Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/03455

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 21

182/ШШ2024/03455

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: С  хаягт байрлах, ******* ******* ******* ХЗХ /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух, Б  овогт М-н ******* /РД:*******/-д холбогдох,

4 452 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХЗХ-ноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн М.******* нь ******* ******* ******* ХЗХ-той 2021.11.22-ны өдөр ЗГ-21-089 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар авч ашигласан. Тус зээлийг 2021.11.22-ны өдөр М.******* ХААН банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Зээл авч ашигласнаас хойш зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу авсан зээлээ төлж барагдуулаагүй зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлдэгч нь зээл авч ашигласнаас хойш ямар ч төлөлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьсан бөгөөд зээлдэгчид боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, нэхэмжлэгчийг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.21-ний өдрийн 181/ШЗ2024/00043 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч М.*******ы хаяг тодорхойгүй, хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэгчээс хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.20-ны өдрийн 181/ШШ2024/00639 дугаартай шүүхийн шийдвэрээр М.*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.03.11-ний өдрийн албан бичигт хариуцагч М.******* нь Ч  тоотод оршин суудаг болохыг олж тогтоосон тул дахин шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2024.05.27-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, зээлийн хүүнд 2 044 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 408 800 төгрөг, нийт үлдэгдэл 4 452 800 төгрөгийг хариуцагч М.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн *******лэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай харилцан тохиролцож, хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч М.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ХЗХ-ны нэхэмжилсэн 4 452 800 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ******* ХЗХ нь хариуцагч М.*******тай дараах байдлаар эвлэрч байна.

1. ******* ******* ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй М.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч М.******* нь 4 452 800 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2024.10.01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2024.11.01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2024.12.01-ний өдөр 1 452 800 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр гадны нөлөөгүйгээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргах эрхгүй, гомдол гаргах эрхгүй гэх хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон *******лэл, 2021.11.22-ны өдрийн ЗГ-21-089 дугаар Зээлийн гэрээ,Ш-21 дугаартай Зээлийн хорооны хурлын шийдвэр, 2021.11.22-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, зээл хүссэн өргөдөл, гишүүний анкет, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, эргэн төлөлтийн хүснэгт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.12.21-ний өдрийн 181/ШЗ2024/00043 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тус шүүхийн 2024.02.20-ны өдрийн 181/ШШ2024/00639 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.03.11-ний өдрийн 1777 дугаар албан бичиг зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХЗХ нь хариуцагч М.*******д холбогдуулан, 4 452 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 452 800 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.09.01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2024.10.01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2024.11.01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2024.12.01-ний өдөр 1 452 800 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 195 төгрөгийн 43 097.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 43 097.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 43 097.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХЗХ-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй, М.*******д холбогдох, 4 452 800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 452 800 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024.09.01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2024.10.01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2024.11.01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2024.12.01-ний өдөр 1 452 800 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 195 төгрөгийн 43 097.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 43 097.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 43 097.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХЗХ-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА