Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/03368

 

2024        06           13                                     184/ШШ2024/03368         

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон би,

 

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: -д холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,972,277 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь “*******” ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 1103015 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 1103015-01 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 3,459,900 төгрөгийн зээлийг сарын 2,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч нь анх зээл авсан өдрөөс хойш 2022 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,444,804 төгрөг, хүү 807,367 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,198 төгрөг, нийт 2,260,369 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч ******* нь 2024 оны 04 дугаар сарын 08-ний байдлаар 552 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Зээлдэгчээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан, төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байна. Иймд үндсэн зээл 2,015,096 төгрөг, хүү 825,845 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118,336 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 2,972,277 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 3,459,900 төгрөгийн зээл авсан нь үнэн, хувийн шалтгааны улмаас зээлээ хугацаанд нь төлж барагдуулах боломжгүй болсон. Төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдөр 743,070 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ний өдөр 743,070 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ний өдөр 743,070 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр 743,070 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбарт: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрөв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн төлбөрт 2,972,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,972,277 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдөр 743,070 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ний өдөр 743,070 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ний өдөр 743,070 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр 743,070 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож тайлбараа ирүүлсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “*******” ХХК-н нэхэмжлэлтэй, *******т холбогдох 2,972,277 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдөр 743,070 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ний өдөр 743,070 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ний өдөр 743,070 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр 743,070 төгрөгөөр төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,438 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 40,219 төгрөг, хариуцагч *******аас 40,219 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХКолгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

ШҮҮГЧ                                    Э.ЦОЛМОН