| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/03170/И |
| Дугаар | 184/ШШ2024/02427 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/02427
2024 05 02 184/ШШ2024/02427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: -н хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох
эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлж,
нарийн бичгийн дарга ******* тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би
*******тай амьдралаа зохиосон ба гэрлэлтийн баталгаа байхгүй. Хамтран
амьдрах хугацаандаа ******* овогтой ******* хүү төрсөн ба хамтран амьдарч
байгаад тус тусын амьдралаар амьдарцгааж байгаа. Иймд хүүхдийн тэтгэлэг
гаргуулахаар болсон тул уулзах боломжгүй, хаяг тодорхойгүй байгаа тул
хариуцагч *******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, дүүргийн татварын хэлтсийн
*******т улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг буцаан олгоогүй талаарх
албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ийн иргэний
үнэмлэхийн лавлагаа, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, С.*******ийн
төрсний бүртгэлийн лавлагаа, Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа,
С.*******ийн эрүүл өсөж бойжиж байгаа, вакцинд хамрагдсан тодорхойлолт,
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02
дугаар сарын 29-ний өдрийн 184/ШЗ2024/05370 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай шүүгчийн захирамж эх хувиар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан
бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг
тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах зорилгоор *******ыг эрэн сурвалжлуулах
шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны
02 дугаар сарын 29-ний өдрийн 05370 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
шүүгчийн захирамжаар ******* нь тоотод оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй
болох нь тогтоогдож байна. /х.х 9 ху/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох
*******ы хаяг тодорхой бус байх тул эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан
тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар
зүйлийн 155.3-д зааснаар ******* овогт *******ийн ******* /РД:*******/-
г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар
зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа
газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч ******* /утас:*******/-т
мэдэгдэхийг дүүрэг дэх хэлтэст
даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид
төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар
зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн
дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах
эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЦОЛМОН