Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2024/00705

 

 Хариуцагчийн зөвшөөрснийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

            Нэхэмжлэгч: Дорнод аймаг, багт байрлах, 70584900, утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, "**************" ХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дорнод аймаг, багт оршин суух, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* д,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 23 114 340.39 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "**************" ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..Хариуцагч овогтой БАТ-ОРГИЛ /РД: *******/ нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1650085804 дугаартай зээлийн гэрээ байгуулан 23 300 000 / Хорин гурван сая гурван зуун мянган / төгрөгийг 30 / гучин / сарын хугацаатай, жилийн 21.6% / хорин нэг аравны зургаан/ хувийн хүүтэйгээр өрхийн хэрэглээний зорилгоор гэрээ байгуулан зээлж авсан. Зээлдэгч нь 1650085804 тоот дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлийн гэрээний 3.4.1 дэх заалтыг ноцтой зөрчиж байна. Зээлдэгчид гар утсаар нь болон өөртэй нь уулзаж бичгээр мэдэгдэж уг зөрчилөө арилгах талаар удаа дараа сануулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авалгүй зээл төлөлтийг удаашруулж байна. Өнөөдрийн байдлаар зээлдэгчийн 1650085804 дугаартай зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 21 868 454.47 төгрөг, үндсэн хүү 1 233 448.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 437.66 төгрөг, нийт төлбөр 23 114 340.39 төгрөг болоод байна. Иймд зээлдэгч гийн БАТ-ОРГИЛ / *******/ -д холбогдуулан дараахи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд М.БАТ-ОРГИЛООС нийт 23 114 340.39 төгрөгийг гаргуулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М. нь “ *******” ХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж, 23 114 340.39 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Эргэн төлөлтөд төлөгдөөгүй байгаа 3 639 288 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны дотор төлнө. Үлдсэн мөнгийг сар бүр төлөлт хийх өдрөө хугацаа хоцрохгүй төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч "**************" ХКомпани нь хариуцагч М.д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 23 114 340.39 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “**************” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 23 114 340.39 төгрөгийг хариуцагч М. бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч М.Бат-Оргид нь “**************” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 23 114 340.39 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Нэхэмжлэгч “**************” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 23 114 340.39 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М. бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 522 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 136 761 төгрөг, хариуцагч М.оос улсын тэмдэгтийн хураамжид 136 761 төгрөгийг тус тус гаргуулж “**************” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА