Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/03938

 

2024 07 31 184/ШШ2024/03938

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: 
/рд:6108466/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: /-д холбогдох,
Зээлийн үлдэгдэл төлбөрт 168,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, халамжийн үйлчилгээний
хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн
2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн
дэмжлэгийн арга хэмжээнд ******* нь 2019 онд 2,000,000 төгрөгийн
санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 48 сарын дотор эргүүлэн
төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн
төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны
дагуу эргэн төлөгдөх 160,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу
төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг
барагдуулж өгнө үү. Мөн нотариатын зардал, үйлчилгээний хураамж 8500
төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн
хүсэлтдээ: ******* нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100200937010
тоот дансанд төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзаж
байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, халамжийн үйлчилгээний
хэлтэс нь хариуцагч *******ид холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөрт
төгрөг 168,500 гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг сайн дураар биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг
*******, халамжийн үйлчилгээний хэлтэс шүүхэд
ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар *******, халамжийн үйлчилгээний
хэлтсийн нэхэмжлэлтэй, *******ид холбогдох зээлийн үлдэгдэл төлбөрт
168,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т
зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг
дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН