| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/04657/И |
| Дугаар | 184/ШШ2024/03887 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03887
2024 07 30 184/ШШ2024/03887
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,297,957 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
*******" ХХК- тай 2021 оны 09-р сарын 9-ний өдөр 03 тоот Зээлийн
гэрээ байгуулан 2,849,900 төгрөгийг жилийн 36%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс
хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний
нөхцөлд зааснаар биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэл гаргаж буй
өдрийн байдлаар: Үндсэн зээлийн үлдэгдэл 2,082,960. төгрөг 1,096,125 төгрөг,
төлөх ёстой хүү 1,163,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 2,500
төгрөг, нийт 3,297,957 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний
төлбөрт 3,297,957 төгрөгийг Баярсайхан овогтой Энхсайханаас гаргуулж өгнө үү
гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие нь “Кибернетик
ББСБ” ХХК-с нэхэмжилсэн 3,297,957 төгрөгийн зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч
байна. Уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 15-ний өдрөөс 2024 оны 12 дугаар
сарын 15-ний өдөр хүртэл сар бүрийн 15-ний өдөр 659,592 төгрөгөөр тус тус төлж
барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д
холбогдуулан зээлийн төлбөр 3,297,957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл
гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 15-ний өдрөөс
2024 оны 12 дугаар сарын 15-ний өдөр хүртэл сар бүрийн 15-ний өдөр 659,592 тус
тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ ирүүлсэн байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч
этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д
холбогдох 3,297,957 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь
нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын
15-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 15-ний өдөр хүртэл сар бүрийн 15-ний
өдөр 659,592 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон
зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 67,717 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын
орлого/-аас 33,859 төгрөг, хариуцагч *******аас 33,858 төгрөгийг тус тус
гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН