Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/03366

 

2024          06         13                                    184/ШШ2024/03366

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон би,

 

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: -т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,567,545 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК-ийн 2022 оны 12 сарын 26-ний өдөр 4884 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагчид 1,719,900 төгрөгийн барааг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-с олгосон зээлээр ******* ХХК-с А53 маркийн гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг ******* ХХК-н дансаар хүлээн авах хүсэлт гаргасны дагуу дансанд зээлийг шилжүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, төлөлт хийгээгүй. Иймд гэрээг дангаар цуцлах эрхтэй тул 2024 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,606,355 төгрөг, хүү 746,755 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,235 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, нийт  2,567,545 төгрөг болсныг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “*******” ХХК-н нэхэмжилсэн 2,567,545 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл сар бүрийн 30-ний өдөр 427,925 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн төлбөрт 2,567,545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл сар бүрийн 30-ний өдөр 427,925 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож тайлбараа ирүүлсэн байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох 2,567,545 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл сар бүрийн 30-ний өдөр 427,925 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,031 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 28,016 төгрөг, хариуцагч *******ээс 28,015 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                    Э.ЦОЛМОН