Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2024/03323

 

   2024         06           12                                   184/ШШ2024/03323

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон би,

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -д холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 466,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь ******* овогтой *******тэй 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 23064 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. Хариуцагч Э.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн байдлаар z5358133 тоот зээл 2022 оны 8 дугаар сарын 06-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 50,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 705, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн 585 хоногийн хүү 116,325 төгрөг, нийт 156,425 төгрөг, z5360816 тоот зээл 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 50,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 705 хоног хугацаа хэтэрсэн 615 хоногийн хүү 116,325 төгрөг нийт 153,950 төгрөг, z5361944 тоот зээл 2022 оны 8 дугаар сарын 6-ний өдөр дуусаж үдсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 50,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 705 хоног,  зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн 585 хоногийн хүү 116,325 төгрөг, тэрнээс төлсөн 9,900 төгрөгийг хасаж нийт хүү 106,425 төгрөг нийт 156,425 төгрөг болсон тул нийт үндсэн зээлд 150,000 төгрөг, нийт хүү 316,800 төгрөг, нйит 466,800 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “*******” ХХК-с зээл авсан нь үнэн, нэхэмжилж байгаа 466,800 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 466,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 466,800 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,

75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 466,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,655 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 7,328 төгрөг, хариуцагч Э.*******ээс 7,327 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                   Э.ЦОЛМОН