Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/03454

 

    

 

 

 

 

 

 

 

2024 08 21 182/ШШ2024/03454

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: С байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух, Б овогт Д-н ******* /РД:*******/-т холбогдох,

 

407 535 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.******* нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч манай интернет үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2023.05.02-ны өдөр 44419338 тоот гэрээ байгуулж 85310670 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт дата багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. Мөн төхөөрөмж хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 289 000 төгрөгийн үнэтэй Huawei Wifi Router-ийг сонгосон багцаа 12 сар тасралтгүй ашигласан тохиолдолд үнэгүй авах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд төлбөрийг бүрэн төлөхөөр авсан. Д.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 85310670 дугаарын үйлчилгээний 2023 оны 07, 08, 09 дүгээр саруудын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 407 535 төгрөг төлөхийг сануулж анхааруулсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд Д.*******аас 85310670 дугаарын үйлчилгээний төлбөр 118 535 төгрөг, Huawei Wifi Router-ийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 289 000 төгрөг, нийт 407 535 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.*******ийн шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан бөгөөд зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Д.******* миний бие ******* ******* ХХК-иас нэхэмжилсэн 407 535 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 2023.05.02-ны өдрийн 44419338 дугаартай Үйлчилгээний гэрээ, Төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, хэрэглэгчийн хувийн мэдээлэл, харилцагийн гүйлгээ зэргийг гаргаж, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан, 407 535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 407 535 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 878 төгрөгийн 6 439 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 6 439 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6 439 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Сэрмядагт холбогдох, 407 535 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 407 535 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 878 төгрөгийн 6 439 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 6 439 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6 439 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ     Ж.БАЙГАЛМАА