| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 142/2017/0390/э |
| Дугаар | 0392 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 0392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-д холбогдох эрүүгийн 17250013740187 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Харьцангууд овгийн Ч.М, Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 1, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багийн ** тоотод оршин суух хаягтай, урьд 1983 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж тэнссэн, 1995 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял, 1997 оны Орхон аймгийн Сум дундын шүүхийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар 10 сар хорих ял шийтгүүлж, 1998 оны 02 сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /РД: /
Шүүгдэгч Ч.М нь 2017 оны 11 сарын 03-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сум, ** багийн ** тоотод согтуугаар хамт архи ууж байсан Ч.Б-тэй маргалдаж улмаар нуруун тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Ч.Б-гийн “Би өчигдөр орой гэртээ архи ууж байгаад 21 цагийн орчим гэрийнхээ ойролцоо байдаг Г- гэж айлд өөрийнхөө ууж байсан тал шил архийг аваад орсон. Тэдний гэрт орсон чинь Г- гэртээ өөрийн эхнэр болон хуурай дүү М- нарын хамт архи ууж байсан. Нөгөө хэдтэй нийлээд архи уусан. М- гэрийн хойморт суугаад архи аягалаж байхаар нь айлын хойморт суугаад миний архийг явуулж байдаг гээд хэлсэн чинь М- миний урдаас үг сөрөөд бага зэрэг маргалдсан. Тэгсэн М- чамайг хутгална шүү гэхээр нь би чаддаг юм бол тэг тэг гэж хэлсэн. Тэгтэл босоод миний араар тойроод гарах шиг болсон чинь нуруу руу халуу оргиод эхэлсэн. Тэгэхээр нь би М-д чи намайг хутгалачихлаа шүү дээ гэсэн чинь “яадаг юм” гэж хэлээд гараад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11-р хуудас/
2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үззлэлтүүд /хх-ийн 4-8-р хуудас/
3.Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 сарын 08-ны өдрийн 951 дугаартай дүгнэлтийн “Ч.Б-гийн биед нуруунд 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх үүсчээ. Уг гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн хатгах, хатгагдаж, зүсэх, зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 21-р хуудас/
4.Шүүгдэгч Ч.М- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Би сонсож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэг болсон өдрийн орой хуурай ах Г-гийн гэрт очих үед Г- ах гэртээ эхнэрийнхээ хамт халамцуу байсан. Намайг ороод байж байхад Г- ахын гэрийн урд талын гудамжинд байдаг Б- гэж ах улаан өнгийн шилтэй тал архи авч орж ирсэн. Тэгээд Б- ах надад хандаж шувууны бага нь жиргэнэ, наад архиа тойруул гэж хэлсэн. Би гэрийн хойморт суугаад нөгөө архиа хундагалж байсан. Тэгтэл Б- ах надад чи муу одоо яасан том пизда вэ айлын хойморт суучихаад гээд хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би сөрөөд хэрүүл маргаан хийсэн. Маргалдаж байсан чинь Б- намайг “чи Г-гийн барлаг, боол биз дээ” гэхээр нь би байгаа газартаа юм хийлгүй яахав гэж хэлсэн. Б-гийн хэлсэн үг бодогдоод байхаар нь чамайг хутгална шүү гэсэн чинь чаддаг юм бол шаачих гээд байхаар нь гал тогооны шүүгээнээс хутга авсан. Би түүний дал нуруу хавьд нь нэг удаа хутгаар шаачихаад гарсан. Хутгаа авч гараад айлын хашаа дувуулаад шидсэн. Яг аль айлын хашаа давуулж шидсэнээ мэдэхгүй, санахгүй байна. Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/ болн ял шийтгэлийн лавлагаа зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой үзэв.
Шүүгдэгч Ч.М- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Архи ууж дуусаад хохирогчтой маргалдсан. Тэгээд хутгална шүү гэхэд чаддаг юм тэг гэхээр нь хутгалчихсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Хохирогч Ч.Б- нь “Гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна. .
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгч Ч.М- нь 2017 оны 11 сарын 03-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод согтуугаар Ч.Б-г хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Л.Отгонтуяагийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 866 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Харьцангуудхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Ч.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС