Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/03590

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 04

182/ШШ2024/03590

     

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт *******-Эрдэнийн Эрдэнэбаяр /РД:*******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 250 502 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

******* ББСБ ХХК нь Б.Эрдэнэбаяртай 2023.10.18-ны өдөр 20231018-12907 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023.10.18-ны өдөр 260 000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 6,9 хувийн хүүтэй z000026733 тоот зээлийг ХААН банк дахь ******* тоот дансанд зээлдэгч Б.Эрдэнэбаяр нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Эрдэнэбаяр нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024.07.01-ний өдрийн байдлаар z000026733 тоот зээл 2024.03.01-ний өдөр дуусч үндсэн зээлээс 73 453 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 186 547 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 257 хоногийн хүү 122 625 төгрөг, шимтгэл 2 600 төгрөг, хүүнд төлсөн 61 270 төгрөгийг хасаж, хүүгийн үлдэгдэл 61 355 төгрөг, нийт 250 502 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 186 547 төгрөг, нийт хүү 61 355 төгрөг, шимтгэл нийлбэр 2 600 төгрөг, нийт 250 502 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэбаяр нь нийт нэхэмжилсэн 250 502 төгрөгийг бүхэлд нь ******* ББСБ ХХК-д төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулагдсан 2023.10.18-ны өдрийн 2023-17190 дугаартай цахим зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Б.Эрдэнэбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 250 502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Эрдэнэбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.Эрдэнэбаярт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 250 502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 166 төгрөгийн 4 083 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 4 083 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА