| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/03834/И |
| Дугаар | 184/ШШ2024/03573 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2024/03573
2024 06 25 184/ШШ2024/03573
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,310,856 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь “*******” ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 112202029 тоот “Худалдан авалтын зээлийн цахим эрх нээх гэрээ”-г байгуулж энэхүү гэрээний үндсэн дээр 1,688,150 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 6.48 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан “Худалдан авалтын зээлийн цахим эрх нээх гэрээ”-ний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нь өнөөдрийн байдлаар 1,507,307 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч *******өөс үндсэн зээлийн төлбөрт 1,507,307 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 652,516 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 149,033 төгрөг, шимтгэл 0 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөг, нийт 2,310,856 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******” ХХК-с зээл авсан нь үнэн, одоо нэхэмжилж байгаа 2,310,856 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 1,155,426 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 1,155,430 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбарт: Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн төлбөрт 2,310,856 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 1,155,426 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 1,155,430 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож тайлбараа ирүүлсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “*******” ХХК-н нэхэмжлэлтэй, *******т холбогдох 2,310,856 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 1,155,426 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 1,155,430 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,923 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 25,962 төгрөг, хариуцагч *******өөс 25,961 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН