| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04192/И |
| Дугаар | 182/ШШ2024/03580 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/03580
| 2024 09 03 | 182/ШШ2024/03580 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Х хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Б овогт А*н ******* /РД:*******/-д холбогдох,
622 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай байгууллага нь гадаад харилцаа, бараа борлуулалт, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Хариуцагч А.******* нь 2024.02.05-ны өдөр 267 800 төгрөг, 2024.03.04-ний өдөр 350 000 төгрөг, нийт 617 800 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиалан авсан ба төлбөр тооцоог өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч А.*******гээс бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо 617 800 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 4 500 төгрөг, нийт 622 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай харилцан тохиролцсон бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч А.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 622 300 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024.12.31-ний өдрийн дотор 4 хувааж буюу 2024.09.10-ны өдөр 155 575 төгрөг, 2024.10.10-ны өдөр 155 575 төгрөг, 2024.11.10-ны өдөр 155 575 төгрөг, 2024.12.10-ны өдөр 155 575 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ХХК нь хариуцагч А.*******тэй дараах байдлаар эвлэрч байна.
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй А.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч А.******* нь 622 300 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.12.31-ний өдрийн дотор 4 хувааж буюу 2024.09.10-ны өдөр 155 575 төгрөг, 2024.10.10-ны өдөр 155 575 төгрөг, 2024.11.10-ны өдөр 155 575 төгрөг, 2024.12.10-ны өдөр 155 575 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2024.03.02-ны өдрийн ЗА120028 дугаар зарлагын баримт, 2024.02.03-ны өдрийн ЗА120044 дугаар зарлагын баримт, төлбөрийн баримтууд, нотариатын зардлын баримт зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А.*******д холбогдуулан, 622 300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 622 300 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.12.31-ний өдрийн дотор 4 хувааж буюу 2024.09.10-ны өдөр 155 575 төгрөг, 2024.10.10-ны өдөр 155 575 төгрөг, 2024.11.10-ны өдөр 155 575 төгрөг, 2024.12.10-ны өдөр 155 575 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 320 төгрөгийн 9 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9 660 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 9 660 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.*******д холбогдох, 622 300 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 622 300 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.12.31-ний өдрийн дотор 4 хувааж буюу 2024.09.10-ны өдөр 155 575 төгрөг, 2024.10.10-ны өдөр 155 575 төгрөг, 2024.11.10-ны өдөр 155 575 төгрөг, 2024.12.10-ны өдөр 155 575 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 320 төгрөгийн 9 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9 660 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 9 660 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА