| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04203/И |
| Дугаар | 182/ШШ2024/03582 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/03582
| 2024 09 03 | 182/ШШ2024/03582 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Б овогт Б-н ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2 672 509.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.******* нь ******* ******* ХХК-тай 2022.01.08-ны өдөр БЗГ22-0171 тоот зээлий гэрээ байгуулж 2 429 910 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно. 2024.06.21-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь үндсэн зээлийн үлдэгдэл 1 544 374.51 төгрөг, төлөх ёстой хүү 1 003 186.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115 648.79 төгрөг, нотариатын зардал 9 300 төгрөг байна. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 580 хоног хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд зээлдэгч Б.*******гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 2 672 509.56 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай харилцан тохиролцсон бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2 672 509.56 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2 хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******тай дараах байдлаар эвлэрч байна.
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 2 672 509.56 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.25-ны өдөр 1 300 000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 1 372 509.56 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2022.01.08-ны өдрийн БЗГ22-0171 дугаар Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчийн хур системийн лавлагааны маягт, зээлийн дансны хуулга, нотариатын зардлын баримт зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 2 672 509.56 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 672 509.56 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.25-ны өдөр 1 300 000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 1 372 509.56 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 711 төгрөгийн 28 855.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28 855.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 28 855.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2 672 509.56 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 672 509.56 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.25-ны өдөр 1 300 000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 1 372 509.56 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 711 төгрөгийн 28 855.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28 855.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 28 855.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА