Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 162

 

      2017 оны  11  сарын 27 өдөр    2017/ШЦТ/162                                 Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2017/0164/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                        А.Уламбаяр

Улсын яллагч                                                       Д.Отгонтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Г.Бадамгэрэл

Шүүгдэгч                                                           Ц.Б нарыг оролцуулан

    

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох 1739000880046 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1981 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 10-04 тоотод оршин суух хаягтай, урьд

2003 оны 05 дугаар сарын 16-ны Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 34 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ял,

2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 06 сар хорих ял,

2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 1, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн Ц.Б

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 5-03 тоотод байрлах байшингийн цоожийг эвдэн орон байранд нэвтэрч Серене маркийн хөргөгч, Хайер маркийн хөлдөөгч, дотоодын үйлдвэрийн ор, хувцасны шүүгээ зэрэг эд зүйлсийг хулгайлж иргэн Д.Э-д 1.100.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       Хохирогч Д.Э: Хэнтий аймагт 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 17 цаг болж байхад ирээд Өлзийтийн 05-03 тоот гэр лүүгээ ороход хөргөгч, матраастай ор, хөлдөөгч, хувцасны шүүгээ эдгээд эд зүйлүүд маань байхгүй болчихсон байсан. Гэр лүүгээ орох гэтэл цоожийг маань эвдэлсэн байсан. Тэгээд татаад хартал боолттой байсан ор, хувцасны шүүгээ, хөлдөөгч маань байхгүй байсан. Шууд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 11-13хуу/

 

        Гэрч Л.Э-н: 2017 оны 08 дугаар сарын 16-наас 17-ны үеэр гэртээ байж байх үед манай баруун хөрш Э-ны байшинг 11 цагийн үед онгойлгочихсон жижиг суудлын цагаан машинтай ... 2 эрэгтэй хүн ирээд байхаар нь юун хүмүүс вэ гэж асуутал нэг нь би багшийн хүү нь байна гэж намхан бор залуу хэлсэн. Нэрээ Б гэсэн нь энэ байшинг авсан юм гэж байсан. Цуг явсан хүн нь энэ байшин энэ хүний байшин мөн үү гэхээр нь би, энэ хүний байшин гэж хэлж мэдэхгүй байна, чи ...... дугаараас асуу гэж хэлсэн. ... баруун айлд хулгай орсон гэж Эрдэнэчулууны эгч Ц-с мэдсэн. Дараа нь Ц Б-г гэдэг хүнийг авчираад энэ мөн үү байшин онгойлгоод байсан хүн гэхээр нь мөн гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 15хуу/

 

        Гэрч М.Г-н: Манай нөхөр Э 2017 оны 08 дугаар сарын 23-нд Хэнтий аймгийн төвд хашаа байшингаа эргэхэд байшингийн цоож эвдэж улаан өнгийн хөргөгч 1ш, цагаан өнгийн хөлдөөгч 1ш, шинэ унтлагын ор 1ш, хувцасны шүүгээ, ус буцалгагч алга болсон байсан учир цагдаад дуудлага өгч шалгуулсан юм. Ингээд манай нөхрийн хамаатан Баатарзориг гэдэг хүн манай алдсан эд зүйлсийг авсан болохыг мэдэж нөхөр маань зарсан газраас нь ор, хөргөгч, хөлдөөгч хувцасны шүүгээ зэргийг олж авсан гэх мэдүүлэг. /хх-ийн 17хуу/

 

        Гэрч Г.С-н: ... цагаан өнгийн жижиг 1 тасалгаатай хөлдөөгч аваад ирсэн. Би гэр лүүгээ оруулаад залгасан чинь ажиллаж байхаар нь мөнгөө АТМ-ээс авч өгөх гээд машинаа асаагаад явах болоход хашааны гаднаас танихгүй 2 залуу цуг суусан. ... тэр Т гэдэг хүнд 55000 төгрөг тоолж өгөөд Баазын дэлгүүрийн гадаа буулгасан. ... тэрнээс хойш 4-5 хоногийн дараа гэртээ байж байхад нэг танихгүй жижиг залуу тэрэгтэй ирээд манай хөлдөөгчийг хулгайлаад танайд зарчихсан байна гэхээр нь би хулгайн юм байсныг мэдсэнгүй та өөрийнхөө хөлдөөгчийг ав ав гэсэн чинь надад хөлдөөгч авсан 50000 төгрөгийг маань өгчихөөд хөлдөөгчөө авсан. Харин ирсэн машин дотор нь нөгөөд хөлдөөгч зарахад Т-тэй цуг явж байсан 1 залуу нь байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19хуу/

 

      Гэрч З.Г-н: ... Б намайг хараад гараа өргөсөн юм. .. шинэ хөргөгч зарна 250000 төгрөгөөр зарна ... гэхээр нь би очиж үзье гээд Өлзийтийн 5 дугаар эгнээнд ногоон хашааны хаалгатай улаан тоосгон байшинтай айлын гадаа очиж зогссон. Б буугаад тэр байшингийн цоожийг түлхүүрээр онгойлгоод тэгээд би цуг орж хөргөгчийг харахад шинэ хөргөгч байсан болохоор буцаж гараад зүүн талынх нь айлын 1 эмэгтэйгээс энэ Б-ынх мөн үү гэхэд тэр эгч яг өөрийнх нь гэр үгүйг мэдэхгүй ямар ч байсан эднийхний хамаатан садан байдаг айл мөн гэж байсан. Б-ын эхнэрийнх нь данс руу 100.000 төгрөгийг шилжүүлээд 150.000 төгрөгийн нь Б-д бэлнээр өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21хуу/

 

         Гэрч Д.Г-ийн: Б ирээд надад ор, хувцасны шүүгээ 2 хямдхан зарна та авах уу гэхээр нь би авахгүй гээд явуулсан. Тэгээд буцаад 2 цагийн дараа барьцаанд тавъя ... 100.000 төгрөг өгчих чулуунд явах гэсэн юм гэхээр нь би өгөөд явуулсан. ... тэрнээс хойш 3-4 хоногийн дараа Б ээжтэйгээ бас нэг залуутай ирээд надаас авсан 100.000 төгрөгөө өгөөд аваад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23хуу/

 

        Үнэлгээний комиссын шийдвэр. /хх-ийн 14хуу/

 

        Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хамаатны айл болох Э-ны гэр болох Өлзийтийн 5-3 тоот хашаанд байх байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод гэрт байсан хөлдөөгч, хөргөгч, унтлагын ор, хувцасны шүүгээ, ус буцалгагч зэргийг портер машин дээр ачиж авч яваад Маргад буудалд Гэлэгмаа гэх хүнээс гуйж гэрийнхээ тавилгыг зарж байгаа гээд Г-д унтлагын ор, хувцасны шүүгээ хоёрыгнийт 100.000 төгрөгөөр зарсан. Мөн С- гэх эмэгтэйд хөлдөөгчийг нь 550.00 төгрөгөөр, Г гэх хүнд хөргөгчийг 250.000 төгрөгөөр тус тус зарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32хуу/ зэрэг болно.

 

       Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 5-03 тоотод байрлах байшингийн цоожийг эвдэн орон байранд нэвтэрч Серене маркийн хөргөгч, Хайер маркийн хөлдөөгч, дотоодын үйлдвэрийн ор, хувцасны шүүгээ зэрэг эд зүйлсийг хулгайлж иргэн Д.Э-д 1.100.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний комиссын шийдвэр, гэр зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

       Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

        Хохирогч нь өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 95хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

         Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж шийдвэрлэлээ.

                                                                              

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ НЬ:

  
           1. Шүүгдэгч Ц-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сар хорих ял оногдуулсугай.

 

    3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх, энэ өдрөөс эхлэн шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА