| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2017/0156/Э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2017-11-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 155
2017 оны 11 сарын 20 өдөр 2017/ШЦТ/155 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0156/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал,
Шүүгдэгч Б.С, Г.О, Б.Г нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Завила овогт Бат-Эрдэнийн С, Боржгон овогт Мөнх-Өлзийгийн Г, Боржигон овогт Гантөрийн О нарт холбогдох 20172300168 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматур, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 1-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлогдож байсан, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сум дундын 28 дугаар шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Завила овогт Бат-Эрдэний С
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1998 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх дүү нарын хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А38-23 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Гантөрийн Өлийсайхан
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1996 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 7а-12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлогдож байсан Боржигон овогт Мөнх-Өлзийгийн Г
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.С, Г.О, Б.Г нар нь хамтран 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 08-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” бааранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С, Г.О, Б.Г нар нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” бааранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан болох нь:
Хохирогч З.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “... манай компани нь “Хишиг” ресторан, баар, хүнсний дэлгүүр ажилуулдаг. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр баарны бармен ажилтай Хэрлэнчимэг надруу утсаар яриад бааранд хулгай орсон байна гэж хэлсэн тэгэхээр нь би баарлуу орохгүй байж байгаад цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Тухайн үед би амралтаа аваад амарч байсан болохоор өмнөх өдөр нь ямар ямар хүмүүс үйлчлүүлж байсныг мэдэхгүй байна. ... баарны зүүн талын хананы буюу хийд рүү харсан хананы хамгийн урд талын вакум цонхыг хагалаад хулгай орсон байсан. ... Баарнаас архи, пиво алдагдсан байсан шалан дээр 2, 3 шил архи хагалсан байсан....” гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 18-19 хуудас/
Гэрч О.Эрдэнэсувдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Хишиг” рестораны текин дээр барменаар ажиллаж байсан манай зүүн талын бааранд Хэрлэнчимэг ажиллаж байсан. Тэгээд орой 00 цаг болж байхад баарны бармен Хэрлэнчимэг над руу ирээд хүмүүсээ гаргачихлаа хоёулаа хамт баарны хаалгыг түгжье гээд бид хоёр ар талын хаалгаар ороод баарны хаалганы гадна талын бүргэд хаалгыг нь түгжээд дотор талын хаалгыг нь түлхэж хаагаад арын хаалгаар гараад гэртээ ороод унтсан. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 11 цагийн орчимд гэртээ унтаж байхад хүн хаалга тогшихоор нь онгойлгоход Хэрлэнчимэг бааранд хулгай орсон байна гэж хэлсэн. ... баарны зүүн талын хананд байдаг хамгийн урд талын цонх нь хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 22-23 хуудас/.
Гэрч Г.Ононгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 08-нд шилжих шөнө манай “Хишиг” баарны зүүн талын хананы хамгийн урд талын цонхыг хагалж хулгай орсон байсан...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 25 хуудас/
Гэрч Г.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... С болон Өлзий, Г нар “Хишиг” баарны гадаа хүмүүстэй маргалдсан тэр гурав хоорондоо шивнэж ярьж байгаад Гандангийн хашааны гадаа очоод эхлээд Г хашааг даваад орсон араас нь Өлзий хашаа даваад орсон араас нь С орсон. Тэгтэл цонх хагарах чимээ дуулдсан, тэр гурав 5-6 шил архи болон чипс аваад гараад ирсэн. Тэгээд Өлзий манай найзынд очъё гээд нэг айлд орсон тэнд 4-5 охин байсан. Тэр байранд авсан архиа бүгд хувааж уусан гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 26 хуудас/ Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт. ... Шинжилгээнд тэнцэх мөр нь МИ004010003662 дугаараар санд бүртгэгдсэн Бат-Эрдэнэ овогтой Сий баруун гарын дунд хурууны дардасуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээр тохирч байна...” гэсэн мэдүүлэг /Хх-ийн 31 хуудас/
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ. /ХХ-ийн 20-21 хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /ХХ-ийн 6-11 хуудас/
Сэжигтэн Б.Сий мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2017 оны 06 сарын 07-ны өдөр гэртээ байж байхад манай найз Г, О нар ирж манай байшингийн дээврийг хар цаасаар хучин янзалж өгсөн. Тэгсэн манай гэрт бид нар орой 1 шил архи уугаад тэндээсээ гол орж дахин 1 шил архи уугаад үргэлжлүүлээд орой нь Түмэндэмбэрэл бааранд орж ууцгасан. Тэр үед манай найз охин Соёлоо дагаад явж байсан. Ингээд уг баарнаас гарч Хишиг бааранд орж ууж байгаад тэнд баар хаагаад баарнаас гарсан. Г, О бид 3 дахин архи ууя гээд хаанаас олж уух уу гэж ярилцаж байх үед Г Хишиг баарлуу орж архи авъя гэж хэлэхэд О, бид хоёр зөвшөөрсөн. Мөн тэр үед манай найз охин байсан. Найз охин замын хажууд хүнтэй яриад зогсож байх хооронд нь бид гурав Хишигийн зүүн талын гандан хийдийн хашааг давж ороод Г цонхыг хагалж дотогш орсон. Тухайн үед бид 3 нэлээд согтуу байсан тул архины халуундаа зориглоод Хишиг баарны зүүн талын цонхыг хаглаж баарлуу орсон. О бид хоёр цонхны хажууд зогсож байсан. Г баарнаас 5-6 шил архи авч гарч ирсэн. Тэр архинууд Ерөөл, Хар экс, Тайга зэрэг архинууд байсан. Баарнаас бас чипс, цэвэр ус авч гарч ирсэн. Тэгээд уг архи ус, чипсээ Г, О бид гурав хувааж өвөртлөөд 1 дүгээр сургуулийн хойд талд байх байрны гадаа ууж байгаад тасарсан. Нэг мэдэхэд өглөө болсон байсан. Тэгээд л гэрлүүгээ харьсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-52-53 хуудас/
Сэжигтэнээр Г.Оы мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би аймгийн төвд хувиараа бизнес хийдэг бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр аймгийн төвд байхад найз С гэртээ дуудсан. Тэгээд би Гын хамт Сий гэрт очсон. Тэднийд байшингийн дээврийг хар цаасаар хучин янзалж өгсөн. Тэгээд гэрт нь бид нар орой 1 шил архи уугаад тэндээсээ гол орж дахин 1 шил архи уугаад үргэлжлүүлээд орой нь Түмэндэмбэрэл бааранд орж ууцгасан. Тэр үед Сий найз охин Соёлоо дагаад явж байсан. Ингээд уг баарнаас гарч Хишиг бааранд орж ууж байгаад тэнд баар хаагаад баарнаас гарсан. Г, С бид 3 дахин архи ууя гээд хаанаас олж уух уу гэж ярилцаж байх үед Г Хишиг баарлуу орж архи авъя гэж хэлэхэд С, бид хоёр зөвшөөрсөн. Мөн тэр үед манай найз охин байсан. Бид гурав Хишигийн зүүн талын гандан хийдийн хашааг давж ороод Г цонхыг хагалж дотогш орсон. Тухайн үед бид 3 нэлээд согтуу байсан тул архины халуундаа зориглоод Хишиг баарны зүүн талын цонхыг хаглаж баарлуу орсон. С бид хоёр цонхны хажууд зогсож байсан. Г баарнаас 5-6 шил архи авч гарч ирсэн. Тэр архинууд Ерөөл, Хар экс, Тайга зэрэг архинууд байсан. Баарнаас бас чипс, цэвэр ус авч гарч ирсэн. Тэгээд уг архи ус, чипсээ Г, С бид гурав хувааж өвөртлөөд 1 дүгээр сургуулийн хойд талд байх байрны гадаа ууж байгаад тасарсан. Нэг мэдэхэд өглөө болсон байсан. Тэгээд л гэр гэрлүүгээ харьсан ...” гэсэн мэдүүлэг
Сэжигтэнээр Б.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найз С, О нартай уулзаж бид нар орой Сий гэрт 1 шил архи уугаад тэндээсээ гол орж дахин 1 шил архи уугаад үргэлжлүүлээд орой нь Түмэндэмбэрэл бааранд орж ууцгасан. Ингээд уг баарнаас гарч Хишиг бааранд орж ууж байгаад тэнд баар хаагаад баарнаас гарсан. Бид 3 дахин архи ууя гээд хаанаас олж уух уу гэж ярилцаж байх үед би Хишиг баарлуу орж архи авъя гэж хэлэхэд О, С 2 зөвшөөрсөн. Мөн тэр үед Сий найз охин байсан. Тэр охин Хүгэнийг хэрэггүй гээд байсан. Би нэлээн согтуу байасан тул архины халуундаа зориглоод Хишиг баарны зүүн талын цонхыг хаглаж баарлуу орсон. О, С 2 цонхны хажуул зогсож байсан. Би баарнаас 5-6 шил архи авч гарч ирсэн. Тэр архинууд Ерөөл, Хар экс, Тайга зэрэг архинууд байсан. Мөн яарч сандарч байхдаа дотор бас 3-4 шил архи унгааж халгасан. Баарнаас бас чипс, цэвэр ус авч гарч ирсэн. Тэгээд уг архи ус, чипсээ С, О бид гурав хувааж өвөртлөөд 1 дүгээр сургуулийн хойд талд байх байрны гадаа ууж байгаад тасарсан. Нэг мэдэхэд өглөө болсон байсан. Тэгээд л гэрлүүгээ харьсан....” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.С, Г.О, Б.Г нарын 2017 оны 06 дугаар сарын 07-ны шөнө бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С, Г.О, Б.Г нарын 2017 оны 06 дугаар сарын 07-ны үйлдэлд хуулийг буцаан хэрэглэж 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Нт 334.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч нар нь хохирлоо бүрэн барагдуулсан болох нь өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн банкны баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Харин шүүгдэгч нарын согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг нь харгалзан оногдвол зохих хорих ялуудыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
:1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.С, Г.О, Б.Г нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Завила овогт Бат-Эрдэний С, Боржигон овогт Гантөрийн Өлийсайхан, Боржигон овогт Мөнх-Өлзийгийн Г нарыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Сий эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Гийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Г.Оы эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 3 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Гад оногдуулсан 2 жил 6 сарын хорих, шүүгдэгч Г.Од оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 3 жилийн хорих, шүүгдэгч Г.Од оногдуулсан 2 жилийн хорих, шүүгдэгч Б.Гад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялуудыг тус тус тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж тэдний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.С, Г.О, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ