Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/03581

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 03

182/ШШ2024/03581

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, Х  овогт Х-н Т  /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух, Б  овогт Н-н ******* /РД:*******/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 1 296 790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би 2024.02.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних хүнд зодуулсан, хохирогч ******* миний биед халдсаны улмаас эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хүзүүнд цус хуралт, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл учирсан. Н.*******гийн буруутай үйлдэл нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 262 000 төгрөгийн нөхөн олговорыг шүүгдэгч Н.*******гаар төлүүлэх тогтоол гарсан. Н.******* нь 2024.05.22-ны өдөр буюу анхан шатны шүүх хурлаас хойш одоог хүртэл холбоогүй, хохирлоо өнөөг хүртэл төлөхгүй байна. ******* миний бие эрүүл мэндээрээ хохирч олон сар явж байна. Иймээс нөхөн олговрын мөнгөө хурдан төлүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг харгалзан үзэж хариуцагч Н.*******гаас миний биед учруулсан хохирол болох 1 262 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн 34 790 төгрөг, нийт 1 296 790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай харилцан тохиролцсон бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *******гийн нэхэмжилсэн 1 296 790 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд 3 хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* нь хариуцагч Н.*******тай дараах байдлаар эвлэрч байна.

1.*******гийн нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Н.******* нь 1 296 790 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.20-ны өдөр 400 000 төгрөг, 2024.10.20-ны өдөр 400 000 төгрөг, 2024.11.20-ны өдөр 496 790 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.05.22-ны өдрийн 2024/ШЦТ/415 дугаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан, гэм хорын хохиролд 1 296 790 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 296 790 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.20-ны өдөр 400 000 төгрөг, 2024.10.20-ны өдөр 400 000 төгрөг, 2024.11.20-ны өдөр 496 790 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 790 төгрөгийн 17 395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17 395 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 17 395 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******гийн нэхэмжлэлтэй, Н.*******д холбогдох, гэм хорын хохиролд 1 296 790 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 296 790 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.20-ны өдөр 400 000 төгрөг, 2024.10.20-ны өдөр 400 000 төгрөг, 2024.11.20-ны өдөр 496 790 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 790 төгрөгийн 17 395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17 395 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 17 395 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА