар хэн аль нь мөн маргаагүй байна.
4. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй бөгөөд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорх*******ох эрхтэйг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д заасан байна.
Үүнээс үзэхэд, талуудын хооронд байгуулсан 2020.09.28-ны өдрийн 108/2020/БК/01 тоот Өр шилжүүлэх гэрээ-р хариуцагч ************** ХХК, өөрийнх нь банканд төлөх ёстой зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч ******* ******* ХХК төлснөөр түүний өмнө 430 543 677 төгрөгийг төлж барагдуулах үүрэг үүссэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд дээрх үүрэг үүссэнээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5.-д заасан Иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийн Чингис хаан банк ХХК-д төлөх зээлийн гэрээний үүргээс 430 543 677 төгрөг /420 543 677 төгрөг/-ийг банкны өмнө төлөх үүрэг хүлээн зээлийн төлбөрөөс хасуулах, хариуцагч нь уг мөнгийг нэхэмжлэгчид 2020.10.10-наас 2020.12.31-ний өдрийн хооронд төлж дуусгахаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1., 43.2.1.-д заасны дагуу талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцон 2020.09.28-ны өдөр 108/2020/БК/01 тоот Өр шилжүүлэх гэрээ-г байгуулсан байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 430 543 677 төгрөгөөс төлсөн 130 543 677 төгрөгийг хасч үлдсэн хэсгийг шаардах эрхтэй.
5.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан 2020.09.28-ны өдрийн 108/2020/БК/01 тоот Өр шилжүүлэх гэрээ-ний 6 дахь заалтад ...************** ХХК нь хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд Зуунайман ******* ХХК-д хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлнө гэж талууд тохиролцон заасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
Тодруулбал, Өр шилжүүлэх гэрээ-ний 5 дахь заалтад заасан 2020.10.10-наас 2020.12.31-ний хооронд 430 543 677 төгрөгийг төлж дуусгах гэрээний үүргээс хариуцагч тал нь гэрээний хуваарьт хугацаанд 30 543 677 төгрөгийг, хугацаа хэтрүүлэн 2021.08.20-нд 100 000 000 төгрөгийг тус тус төлж, үлдэх хэсгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй үүргээ зөрчсөн байна.
6.Хариуцагч нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын 2021.10.18-ны өдрийн 02/561 тоот Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ-г нотлох баримтаар гаргасан бөгөөд талууд 2020.09.28-ны өдрийн 108/2020/БК/01 тоот Өр шилжүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээ хэрэгжих явцад 2020.11.11-нээс эхлэн короновируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг , нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зохион байгууллалтын асуудлыг онцгой журмаар шийдвэрлэн Засгийн газраас улс орны хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбоотойгоор хариуцагч байгууллагын үйл ажиллагаа хязгаарлагдсан нөхцөл байдал, энэ үүргээс гадна бусдад төлөх төлбөр, үүрэгтэй байсан байдал зэргийг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д заасны дагуу шүүхээс алдангийн хэмжээг бууруулан нийт 75 000 000 төгрөгийг гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангид тооцон гаргуулах боломжтой гэж үзэв.
7.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хариуцагч ************** ХХК-иас Өр шилжүүлэх гэрээ-ний үүргийн дагуу 300 000 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангид 75 000 000 төгрөг, нийт 375 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгон, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ************** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 032 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., 189 дүгээр зүйлийн 189.5., 232 дугаар зүйлийн 232.6., 232.8.-д заасныг баримтлан хариуцагч ************** ХХК-иас 375 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 75 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ************** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 032 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. 119 119.2., 119.3., 119.4., 119.7. 㺺 14 14 .
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА