Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/27

 

 

Я.О, Б.Б, Х.Б, О.Б,

Б.М, Л.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.С /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Я.О /шүүх хуралдааны танхимаас/,

Шүүдэгч Я.Оын өмгөөлөгч: Я.Б /зайнаас цахимаар/,

Шүүдэгч Я.Оын өмгөөлөгч: Д.О /зайнаас цахимаар/,

Шүүдэгч Л.Мийн өмгөөлөгч: Ж.Ж /шүүх хуралдааны танхимаас/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 26-ны  өдрийн 2022/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Я.Оын өмгөөлөгч Я.Б, Б.Б, Д.О нарын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Я.О, Б.Б, Х.Б, О.Б, Б.М, Л.М нарт холбогдох 1841000430172 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. И овгийн Я-ийн О,

 

2. Х овгийн Б-ийн Б,

 

3. Г овгийн Х-ийн Б,

 

4. Б овгийн О-ийн Б,

 

5. В овгийн Б-ны М,

 

6. Б овгийн Л-ын М

 

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн тухайд:

 

Шүүгдэгч Я.О нь Нийтийн албан тушаалтан буюу Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн “274.1.1. энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх; 274.1.2. гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах; 274.1.7. гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх; 274.2.2. гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх; 274.2.3. гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-н талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх” гэснийг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэж заасныг тус тус зөрчин, хахууль өгөгч Б.Бийн 21-** ДГС улсын дугаартай Истана маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн албан татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 3 дугаар байрны гадна 400,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хахууль өгөгч Х.Баттулгын 21-** ДГС улсын дугаартай Истана маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 3 дугаар байрны 3 тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хахууль өгөгч О.Бийн 97-** ДГА улсын дугаартай Жимбий маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 3 дугаар байрны 3 тоотод 1,000,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хахууль өгөгч Б.Мы 28-** ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 3 дугаар байрны 3 тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан, хахууль өгөгч Л.Мийн 48-** ДГС улсын дугаартай Истана маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 750,000 төгрөгийн хахууль авахыг завдсан,

 

мөн нийтийн албан тушаалтан Я.О нь Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 7.1.8 “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн заалтуудыг зөрчин өөрийн төрсөн хүү О.Эын нэр дээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Автозамчдын гудамж **а байр * тоот 52.1 мкв орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 80 сая төгрөг, төрсөн дүү Ц.Хы нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 0079 УНТ улсын дугаартай Лексус 570 загварын авто машиныг 132 сая төгрөгөөр худалдан авч нийт 212 сая төгрөгөөр буюу хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн байхад авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэсний дагуу үндэслэлтэй тайлбарлаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,

 

шүүгдэгч Б.Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 3 дугаар байрны гадна Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Ч.Оад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

шүүгдэгч Х.Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 3 дугаар байрны гадна Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.Оад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

шүүгдэгч О.Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 3 дугаар байрны 3 тоотод Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.Оад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

шүүгдэгч Б.М нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлөх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 3 дугаар байрны 3 тоотод Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.Оад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

шүүгдэгч Л.М нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.Оад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 750,000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Х.Б, О.Б, Б.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Я.Оын үйлдэл холбогдлоос шүүгдэгч Л.М, Б.М нараас хахууль авсан мөн шүүгдэгч Л.М, Б.М нарыг бусдад хахууль өгсөн гэх үйлдэл холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

шүүгдэгч Я-ийн Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн тулд бусдаас хахууль авсан, өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

шүүгдэгч Я-ийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5/тав/ жил хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жил хасаж, 6 /зургаа/ сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 /хоёр/ жил хасаж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6/зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хасаж нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Оад оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Оын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Оаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,850,000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх өөрийн төрсөн хүү О.Эын нэр дээр бүртгэлтэй 80,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 52,1 мкв талбайтай, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын гудамжны **а байрны * тоот орон сууц, өөрийн төрсөн дүү Ц.Хы нэр дээр бүртгэлтэй байсан 132,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 0079 УНТ улсын дугаартай, Лексус 570 маркийн авто машиныг тус тус хурааж, улсын орлого болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан, Авлигатай тэмцэх газрын Төрийн банкин дахь үнэт зүйл хадгалах хайрцагт хадгалагдаж байгаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 15,500,000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөгийг хурааж улсын орлого болгож, 1 ширхэг CD бичлэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалж,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 52,1 мкв талбайтай, Автозамчдын гудамжны **а байрны * тоот орон сууц, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р баг, замчдын гудамжны ** тоот орон сууц, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 48б байр ** тоот орон сууц зэргийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд Прокурорын зөвшөөрлөөр тогтоосон хязгаарлалтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

шүүгдэгч Я.О, Б.Б, Х.Б, О.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Оад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хулийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.М, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Я.Оын өмгөөлөгч Я.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан Шүүх хуралдаан дээр шүүгдэгч нар эхлээд гаалийн ахлах байцаагч Я.Оын хувийн дугаар бүхий тамгыг даруулаад дараа нь гаалийн байцаагч нарт үзүүлэхэд 50-100,000 төгрөгийн татвар төлүүлээд гаргадаг, ахлах байцаагчийн тамга даруулаагүй бол 150,000-250,000 төгрөгийн татвар төлдөг гэж мэдүүлснийг үндэслэн энэ хэрэгт шалгагдаж байгаа нэр бүхий 5 жолоочийн 2019 оны 5 дугаар сард хилээр нэвтрэх үед олгогдсон Замын-Үүдийн гаалийн архивт хадгалагдаж буй гаалийн хяналтын цагаан хуудсанд гаалийн улсын ахлах байцаагч Я.Оын 793 хувийн дугаартай тамга дарагдсан эсэхийг шалгах, Я.О нь гаалийн байцаагч нар Я.Отай холбоотой эсэх, энэ хэрэгт оролцсон оролцоо байгаа эсэхийг шалгаж шийдвэрлэх.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад Я.Оын гэрт хийсэн нэгжлэгийн үеэр хураан авсан мөнгөний дүн зөрүүтэй байгаа талаар болон хураагдсан бэлэн мөнгөний эх үүсвэрийг шалгаж тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа хийж эргэлзээгүйгээр тогтоож дүгнэлт хийгээгүй. Тухайн үед Я.О өөрийн карманаас гарсан 800,000 төгрөгийг “чацарганы тос зарсан үнэ, гаалийн байцаагч нар өгсөн юм” гэж мэдүүлдэг мэдүүлэг мөн хураагдсан 15 сая төгрөгийг гэрч Я.О “Би Ц.Т-т орхиод явсан юм, энэ мөнгө миний мөнгө” гэж 8/1 хх 213-215/ мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүйгээр “үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэдэг байдлаар улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдлийн талаар: Шүүх Я.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо өмгөөлөгчийн зүгээс гаргасан нотлох баримтыг үнэлэхгүйгээс гадна Я.Оын хүү О.А, дүү Ц.Х нарын бие даан бизнес хийж өөрийн бизнесээс олсон ашиг орлогыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж эргэлзээгүйгээр тогтоолгүйгээр шууд Я.Оад хамаатуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь илт хууль бус дүгнэлт гэж үзэж байна. Хавтаст хэрэгт гэрч О.А-ийн “Би Хыг цагдаад ажиллаж байх үеэс нь танина. 2018 оны 09 сард би 12 сая төгрөг, Х 15 сая төгрөг гаргаад хамтарч мал, махны наймаанд яваад 2018 оны 12 сарын 27-нд ирсэн. Тухайн үед Ц.Х 50 сая орчим сая төгрөгтэй болсон /7 хх 178-180, 189-192/ гэх мэдүүлгээс үзэхэд Ц.Х нь өөрийн гэх бизнестэй, хуримтлалтай байсан нь тогтоогддог.

Шүүхийн шийдвэрт Ц.Х, А-тэй хамтарч мал мах бэлтгэж байсан тухай гэрч А-ийн өгсөн дээрх мэдүүлэг болон “Хүчит шонхор” худалдааны төвийн “Фарма лаб ГОНС” ХХК-ийн 2022 оны 02-р сарын 18-ны өдрийн 03 дугаартай албан бичгийг нотлох баримтаар үнэлэхгүйгээр зөвхөн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн “ Хүчит шонхор “ захаас гаргуулан авсан 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 2019/69 дугаартай албан бичиг /2 хх 122/, Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газраас гаргуулан авсан атбан бичиг / 2 хх 124-159/ зэрэгт үндэслэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн энэ хэрэгт Я.Оын хүү О.А мэдүүлэгтээ өөрийн 9264 ДГА машинаас гадна 4 машиныг түрээслэн ачаа бараа зөөлгөдөг байсан талаар мэдүүлдэг ба эдгээр тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн тухай лавлагааг ХХЕГ-аас гаргуулан нотлох баримтаар шүүхэд гаргаж өгснийг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар үнэлэхдээ “ хилээр гарч байсныг нотлохоос, хэдэн төгрөгийн ашигтай ажиллаж байсныг нотлох баримт биш /шийдвэрийн 15-р тал/ гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй бөгөөд Я.Оыг энэ хэрэгт холбогдолтой эсэхийг тодруулахын тулд мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байсан. Иймд дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоохгүйгээр Я.Оыг яллах дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох боломжгүй тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү гэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна” гэв.

 

   Шүүгдэгч Я.Оын өмгөөлөгч Д.О давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулсан 58 хуудас бүхий мөрдөн шалгах ажиллагааны А-35 дугаартай магадалгааг битүүмжлэн хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн, өмгөөлөгч миний зүгээс шүүхэд бичгээр энэхүү материалтай танилцуулах хүсэлтийг бичгээр гаргасан боловч анхан шатны шүүхийн зүгээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн. Уг хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа хийгдсэн эсэх, хэрэв хийгдсэн бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу болон Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зарчимд нийцэж явагдсан эсэх, хууль ёсны дагуу болох нь тогтоогдсон бол уг ажиллагааны үр дүнг эрүүгийн хэрэгт нотлох баримтын хэмжээнд тооцож болох шаардлагын хэмжээнд нийцэхээр баримтат мэдээлэлд хувирган хэрэгт хавсаргасан эсэх, эдгээр ажиллагааны бодит байдалд шүүх өөрөө хянан үзэж дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хэргийн оролцогчдод танилцуулж, эрх тэгш мэтгэлцэх боломжоор бүрэн хангах ёстой атал нууц ажиллагааны материалыг огт танилцуулахгүй хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Хавтас хэрэгт тусгагдсан л бол төрийн нууц, түүний бүх зэрэглэлд хамаарах мэдээлэл агуулсан эсэхээс үл хамаарч Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан, хэргийг хянан шийдвэрлэх гэж буй шүүх нь тухайн хэрэгт холбогдох бүх ажиллагаа, нотлох баримттай танилцах, уг нотлох баримтыг хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн эсэхийг хянах эрхтэй бөгөөд энэ нь “шүүх эрх мэдэл”-ийн хувьд төрийн зүгээс хийгдсэн аливаа ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, түүнийг хууль арга хэрэгслээр баталгаатай хангах үндэс, суурь болох ёстой бөгөөд үүний дагуу ч шүүгдэгчийн өмгөөлөгчид тус материалыг танилцуулж, шүүх хуралдаанд талуудыг эрх тэгш, мэтгэлцэх зарчмыг бүрэн хангах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна." гэдгийг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх болон буруутгаж буй этгээд. хууль ёсны төлөөлөгч. өмгөөлөгчийн нууцлахыг илэрхийлэхгуй, харин хэргийн бусад оролцогчид, хөндлөнгийн этгээдээс нууцлах агуулгаар тайлбарлан хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа болно. Анхан шатны шүүх Эруүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 4, 10-т заасныг тус тус зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж анхан шатны шийтгэл тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

           Шүүгдэгч Я.Оын өмгөөлөгч Б.Б давж заалдсан гомдолдоо: “... Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй", 10.3-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг”, 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг" гэж тус тус заасан.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд миний үйлчлүүлэгч Я.О өөрийн өрх тусгаарласан хүүхдүүд болох О.Э, О.А нар болон төрсөн эгч Я.О, төрсөн дүү Ц.Х нарын хөрөнгө, орлогын талаар мэдүүлэх үүргийг хуулиар хүлээгээгүй байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын гудамжны 56а байрны 09 тоот орон сууц, 00**-УНТ улсын дугаартай, Лексус 570 маркийн авто машин нь Я.Оын нэр дээр бүртгэлгүй бөгөөд тус хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөгч, эзэмшигч нар нь өөрийн хөрөнгөөр олж авсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолд "... Я.Оын гэрт үзлэг хийж, эд мөрийн баримтаар хураан авсан ... мөнгө нь гэрт хийсэн үзлэгээр 3 өөр газраас буюу 800,000 төгрөг нь шүүгдэгч Я.Оын халааснаас, бусад мөнгө нь унтлагын өрөөний хувцасны шүүгээнээс хоёр тусдаа боосон байдалтайгаар олдсон нь уг мөнгийг Я.Оийн мөнгө гэдгийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж үзнэ” гэжээ. Гэрч Н.Мэндбаяр, Я.Оийн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Я.Оын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бараа материал нийлүүлэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээнүүд болон бусад нотлох баримтуудаар Я.О нь БНХАУ-аас байнга бараа бүтээгдэхүүн худалдан авч, бусдад нийлүүлж байсан гэдэг нь нотлогдож байх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15,500,000 төгрөг нь Я.Оын төрсөн эгч Я.Оийн Трансформатор худалдан авах гэж байсан мөнгө болох нь тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн мөнгийг хувцасны шүүгээнд боодолтой байсан гэх үндэслэлээр Я.Оийн мөнгө биш үндэслэлгүйгээр няцааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүйгээр ийнхүү шийдвэрлэсэнд нь гомдолтой байна.

Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 9 дэх заалтаар эд мөрийн баримтаар хураагдсан 15,500,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус баримталсан нь ойлгомжгүй болжээ.

            Шүүхээс нөхцөл байдалд буруу үнэлэлт дүгнэлт өгч эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь учир дутагдалтай. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, миний үйлчлүүлэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2 жил 6 сарын хорих ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/55 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Я.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувьд энэ 3 авлигал өгсөн гээд байгаа хүмүүс намайг бүгд танихгүй. Б гэдэг хүн гурван шарын гадаа би мөнгө өгсөн гэж ярьж байсан. Гэтэл сая анхан шатны шүүх хуралдаан дээр би гэрт нь өгсөн гэдэг. Намайг янз янзаар ярьдаг. Би тэр огт танихгүй хүнийг гэртээ оруулж үзээгүй. Манай гэр хэдэн давхарт юм нэг давхар юм уу? хоёр давхар юм уу? тэрийг тэр хүнээс ер асуугаагүй. Гадаа өгсөн гэж байснаа одоо болохоор гэрт өгсөн гэдэг. Би бүр гайхаад байгаа. Дараа нь Б гэдэг жолооч би хэдэн төгрөг өгдөг гэдгийг нь мэдээгүй ингэж өгдөг юм байх гэж бодоод л 1,000,000 төгрөг өгсөн гэж нэлээд сонин юмнууд ярьдаг. Намайг шалгахын тул нэлээд үзсэн. Тэгээд болохгүй бол авлигал авхуулчихъя гэсэн яриа байдаг юм байна лээ. Тэгээд ямар нэгэн юм хайгаад гарахгүй болохоор л ийм юм боллоо гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт би мобиком, юнител, скайтелын дугаарууд барьдаг. Манай байцаагч нар байнга яриулаач гэж гуйж ирдэг. Тэгээд би тэг тэг гээд л өгөөд явуулдаг. Тэгээд би бүр гайхаад байх юм. Өөрөө тийм аймаар шаардлага тавьж тэр ажлыг эхлүүлчихээд танихгүй хүмүүсийн машиныг зохицуулаад байж байна гэж байхгүй. Яах уу амьдрал баялаг таньдаг хүмүүсийнхээ нэг хоёр машиныг зохицуулж болно уу гэхээс танихгүй хүний ачааг гаргаад байна гэж байхгүй шүү дээ. Би тэр нууц ажиллагааг үзье гэж бодоод байгаа миний эцсийн хүсэл л тэр байна. Б өмгөөлөгч бид хоёр 2019 оноос эхлээд явсан ер үзүүлдэггүй. Хуулаад бичсэн л гэдэг тэр дээр нь би хэдэн төгрөг өгсөн гэсэн яриа байдаггүй. Миний утсаар эрэгтэй эмэгтэй хамаагүй байцаагч нар гуйж аваад л ярьдаг. Би уг нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж таслан зогсоож чадсан шүү дээ уг нь надад их харамсалтай байна. Манай ээлж буусны дараа бусад ээлжүүд ч гэсэн яг тэр зарчмаар ажилласан дарга нар хүртэл энэ эрчийг алдахгүй шүү гэж хурал дээр захиж байсан. Хүүгийн машины хувьд намайг Замын-Үүдэд байцаагчаар очихоос өмнө миний хүү эхнэр хүүхэдтэйгээ тэнд амьдардаг. Урагшаа гарч ачаа зөөдөг л байсан. Тэгээд 2018 онд магтан матна гэдэг шиг янз бүрийн яриа гараад байхаар нь би явуулсан. Дүүгийн хувьд манай ээж авсан газар, торхоо зараад дүүд нэмэрлэж байсан. Тэр газар зарсан хүнийг дуудаж асуух юм бол хэлнэ. Энэ нь бодит түүхтэй зүйл. Хаас нэг удаа мэдүүлэг авсан байгаа. Тэгэхэд тэр дээр Хаагийн зарим хэлсэн яриа нь байхгүй байна гэдэг. Тэр машинд намайг мөнгө нэмэрлэсэн гэж зовж байснаас зүгээр тэр банк бусаар зээл аваад тэрийгээ хэрхэн төлсөн юм гэдгээр л судлахад л гараад ирнэ шүү дээ. Тэр гурван залуугийн хувьд мэдүүлгээ өөрчлөөд байдаг. Ийм л байна” гэв. 

 

Шүүгдэгч Л.Мийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдсан гомдолтой холбогдуулан дараах саналыг хэлэхийг хүсэж байна. Үүнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Л.Мийг нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл, ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдох боломжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэлтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй учир хэвээр үлдээх саналтай байна” гэв.  

           

Прокурор Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “...Я.О нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймаг дахь Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээс хянан хэлэлцэж хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ялыг оногдуулсан байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримуудыг шүүгчийн уншиж сонсгосонтой давхардуулахгүйгээр яръя. Өмгөөлөгч Б давж заалдсан гомдолдоо авлигын эсрэг хуулийн 10.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд миний үйлчлүүлэгч Я.О өөрийн өрх тусгаарласан хүүхдүүд болох О.Э, О.А нар болон төрсөн эгч Я.О, төрсөн дүү Ц.Х нарын хөрөнгө, орлогын талаар мэдүүлэх үүргийг хуулиар хүлээгээгүй байна гэж гомдолдоо дурдсан Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд нэр томьёоны тайлбар байдаг. “Гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гээд доор нь “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг, “садангийн хүн” гэж гэрлэгчдийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно гэж зүйлчилсэн байдаг. Б өмгөөлөгчийн гаргасан гомдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаанууд нотлогдоогүй гэж гомдолдоо дурдсан байх шиг байна. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нийслэлийн прокурорын газраас 175 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө анхан шатны шүүхэд хэд хэдэн удаагийн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж хэргийг хэд хэдэн удаа шийдвэрлэсэн. Үүнийг Дорноговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд прокурорын эсэргүүцэл бичиж анхан шатны шүүхээр хэргийг яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр дахин буцаасан байдаг. Мөн Б өмгөөлөгчийн хэлсэнтэй холбогдуулаад анхан шатны прокурор болон улсын ерөнхий прокурорын мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд удаа дараа гомдол хүсэлтийг хүлээн авч түүгээрээ хариуг авсан байдаг. Яллах дүгнэлтэд Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоох хангалттай нотлох баримт бүрдсэн.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж гэм буруутай гэж үзсэн. Прокурорын зүгээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна. О өмгөөлөгчийн хувьд мөрдөн шалгах нууц ажиллагааны материалтай танилцуулаагүй гэсэн гомдлыг гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох гэсэн заалт байна. Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна. Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны үр дүн болох баримт мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадалгаа үйлдэж прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт хавсаргана гэж энэ хуулийн16.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна. Мөн 5 дахь хэсэгт хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно гэж хуульчлаад өгчихсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр өмгөөлөгч Д.Оийн гомдлыг хүлээн авч хангаж, өмгөөлөгч Я.Б, Б.Б нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн  “Шийтгэх тогтоол”-ыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

            1/ Шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүхээс хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх учиртай.

 

            Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримттай шалтгаант холбоотой байх ёстой бөгөөд хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, хэлбэрээр гаргасан, цугларсан, бүрдсэн нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болно. 

 

Хууль зүйн энэ үндэслэлийн дагуу үзэхэд Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын  тодорхойлох хэсэгт “мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг” нотлох баримтаар тооцсон эсэх нь тодорхойгүй байх ба тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн эсэх,  шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг  шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зайлшгүй тусгах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэх юм.

 

Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шийтгэх тогтоол”-ыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

            2/ Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оийн “Нууц ажиллагааны материалтай танилцах” хүсэлтийг хангахаас татгалзаж, шийдвэрлэсэн/ 11 хх 40/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

 

   а/Хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг баримтат мэдээлэлд бэхжүүлэн  мөрдөгч магадалгаа үйлдэн хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Я.О болон өмгөөлөгч Я.Б нарыг нууц ажиллагааны материалтай танилцуулсан байх ба харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оийг энэхүү нууц ажиллагааны материалтай танилцуулахаас татгалзсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2-т заасан өмгөөлөгчийн “...мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцах” эрхийг үндэслэлгүйгээр хангаагүй, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчсөн.

 

b/Шүүгчийн захирамж/11 хх 40/-д “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нууц ажиллагааны журмаар авсан материалыг шүүгдэгчийн өмгөөлөгч нарт танилцуулах талаар тусгайлсан зохицуулаагүй байна” гэж дүгнэсэн нь  Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн.

 

c/Тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй гэсэн үндэслэлээр  хүсэлтийг хангахаас татгалзсан нь буруу байх ба энэхүү нөхцөл байдлыг шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн хуульд заасан шаардлагыг  тус тус зөрчсөн гэж үзлээ.

 

3/ Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Б, өмгөөлөгч Б.Б нарын “...гаалийн байцаагч нар Я.Отай холбоотой эсэх, энэ хэрэгт оролцоо байгаа эсэхийг шалгаж, шийдвэрлэх, 15 сая төгрөгийг улсын орлого болгосон, Я.Оын хүү О.А, дүү Ц.Х нарын бие даан бизнес хийж өөрийн бизнесээс олсон ашиг орлогыг шалгаж эргэлзээгүйгээр тогтоолгүй шууд Я.Оад хамаатуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь үндэслэлгүй, Я.Оыг энэ хэрэгт холбогдолтой эсэхийг тодруулахын тулд мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай,  Я.О өөрийн өрх тусгаарласан хүүхдүүд болох О.Э, О.А, төрсөн эгч Я.О, төрсөн дүү Ц.Х нарын хөрөнгө, орлогын талаар мэдүүлэх үүргийг хуулиар хүлээгээгүй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын гудамжны *** байрны ** тоот орон сууц, 00**-УНТ улсын дугаартай, Лексус 570 маркийн авто машин Я.Оын нэр дээр бүртгэлгүй, тус хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөгч, эзэмшигч нар өөрийн хөрөнгөөр олж авсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул эдгээр хөрөнгийг хураасан нь үндэслэлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15,500,000 төгрөг, Я.Оын төрсөн эгч Я.Оийн Трансформатор худалдан авах гэж байсан мөнгө болох нь тодорхой байхад Я.Оийн мөнгө биш үндэслэлгүйгээр няцааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 15,500,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэхдээ баримталсан хууль ойлгомжгүй, Я.Оад хорих ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Учир нь Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир энэ үндэслэлээр эдгээр гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүйн гадна өмгөөлөгч нарын гомдолд дурдсан мөрдөн шалгах ажиллагааг хэрэгт бүрэн гүйцэд хийгээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэлгүйн зэрэгцээ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцэх учир энэхүү үндэслэлээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

  4/ Дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оийн “...хэргийн бүх материалтай буюу эрүүгийн хавтас хэрэгт тусгагдсан мөрдөн шалгах нууц ажиллагааны баримт”-тай танилцах эрхийг хангасны эцэст, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын талаар буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, бусад нотлох баримттай харьцуулан, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтуудыг шалгаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж, үнэлэн шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бүрэн боломжтой.  

 

Харин шүүгдэгч Я.Оаас гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1 850 000 төгрөгийг төрийн санд төлсөн/ 11 хх 114/ нь баримтаар тогтоогдсон байхад түүнээс дахин гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,850,000 төгрөгийг дахин гаргуулахаар шийтгэх тогтоолд заасан нь үндэслэлгүй байна.

 

Мөн Я.Оын хүү О.Эын нэр дээр бүртгэлтэй 80,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 52,1 мкв талбайтай, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын гудамжны **а байрны * тоот орон сууц,  түүний дүү Ц.Хы нэр дээр бүртгэлтэй байсан 132,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 00** УНТ улсын дугаартай, Лексус 570 маркийн авто машиныг тус тус хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн  нь шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг шалгаж үнэлэх” шаардлагад нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тухайн гэм буруутай этгээдийн эзэмшил, өмчлөлд байсан нь тогтоогдвол түүнийг хураан авч болохыг хэрвээ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол түүний үнэ-ийг гэм буруутай этгээдээс гаргуулж, шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт нийцэх бөгөөд  түүнчлэн эд хөрөнгө эсхүл түүний үнийг гаргуулахдаа тухайн этгээдийн хууль ёсны орлого /гэр бүлийн гишүүний орлого, тэдгээрийн эзэмшил, өмчлөлд байсан тээврийн хэрэгслийн үнэ/-ийн эх үүсвэрээс тухайн цаг хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн эсэх нөхцөл байдалд зайлшгүй дүгнэлт хийснээр хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим бүрэн хангагдана.  

 

Түүнчлэн “Үндэслэлгүй хөрөнгөжих” гэмт хэргийн тухайд албан тушаалтан буюу буруутгагдаж буй этгээд өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй, тайлбарлахыг,  Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд үүрэг болгосныг магадлалд тэмдэглэх нь зүйтэй байна.   

 

            Иймд эдгээр үндэслэлээр хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           

           

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6-д 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Б, Б.Б нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Я.Оад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                      А.САЙНТӨГС

 

                                                                                                     Н.БОЛОРМАА