Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 156

 

 2017 оны 11 сарын 21 өдөр                   2017/ШЦТ/156                                           Хэнтий аймаг

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0155/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                             А.Цэрэндулам,

Улсын яллагч                                         Т.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Д.Ганхуяг,

Шүүгдэгч                                               Тнарыг оролцуулан

    

          Хэнтий Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатарзоригтын О, Боржгон овогт Ариунболдын Г нарт холбогдох 1739000240022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 1996 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт, Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Булгийн 3-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржгон овогт Ариунболдын Г 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 1997 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах эгч дүү нарын хамт, Хэнтий аймаг Батноров сумын 6 дугаар баг Нөөлөг 2-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Баатарзоригтын О

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  А.Г, Б.О нар нь 2017 оны 07 дугаар сарын 13-аас 2017 оны 07 дугаар сарын 14-нд шилжих шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян хүнс” хүнсний дэлгүүрт нэвтэрч тамхи 16 ширхэг, телекамер 2 ширхэг, бэлэн мөнгө 135.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлан 300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Г, Б.О нар нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян хүнс” хүнсний дэлгүүрт нэвтэрч тамхи 16 ширхэг, телекамер 2 ширхэг, бэлэн мөнгө 135.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлан 300.000 төгрөгний хохирол  учруулсан болох нь:

Хохирогч З.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 13-ны өглөө манай ээж Цэвэлмаа нь 10 цагийн орчим утсаар ярьж урд шөнө манай дэлгүүрт хулгай орчихсон байна, яаралтай ирэх шаардлагатай байна гэхээр нь хөдөөнөөс сумын төв орж ирээд дэлгүүрийн гадаа яваад очиход цагдаа ирчихсэн байсан. Миний дэлгүүрийн цоожийн эвдсэн цагдаа нар хэргийн газар үзлэг хийж байсан. Миний дэлгүүрт бодит хохирол бүгд нийт 300.000 төгрөгийн хохирол учирсан байна. Манай дэлгүүрийн хяналтын камер ажилладаг. Долоо хоног билэгээ хадгалдаг. Сайн харвал Г, О нар харагдаж байх шиг байсан. Би хадгалагдсан бичлэгээ ухарааж үзэхэд 03 цаг 40 минутын үед дэлгүүрт 2 хүн орж ирээд нэг нь лангууны араас юм аваад нөгөөтөх нь эд зүйл авч байгаа бичлэг үлдсэн байсан гэх мэдүүлэг.../ХХ-ийн 16-17 хуудас/

 Эд зүйлийн үнэлгээ..../ХХ-ийн 18 хуудас/

 Гэрч Х.Алтаннавчийн мөрдөн байцаалтанд өгсөн: “… Би нөхөр З.Нын хамт Батноров суманд 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Нөхөр Нын хамт 2017 оны 07 дугаар сарын 12-нд хөдөө гэрлүүгээ 20 км зайтай явсан Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 12-ны оройдоо хөдөө хоноод маргааш нь 2017 оны 07 дугаар сарын 13-нд 10 цагийн орчим хадам ээж Цэвэлмаа утсаар ярьж манай хүнсний дэлгүүрт хулгай орсон байна яаралтай ирж гэж хэлэхэд нь шууд нөхрийн хамт Батноров сумын төвд орж ирээд дэлгүүрийнхээ гадаа зогсоход хүнсний дэлгүүрийн цоожний цүүг эвдсэн цагдаа нар ирж үзлэг хийж байсан...надад болон манай дэлгүүрт бодит хохирол бэлэн мөнгө 135.500 төгрөг, 17 ширхэг тамхи, камер 2 ширхэг нийттөгрөгний хохирол учирсан…” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23 хуудас/

 Гэрч Г.Уранбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “….Тэгээд орой 22 цагт хүнсний дэлгүүрээ хаагаад гэртээ очсон түүнээс хойш шөнийн 01 цагийн үед Б.О утсаар залгаад байсан тэгэхээр нь утсаа аваагүй дууг нь хаагаад унтраасан, түүнээс хойш 04 цагийн үед танихгүй дугаараас залгасан байсан. Тэгээд би 2017 оны 07 дугаар сарын 13-ны өг лөө 09 цаг өнгөрөөгөөд дэлгүүр дээр ирэхэд цоож нь эргэчихсэн байсан....Нандин-Эрдэнэ эгчийн гэрт орж дэлгүүрт хулгай орсон талаар хэлсэн. Тэр шөнө О шөнө 01 цаг 41 минутанд Цэнгэлээ байна дэлгүүрээ онгойлгооч хөдөө явах гээд ойрхон байна гэж мессеж бичсэн байсан. О, Г болон тэдний найзууд согтууруулах ундаа хэрэглэдэг ер нь 2017 оны 07 дугаар сарын 12-нд хэд хоног архи уусан гэж сонсогдсон....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25 хуудас/

Гэрч Х.Булганы мөрдөн байцаалтанд өгсөн: “… Миний хувьд яг хулгай хийсэн өдөр нь мэдээгүй сүүлд 3 хоногийн дараа нь мэдсэн. Мөн камерийн бичлэг үзээд баруун чихний хар цагаан жижиг ээмэг зүүсэн байсан. Тэр ээмэгээр нь миний хүү Г байна гэж танисан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27 хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл....../ХХ-ийн 10-15 хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд..../ХХ-ийн 12-13 хуудас/

          Сэжигтэнээр Б.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Тэгээд Сүхбатынд хэсэг байж байгаад 03 цагийн үед Ггийн гэр лүү явсан. Замдаа Баялаг дэлгүүрийн хажуугаар гарсан. Тэр хавьд нь бид хоёр бие засчихаад цонхных нь тэр хавьд байж байхдаа “Болдог бол ороод тамхи татчих юмсан даанч болохгүй юм даа” гэж эргэтэл тас гээд явчихсан. Эргээд хартал Г дэлгүүрийн хаалганы цоожийг нь мулт татчихсан байсан. Г надад онгойлгочихсон юм, ороод хэдэн тамхи авах уу гэж хэлэхээр нь би “Хамаа юу” гэж бид 2 дэлгүүр лүү хамтдаа орсон. Ороод лангууны доороос арван хэдэн хайрцаг хэд хэдэн төрлийн тамхи, мөн хайрцагт байсан 120.000-130.000 орчим төгрөг авсан. Мөнгийг нь би авч өмсөж явсан юүдэнтэй цамцныхаа халаасанд хийсэн. Харин тамхинуудаа Лхагвхүү бид хувааж халаасалсан. Намайг мөнгө аваад байж байхад Г хөргөгчнөөс ундаа авчирсан. Тэгээд гарахдаа би лангуун дээр байсан 2 камерийг сугалж авсан. Тухайн үед бичлэг үлдэх байх гэж бодоод авсан юм. Өдөр нь сэрээд бид 2 хийсэн хэргээсээ айгаад аймаг руу замын унаанд сууж ирсэн. Хяналтын камераа уутанд хийж авч явж байгаад хөдөө хаясан. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна…” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38-39 хуудас/

Сэжигтэнээр А.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би 2017 оны 07 дугаар сарын 12-ны орой талбай дээр сагс тоглож байгаад О, Сүхбат бид 3 Сүхбатын гэр лүү нь 23 цагийн үед явсан 0.75 литрийн Охь нэртэй архиа 3-лаа хувааж ууцгаасан. Архиа ууж дуусахад 00 цаг өнгөрч байсан, архи дуусахад тамхигүй болчихсон байсан. Тэр үед О Баялаг дэлгүүрийн худалдагч руу нь тамхи авах гэж мессеж бичсэн. Тэр худалдагч нь Оын хамаатан гэсэн. Мессеж бичээд нэлээд удаан хүлээсэн. Тэгээд 03 цагийн үед Сүхбат гэртээ унтаад үлдсэн. Харин О бид хоёр Сүхбатынхаас гараад Булгийн 3-5 тоот руу манай гэр лүү явсан. Замдаа Баялаг дэлгүүрийн хажуугаар гарч байхдаа О бид хоёр дэлгүүрийн ойролцоо бие зассан. Бие засаад зогсож байхад О хаалгыг нь нээчихвэл тамхи аваад татчих юм байна гэж хэлсэн. Оыг ингэж хэлэхээр нь би “Би цоожийг нь татаад үзье” гэж хэлээд дэлгүүрийн хаалга руу очиж цоожийг гараараа таттал цүүтэйгээ сугараад гараад ирсэн.Тэгээд шууд О бид хоёр дэлгүүрийн хаалгаар орсон, ороод лангуун доор нь жижиг цаасан хайрцагт байсан бэлэн мөнгө болон 10 гаран хайрцаг тамхи, 2 ундаа авсан. Дэлгүүрээс гарахдаа лангуун дээр байсан хяналтын камерийг татаж аваад гарсан...” гэсэн мэдүүлэг..../ХХ-ийн 42-43 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.О, А.Г нарын бусдын орон байранд нэвтрэн эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Ууганбаят 300.000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогчоос “гарсан хохирлыг хугацаандаа барагдуулсан тул цаашид гомдол санал байхгүй” гэсэн тодорхойлолт бичиж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг нь харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баатарзоригтын О, Боржгон овогт Ариунболдын Г нарыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 1 жилийн хорих ялаар, шүүгдэгч А.Гг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 1 жилийн хорих, шүүгдэгч А.Гд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

 5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.О, А.Г нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Д.ГАНЗОРИГ