| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2017/0158/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Отгон |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 157
2017 оны 11 сарын 22 өдөр 2017/ШЦТ/157 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0158/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Д.ОтгонН,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баатарцогт,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан
Хэнтий Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овогт Батбүргэдийн От холбогдох 1739000870055 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1963 оны 07 дугаар сарын 04-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Хангалын 14-13 тоотодоршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэл үгүй, Хэрээд овогт Батбүргэдийн О
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.О нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг Хангал хороололын 6-10 тоотод О.Нгийн зүүн гаран тус газар нь шангаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг Хангал хороололын 6-10 тоотод О.Нгийн зүүн гаран тус газар нь шангаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч О.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...“...2017 оны 07 дугаар сарын 05-ны орой Ганзоригийн эхнэр Саранцэцэг би хүүдээ аваад ирлээ манай хүүхэд гэдэс нь дүүрээд байна та хүрээд ирэхүү гэхээр нь... очиход Батбүргэдийнд Зоригоо орж ирээд Ганзоригийн эхнэрийг өнөөдөр миний төрсөн өдөр архи авч өг гээд байсан тэгсэн... Ганзоригийн эхнэрийг шанагаар цохих гэхээр нь би дундуур нь орж салгах гэсэн чинь гэнэтхэн миний зүүн гарын чигчий хурууг төмөр хөнгөн цагаан шанагаар цохих шиг болсон тэгээд л миний гар тас үсрэх шиг болоод би хуруугаа амандаа хийгээд хүүгийндээ очсон ..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9-10 хуудас/
Гэрч Н.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: ..”... 2017 оны 07 дугаар сарын 05-ны үдээс хойш Бабүргэдийнд Зоригоо согтуу орж ирээд.... ширээн дээр байсан шанага аваад манай эхнэрийг цохих гэсэн чинь хажууд нь зогсож байсан Н хөгшины гарын чигчий хурууг цохьчихсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11 хуудас/
Гэрч Ж.Саранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: .... “... Гэнэт шанага бариад над руу дайраад далайсан тэгтэл Оюунбаатар барьж авсан тэгсэн хажууд байсан Н гэдэг хүний гар луу шанагаар цохьсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Оын иргэн О.Нг шанагаар цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Нгийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хэрээд овогт Батбүргэдийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зоригбаатарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ