Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/03453

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 21

182/ШШ2024/03453

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: С  хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух, С  овогт Ө-н ******* /РД:*******/-т холбогдох,

Гэрээний үүрэгт 5 476 936.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ө.******* нь манай компанитай 2023.04.11-ний өдөр L27503311 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэсэн бөгөөд зээлдэгч Ө.*******ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшн-с:

2023.09.09-ний өдөр 7808517748 дугаартай зээлийн дансны дугаартай, 450 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн АААААА0 банкны тоот дансанд,

2023.09.05-ны өдөр 7808426839 дугаартай зээлийн дансны дугаартай, 780 000 төгрөгийн урт хугацаат зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ААААААА банкны тоот дансанд,

2023.07.11-ний өдөр 7100073361 дугаартай зээлийн дансны дугаартай, 2 505 000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ААААААААА банкны тоот дансанд,

2023.06.07-ны өдөр 7100056246 дугаартай зээлийн дансны дугаартай, 1 940 000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн АААААААААА банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024.07.16-ны өдрийн байдлаар...,1. 2023.09.09-ний өдрийн зээлд, үндсэн зээл 450 000 төгрөг, шимтгэл 9 000 төгрөг, үндсэн хүү 138 032.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24 943.57 төгрөг, нийт 621 976.44 төгрөгийн,

2. 2023.09.05-ны өдрийн зээлд, үндсэн зээл 780 000 төгрөг, шимтгэл 15 600 төгрөг, үндсэн хүү 242 334.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43 850.96 төгрөг, нийт 1 081 785.21 төгрөгийн,

3. 2023.07.11-ний өдрийн зээлд, үндсэн зээл 2 334 379.12 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 798 717.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59 392.20 төгрөг, нийт 3 192 488.60 төгрөгийн,

4. 2023 06 07-ны өдрийн зээлд, үндсэн зээл 567 109.31 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 6 076.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 573 185.81 төгрөгийн үлдэгдэгдэлтэй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал буюу нотариатын зардал 7 500 төгрөг байна.

Иймд хариуцагч Ө.*******ээс 5 476 936.06 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай харилцан тохиролцсон бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Ө.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5 476 936.06 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ө.*******тэй дараах байдлаар эвлэрч байна.

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ө.*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ө.******* нь 5 476 936.06 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 4 сарын хугацаанд буюу 2024.09.10-ны өдөр 1 369 234.02 төгрөг, 2024.10.10-ны өдөр 1 369 234.02 төгрөг, 2024.11.10-ны өдөр 1 369 234.02 төгрөг, 2024.12.10-ны өдөр 1 369 234.02 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2023.04.11-ний өдрийн L27503311 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны хуулгууд, төлбөрийн баримт зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ө.*******т холбогдуулан, 5 476 936.06 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5 476 936.06 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 4 сарын хугацаанд буюу 2024.09.10-ны өдөр 1 369 234.02 төгрөг, 2024.10.10-ны өдөр 1 369 234.02 төгрөг, 2024.11.10-ны өдөр 1 369 234.02 төгрөг, 2024.12.10-ны өдөр 1 369 234.02 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 580.98 төгрөгийн 51 290.49 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 51 290.49 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 51 290.49 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ө.*******т холбогдох, 5 476 936.06 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5 476 936.06 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 4 сарын хугацаанд буюу 2024.09.10-ны өдөр 1 369 234.02 төгрөг, 2024.10.10-ны өдөр 1 369 234.02 төгрөг, 2024.11.10-ны өдөр 1 369 234.02 төгрөг, 2024.12.10-ны өдөр 1 369 234.02 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 580.98 төгрөгийн 51 290.49 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 51 290.49 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 51 290.49 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА