Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/03452

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 21

182/ШШ2024/03452

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Ч  тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, П-н ******* /РД:*******/-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 984 070.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ******* ХХК нь 2022.05.16-ны өдрийн 43030059 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ-р хариуцагч П.*******д 4 229 910 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, сар бүрийн 20-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, /4 229 910 төгрөгийн үнэ бүхий iphone 13 promax гар утас/ хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч П.******* нь түрээсийн гэрээний 7.2, 7.3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024.06.25-ны өдрийн байдлаар түрээслэгч П.******* нь үндсэн зээлийн үлдэгдэл 4 229 910 төгрөг, үндсэн хүү 2 523 628.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 221 532.03 төгрөг, нийт *******ийн төлбөр 6 975 070.08 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нотариатын зардал 9 000 төгрөг байна. Тиймээс дээрх төлбөр болох нийт 6 984 070.08 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай харилцан тохиролцсон бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрх үүргийн ойлгосон. Энэ асуудлаар дахин ямар нэг маргаан байхгүй тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч П.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 6 984 070.08 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 5 сарын хугацаанд буюу 2024.09.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2024.10.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2024.11.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2024.12.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2025.01.12-ны өдөр 1 396 814.02 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон. Дээрх асуудлаар дахин ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ХХК нь хариуцагч П.*******тай дараах байдлаар эвлэрч байна.

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй П.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч П.******* нь 6 984 070.08 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 5 сарын хугацаанд буюу 2024.09.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2024.10.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2024.11.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2024.12.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2025.01.12-ны өдөр 1 396 814.02 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2022.05.16-ны өдрийн 43030059 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээ, зээлийн төлөлтийн хуваарь, 2022.05.02-ны өдрийн нэхэмжлэх, зээлийн эргэн төлөлтийн хуулга зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч П.*******д холбогдуулан, 6 984 070.08 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6 984 070.08 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 5 сарын хугацаанд буюу 2024.09.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2024.10.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2024.11.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2024.12.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2025.01.12-ны өдөр 1 396 814.02 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 696 төгрөгийн 63 348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 63 348 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 63 348 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.*******д холбогдох, 6 984 070.08 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6 984 070.08 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 5 сарын хугацаанд буюу 2024.09.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2024.10.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2024.11.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2024.12.12-ны өдөр 1 396 814.02 төгрөг, 2025.01.12-ны өдөр 1 396 814.02 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 696 төгрөгийн 63 348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 63 348 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 63 348 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА