| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04483/И |
| Дугаар | 182/ШШ2024/03447 |
| Огноо | 2024-08-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2024/03447
| 2024 08 20 | 182/ШШ2024/03447 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С тоот хаягт оршин суух Ц овогт Ж-н ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Е овогт С-н ******* /РД:*******/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.*******,
Хариуцагч С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2008 онд танилцаж, 2014.05.07-ны өдөр гэрлэлтийн ******* тоот баталгаагаар гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бид 2010-2014 оны хооронд хамт амьдарсан. Энэ хугацаанд охин ******* *******-ний өдөр төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2014 оны 09 дүгээр сараас салж түүнээс хойш одоог хүртэл бид тусдаа амьдарсан. Энэ хугацаанд хүүхэд эх С.С-йн асрамжид амьдарч өсч торнисон. Би тусдаа амьдралтай болоогүй. Эхнэр тусдаа амьдрал зохиосон учраас цаашид хамт амьдрах боломжгүй. Охиныг ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Бидэнд хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаан байхгүй. Охинтойгоо уулздаг, байнга утсаар ярьдаг. Ээжийнх нь зүгээс охинтой уулзахад хориг саад учруулдаггүй. Цаашид охиноо харж хандах үүрэг хүлээнэ. Бид хоорондоо хүүхдийн тэтгэлэг төлөхгүйгээр миний бие охиндоо тусламж үзүүлэх, тэтгэх үүргээ хэрэгжүүлэх болно. Бид хоорондоо энэ талаар ярьсан гэв.
2.Хариуцагч С.*******эс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2008 онд танилцаж, 2014 онд гэрлэлтээ батлуулсан. 2014 оноос хойш тусдаа амьдарсан. *******-ний өдөр охин ******* төрсөн. Охин төрснөөс хойш бид 1 жил орчим хамт амьдарсан. Энэ хугацаанд охин надтай хамт байсан. Одоог хүртэл хамт байгаа. Би энэ жил тусдаа амьдралтай болсон учраас цаашид хамт амьдрах боломжгүй. Саяхан 1 хүүхэд төрүүлсэн. Охиноо өөрийн асрамжид байлгана. Охин *******д оногдох хүүхдийн тэтгэлэг авахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин аавтайгаа холбоотой байдаг. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Бидэнд өөр маргаантай зүйл байхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн ХХХХ дугаар хорооны Засаг даргын 2024.06.20-ны өдрийн 222 тоот тодорхойлолт, бүртгэлийн дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа,хариуцагч С.Сэлэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, охин Б.Гэрээннарангийн ******* дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн АААА дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын ББББ дугаар сургуулийн тодорхойлолт, 2024.07.05-ны өдрийн 199 дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг, хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлийн үндэслэлээ, бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2014 оны 09 сараас хойш тусдаа амьдарсан, эхнэр тусдаа амьдрал зохиосон учраас цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, охиноо ээжийнх нь асрамжинд байлгана гэж тайлбарласан.
2.Хариуцагч С.*******ээс бид 2014 оноос хойш тусдаа амьдарч, энэ хугацаанд миний бие бусадтай амьдарч, үр хүүхэд төрүүлсэн, цаашид хамт амьдрах боломжгүй, охиноо өөрийн асрамжид байлгана, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэлт цуцлуулах хүсэлттэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбарласан.
3.Гэрлэгчид 2008 онд танилцан хамтран амьдарч, энэ хугацаанд тэдний дундаас *******-ний өдөр охин ******* төрж, гэрлэгчид 2014.05.07-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин *******гийн ******* тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдсон.
4.Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлээр үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, хариуцагч нь бусадтай хамтран амьдарч, хүүхэд төрүүлсэн, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасны дагуу зохигчид хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд охин *******г эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй.
6.Хариуцагч С.******* нь охин *******д оногдох хүүхдийн тэтгэлгийг тогтоолгохгүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэхгүй гэснийг дурдав.
7.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй гэснийг дурдав.
8.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлан, охин *******г эх С.Сэлэнгийн асрамжинд үлдээн нэхэмжлэлийг ханган, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлгийг төлүүлэхгүй гэснийг болон гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдаж шийдвэрлэлээ.
9.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Ц овогт Ж-н ******* /РД:*******/, Е овогт С-н ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан *******-ний өдөр төрсөн охин *******г эх С.С-н асрамжинд үлдээсүгэй.
3.Хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Ж.*******ээс охин *******д оногдох хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА