Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/03232

 

     2024       06           06                                       184/ШШ2024/03232

  

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон би,

Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: - нарт холбогдох,

 

Зээлийн төлбөр 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие ******* болон түүний нөхөр ******* нар нь 2022 оны 6 дугаар сарын 6 нд ******* тоот дансаар 3,000,000 төгрөг 2022 оны 07 дугаар сарын 7 нд ******* тоот дансаар 4,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-нд ******* дансаар 1,500,000 төгрөг дамжуулан авсан. Нийт 9,000,000 төгрөгийг өдрийн төлөлтөөр төлөх нөхцөлтэй төлж авснаар 2,550,000 төгрөгийг 5019189807 дансанд төлж үлдэгдэл болох 6,450,000 төгрөгийг өнөө маргаашгүй төлнө гэж худал хэлсээр өгөлгүй өдийг хүрсэн. Нийт 6,450,000 төгрөгийг зээлээ гаргуулан авах хүсэлттэй байна. 2023 оны 07 дугаар сарын 04-нд хүсэлт гаргуулж авсны дагуу өдийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна. Иймд зээлдэгч нараас зээлсэн үндсэн мөнгө болох 6,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* миний бие нөхөр *******ын хамт *******аас 4,500,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн 2025 оны 02 дугаар сарын 15-ний өдөр хүртэл 9 сарын хугацаанд, сар бүрийн 15-ний өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 6,450,000 төгрөг нэхэмжилснээс 1,950,000 төгрөгийг татгалзаж байна, илүү нэхэмжилсэн байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарт холбогдуулан зээлийн төлбөр 6,450,000 төгрөг гаргуулахаар шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын 1,950,000 төгрөгөөс татгалзаж 4,500,000 төгрөг нэхэмжилжээ. 

Хариуцагч хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 4,500,000 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн 2025 оны 02 дугаар сарын 15-ний өдөр хүртэл 9 сарын хугацаанд, сар бүрийн 15-ний өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож тайлбараа ирүүлсэн байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг нэхэмжлэлээс татгалзсан хэмжээнд улсын орлогод хэвээр үлдээж, эвлэрсэн үнийн дүнд тооцогдох хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *******ын нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн 2025 оны 02 дугаар сарын 15-ний өдөр хүртэл 9 сарын хугацаанд, сар бүрийн 15-ний өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,150 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 43,475 төгрөг, хариуцагч *******, ******* нараас 43,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

ШҮҮГЧ                                   Э.ЦОЛМОН