Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2024/03446

 

 

 

 

 

 

 

 

2024 08 19

182/ШШ2024/03446

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч тоот хаягт оршин суух, И  овогт Ц-н ******* /РД:РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.******* миний бие *******тай 2003 онд танилцаж 2004 оноос нэг гэрт орж амьдарсан. Бидний дундаас 2004.02.27-ны өдөр хүү Г-н ******* төрсөн. Бид *******-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж 26 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан. Бидний хувьд Д  суманд амьдарч байгаад 2007 оноос хотод ажиллаж амьдрахаар шилжин ирсэн. *******ийн хувьд хотод ирсэнээс хойш зан байдал нь өөрчлөгдөж, таарамжгүй харилцаа үүсгэх болж 2010 оноос хойш бид тусдаа амьдарсан. Хүү Г.******* маань 8 настай байхаасаа аавынхаа ээж дээр эрүүл саруул өсч хүмүүжсэн. Миний зүгээс хүү Г.*******тэй байнгын холбоотой байдаг бөгөөд, уулзах үедээ уулзаж, хамт байх үедээ хамт байдаг. Одоо хүү маань 20 настай, автын засварчин мэргэжилтэй. ******* сумандаа уурхайд ажиллаж амьдардаг. ******* бид хоёр 2007 оноос хотод нүүж ирэхдээ Ч  тоотод шилжин ирж амьдарсан бөгөөд энэ хаяг дээрээ шилжилт хөдөлгөөн хийж албан ёсоор бүртгүүлсэн байсан. Бидний хувьд 2010 оноос хойш тусдаа амьдарсан бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч удаа холбоо тогтоож уулзаж байгаагүй.

Миний хувьд хожим өөр хүнтэй гэр бүл болж одоо 2 охинтойгоо ам бүл 4-лээ амьдардаг. Гэрлэлтээ цуцлуулах гэхээр хаяггүй, хуучин хотод нүүж ирсэн хаяг болох Ч  тоотод амьдардаггүй боловч энэ хаяг дээрээ өнөөдрийг хүртэл бүртгэлтэй хэвээр байдаг. Энэ талаар хорооноос тодорхойлолт авсныг хавсаргаж өгч байна. Хүү маань одоо насанд хүрсэн, бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй бөгөөд гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай байгаа болно. Гэвч ******* нь надтай сууж амьдарч байхдаа шилжин ирсэн хаяг дээрээ бүртгэлтэй хэвээр байгаа ба одоо ямар хаяг дээр байдаг нь тодорхойгүй байх тул *******ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Ц.*******ийн нэхэмжлэлтэй *******ийг эрэн сурвалжлуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Эрэн сурвалжлуулах хэргийн шүүх хуралд нэхэмжлэгч талыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар Ц.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн ӨӨӨӨӨӨӨӨ дугаар хорооны Засаг даргын 1271, 1272 дугаар тодорхойлолт, ******* Ц.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү Г.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн *******ийг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь Ч  тоот хаягт оршин сууж байгаа болох нь Ц.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн АААААААА дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч *******ийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан дээрх Ц.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 1271, 1272 дугаар тодорхойлолт, ******* Ц.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү Г.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар ******* нь хүсэлт гаргагч Ц.*******ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3.******* нь Чингэлтэй дүүргийн ББББББББ дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтод тусгагдсан Ч  тоот хаягт оршин суудаггүй, амьдардаггүй болох нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2024.08.06-ны өдрийн 1271 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, *******ийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Х  овогт Б-н Г /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар *******ийг эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Ц.******* утас: /-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА