| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2106 01698 1642 |
| Дугаар | 2022/ДШМ/780 |
| Огноо | 2022-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2022/ДШМ/780
О.Ц-, Ц.Б-, Ш.Ш-,
З.М-, Б.Т-, М.Ж-, Б.О-,
А.Т-, Б.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ганчимэг,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/483 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Ц-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн О.Ц-, Ц.Б-, Б.Т-, З.М-, Ш.Ш-, М.Ж-, Б.О-, А.Т-, Б.Т- нарт холбогдох 2106 01698 1642 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх арга хэмжээ авч байсан;
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2/б дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хуулийн тэгшитгэлээр 5 жил хасаж, үлдэх 2 жил 3 сар 19 хоногийн хорих ялаас 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хугацааны өмнө тэнсэн сулласан;
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1554 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1163а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан;
Баянзүрх дүүргийн Прокурорын газар:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
өсвөр насны шүүгдэгч Б овогт О-ын Ц-г ганцаараа 5 удаагийн үйлдлээр, бусадтай бүлэглэн 14 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,
өсвөр насны шүүгдэгч Г овогт Ц-ын Б-г бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
өсвөр насны шүүгдэгч Б овогт Б-ийн Т-г бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
өсвөр насны шүүгдэгч С овогт З-ын М-ийг бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Й овогт Б-ын Т-г бусадтай бүлэглэсэн 1 удаагийн үйлдлээр бусдад 10528900 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Б-ийн О-ийг бусадтай бүлэглэсэн 1 удаагийн үйлдлээр бусдад 10528900 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Т овогт А-ийн Т-ыг ганцаараа 1 удаагийн үйлдлээр, бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ё овогт М-ын Ж-ыг бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
өсвөр насны шүүгдэгч Б овогт Ш-ийн Ш-г бусадтай бүлэглэж 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь;
мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б овогт О-ын Ц-д 6 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г овогт Ц-ын Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б овогт Б-ийн Т-д 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С овогт З-ын М-д 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Й овогт Б-ын Т-д 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Б овогт Б-ийн О-д 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Т овогт А-ийн Т-д 3 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Ё овогт М-ын Ж-д 3 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б овогт Ш-ийн Ш-д 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай анийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ц.Б-, Б.Т-, З.М- нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн өршөөн хасаж өршөөл үзүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч О.Ц-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 3 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр,
өсвөр насны шүүгдэгч Б овогт Ш-ийн Ш-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялын хугацааг 1 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ш.Ш-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б овогт Ш-ийн Ш-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлд зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд Ш.Ш-д оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т зааснаар О.Ц-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлж арга хэмжээ авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг,
мөн Ш.Ш-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг мөн хугацаагаар тэнссэн хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар М.Ж-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, Б.О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, А.Т-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, Б.Т-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус мөн хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өршөөл үзүүлж,
О.Ц-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр, О.Ц-гийн нийт цагдан хоригдсон 730 хоногийг, М.Ж-ын нийт цагдан хоригдсон 49 хоног, А.Т-ы нийт цагдан хоригдсон 49 хоног, Ш.Ш-гийн нийт цагдан хоригдсон 50 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар О.Ц-гаас нийт 28.199.575 төгрөг гаргуулж хохирогч В.П-т 320.000 төгрөг, Р.Н-д 1.200.000 төгрөг, Г.Н-д 96.500 төгрөг, С.Ц-д 13.750 төгрөг, М.Л-д 265.500 төгрөг, С.Ц-эд 3.206.695 төгрөг, Э.Б-д 114.000 төгрөг, Р.Ц-д 1.053.333 төгрөг, Г.Э-д 81.666 төгрөг, С.А-т 350.666 төгрөг, Б.Б-д 195.220 төгрөг, Х.Т-т 595.666 төгрөг, Б.Г-т 196.666 төгрөг, Б.Д-д 616.833 төгрөг, Б.Л-д 170.333 төгрөг, Ж.Баттогтоход 3.915.370 төгрөг, Б.Н-д 2.105.780 төгрөг, Г.Ү-д 26.666 төгрөг, Ж.О-т 443.333 төгрөг, Д.Н-д 183.333 төгрөг, Б.Э-т 69898 төгрөг, Л.Б-од 326.666 төгрөг, Н.Б-д 1.206.666 төгрөг, П.Б-д 203.333 төгрөг, О.Э-д 93.333 төгрөг, Г.О-д 29.000 төгрөг, Т.Ө-д 363.333 төгрөг, Ө.М-д 56.666 төгрөг, Х.О-т 7.153.720 төгрөг, Ё.Н-ид 178.300 төгрөг, Б.А-д 321.100 төгрөг, “Монгол Тамхи Со” ХХК-нд 2.086.250 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Золжаргалд 960.000 төгрөгийг тус тус олгохоор,
шүүгдэгч Б.О-, Б.Т- нараас тус бүр 2.105.780 төгрөг гаргуулж хохирогч Б.Н-д олгохоор, шүүгдэгч М.Ж-ас нийт 2.405.780 төгрөг гаргуулж хохирогч Б.Н-д 2.105.780 төгрөг, хохирогч С.Б-ад 300.000 төгрөгийг тус тус олгохоор, шүүгдэгч А.Т-аас нийт 3.745.780 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Т-д 1.340.000 төгрөг, хохирогч Б.Н-д 2.105.780 төгрөг, С.Б-ад 300.000 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор,
өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-, Ц.Б-, Ц.Т-, З.М- нар нь бусдад төлөх төлбөргүй болсон, хохирогч Д.М-д 150.000 төгрөгийг өгөхөөр шүүхэд хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хувийн бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй болохыг тус тус дурдаж,
хохирогч Д.М-д 150.000 төгрөгийг хүлээлгэн өгч баримтыг эрүүгийн 2106 01698 1641 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины өргөгч багаж 1 ширхэг, төмөр торцовны иш 1 ширхэг, ууттай самар 4 ширхэг, тамхи 1 хайрцаг, архины хагарсан шил, хайрцагтай багажны ком 1 ширхэг, хайрцагтай дрилл 1 ширхэг, таглаатай ком багаж 1 ширхэг, цахилгаан үүсгэх төхөөрөмж 1 ширхэг, ажилладаг эсэх нь тодорхойгүй процессор 3 ширхгийг тус тус устгаж, 3 ширхэг дискийг эрүүгийн 2106 01698 1642 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч Ц.Б-, Б.Т-, З.М-, Ш.Ш-, шүүгдэгч М.Ж-, Б.О-, А.Т-, Б.Т- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Ц- давж заалдах гомдолдоо: “...Би 2022 оны 3 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө А, Ө нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 7 буудлын эцсийн “Б” гэх худалдааны төвийн цонхоор нэвтэрч 60 орчим ширхэг гар утас авсан. 2209 00000 0628 дугаартай эрүүгийн нэг хэрэг байгаа тул 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн өдөр шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэйгээ нэгтгүүлэн шийдвэрлүүлж, эрх зүйн байдлаа дээрдүүлэх хүсэлтэй байна. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор миний цагдан хоригдсон хоногийг 730 гэж дутуу тооцож, 127 хоног хассан байх тул нэгтгүүлэх хүсэлтэй байна. Миний 2019 оны 5 дугаар сарын 08-аас 2019 оны 11 дүгээр сарын 13-ыг хүртэл 189 хоног, 2020 оны 12 дугаар сарын 27-оос 2021 оны 01 дүгээр сарын 27-ыг хүртэл 31 хоног, 2020 оны 3 дугаар сарын 05-аас 2020 оны 9 дүгээр сарын 05-ыг хүртэл 184 хоног, 2020 оны 9 дүгээр сарын 27-оос 2021 оны 4 дүгээр сарын 02-ыг хүртэл 187 хоног, 2021 оны 7 дугаар сарын 06-аас 2022 оны 3 дугаар сарын 09-ийг хүртэл 246 хоног, 2022 оны 3 дугаар сарын 30-аас 2022 оны 4 дүгээр сарын 19-ийг хүртэл 20 хоног цагдан хоригдсон нийт 857 хоногийг дахин тогтож өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдалд нийцсэн шийтгэл оногдуулсан. Илтгэгч шүүгчийн дурдсанчлан яллах дүгнэлтэд “тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан” гэж алдаатай бичсэн. Шүүгдэгч О.Ц- нь өсвөр насны шүүгдэгч байсан ч 2022 оны 7 дугаар сарын 22-ний өдөр 18 насанд хүрсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд түүний төрсөн эцэгтэй удаа дараа уулзаж байсан, анхан шатны шүүх хуралдаанд түүний эцгийг оролцуулсан. Шүүгдэгч О.Ц- нь багаасаа гэр бүлийн салалтын улмаас эмээ, өвөө дээрээ хараа хяналт муутай өссөн, ямар нэг мэргэшил байхгүй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэх мэт хувийн байдлуудыг харгалзан үзэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэвтрэлттэйгээр үйлдсэн, тээврийн хэрэгсэл, эвдлэгч багаж ашигласан гэж хүндрүүлэн зүйлчилсэн. Шүүгдэгч О.Ц- нь удаа дараа гэмт хэрэг үйлддэг, шүүхээс хэрэг буцаж шүүгдэгчийг гадуур гаргасан үед дахин гэмт хэрэг үйлдсэн. Мөн бусад хүүхдүүдийг уруу татаж гэмт хэрэг үйлддэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нийт 7 эрүүгийн хэрэгт яллагдагчаар цагдан хоригдсон байдаг. Прокурор яллах дүгнэлтдээ цагдан хоригдсон хуудасны дагуу дэлгэрэнгүй бичиж тэмдэглэсэн. Шүүгдэгч О.Ц- 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хойш нийт 829 хоног цагдан хоригдож, хойшлуулшгүйгээр баривчлагдсан тухай баримтууд хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нийт баривчлагдсан хоног зөрүүтэй бичигдсэн гэж дүгнэж болохоор байна. Шүүгдэгчийн гомдолд дурдсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэх гэмт хэрэг баримтаар нотлогдон тогтоогдохгүй, тус дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татаагүй байна. Иймд шүүгдэгчийн гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд яллагдагчаар цагдан хорьсон, нийт эдэлбэл зохих ялыг зөрүүтэй бичсэнийг зөвтгөж оруулах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.
хохирогч О.С-ийн: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Өгөөмөр” салбар дээр ажилладаг Д.Ж залгаад “Манай тамгатай дугуйг хэдэн хүүхдүүд зарна гээд явж байна” гэсэн. Шалгахад Улаанхуаран дахь салбар худалдааны төвийн 2 дугаар давхрын цонхоор өргөтгөл барилгын дээвэр ашиглан орж эд зүйлс хулгайлсан байсан. ...Манай байгууллагад учирсан хохирол нөхөн төлөгдсөн. Алдагдсан дугуйгаа хүлээн авлаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ...” /1хх 22-24, 25/,
гэрч Д.Б-ын: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10:30 цагийн үед автомашинтай Улаанхуарангийн эцэст явж байхад “Автомашины дугуй ачих уу” гэсэн 3 хүүхэд ирээд тохиролцоод Улаанхуарангийн хашаагүй монгол гэрийн гадна ногоон бүтээлгээр бүтээсэн шинэ шахуу 47 ширхэг дугуй машин дээр ачиж ...Өгөөмөр зах дээр ирсэн. зах дээр дугуй зардаг хүмүүс “энэ манай дугуй байна, хаанаас ачиж яваа юм, хулгайн дугуй юм биш үү” гэсэн. ...Хүүхдүүд зугтаасан байсан. ..." /1хх 28-30/,
гэрч Д.Ж-ийн: “2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цагийн үед цэнхэр портер машинтай дугуй ачсан хүүхдүүд “Дугуй зарж байна, авах уу, манай аав дугуй засвар ажиллуулдаг” гээд явж байхаар нь үзэхэд манай тэмдэг дардастай дугуй байсан. ...Менежер рүү залгаж асуухад ...Улаанхуарангийн салбарын дугуй байна гэж хэлсэн. ...Хүүхдүүд зугтаасан. ...” /1хх 31-32/,
өсвөр насны яллагдагч Б.Т-гийн: “...О.Ц-, Г.Б- нарын хамт ...дугуйн худалдааны төвөөс 47 ширхэг дугуй хулгайлж эзэнгүй айлын хашаанд хураагаад 21-ний өглөө портер автомашин хөлслөөд хулгайлсан дугуйгаа ачиж Өгөөмөр зах руу очоод зарах гэсэн чинь дугуй зардаг ах “Энэ чинь манай дугуй байна” гэхээр нь бид гурав орхиод зугтсан. Тэр дугуйг эзэн нь авсан байх. ...” /1хх 118-119/ гэх мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-14/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 26-27/, автомашины дугуйн нийт үнэлгээг 1.272.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 19/ЦХ-07 дугаартай дүгнэлт /1хх 50-51/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч О.С-ийн: “...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 09:30 цагийн үед Улаанхуаранд байрлах дугуйн худалдааны төвийн борлуулагч Э.Б залгаад “Ажлын газрын урагшаа харсан вакум цонх онгорхой байна, хулгай орсон юм шиг байна” гэсэн. ...Жийп автомашины 4 ширхэг обуд алдагдсан, өөр эд зүйл алдагдаагүй. ...Алдагдсан 4 ширхэг обудаа ...хоёр дахь түүхий эд авдаг газраас олж авсан. ...” /1хх 154/,
гэрч Э.Б-ы: “...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 09:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Улаанхуарангийн дугуйн төвд ажилдаа ирэхэд урагшаа харсан вакум цонхны жижиг цонх онгойчихсон, дугуйнууд нурчихсан байсан. ...Жийп автомашины 4 ширхэг Р-18 хэмжээтэй, хайлшин обуд алдагдсан. ...” /1хх 157/,
гэрч Г.Г-ийн: “...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ... тоот ажил дээрээ байхад 00-00 УУУ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын машинтай 2 залуу ирээд ...4 ширхэг обудыг 57.600 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 5749хххххх тоот дансаар шилжүүлсэн. ...” /1хх 158-159/ гэх мэдүүлгүүд,
хохирогч О.С-ийн эзэмшлийн 4 ширхэг автомашины обудыг 1.600.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1хх 178/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 141-145/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Б.П-ын: “...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 12:00 цаг өнгөрөөд бага хүү хичээлдээ яваад орой 19:40 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой ...гэрийн орны дээд талын ширээн дээр байсан “Acer i5” загварын компьютер алдагдсан. ...” /1хх 204-205/,
гэрч Б.М-ийн: “...2019 оны 4 сарын сүүлээр байх “К” худалдааны төвийн ... лангуунд компьютер засварын ажил дээрээ байхад ...эрэгтэй хүүхэд орж ирээд “Миний хуучин хэрэглэж байсан компьютер юм, зарах гээд, хэдэн төгрөгөөр худалдан авах вэ” гэсэн. Тэр хүүхдийн барьж ирсэн хар өнгийн суурин компьютерыг асаахад зүгээр асаж байсан. ...Компьютерыг дэлгэж, процессор, гар зэргийг 70.000 төгрөгөөр худалдан аваад сэлбэгт өгсөн. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. ...” /1хх 211/ гэх мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 193-197/, хохирогч Б.П-ын эзэмшлийн суурин компьютерыг 320.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх 215/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 208-210/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Р.Н-: “...2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэртээ ирэхэд миний цай уудаг байсан их гарын мөнгөн аяга алга болсон. Гадна талдаа ёроол хэсэгтээ морьтой, дотор талдаа очиртой, бэлгэнд авч байсан, худалдааны аягыг бодвол мөнгөний орц ихтэй аяга байсан. ...” гэх мэдүүлэг /8хх 196-197/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Баянзүрхийн товчооны ертөнцийн зүгээр урд талд байрлах бор өнгийн “Мандах нар” супер маркетын яг ар талд гэж заасны дагуу дэлгүүрээс ертөнцийн зүгээр урагш эргэхэд ертөнцийн зүгээр баруун тийш харсан саарал өнгийн гадна талаараа хээтэй хаалгатай, блокон хашааны гадна явж байхад “Энэ хашаа” гэж хэлснийг өөрөөр нь заалгаж, ...хашаанд ороход 2 давхар шар байшин байх ба байшингийн баруун тийш харсан 2 цонхны урд талын цонхоор орсон гэв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх 239-241/, Тод Үнэлгээ ХХК-ийн 05/207 дугаартай хохирогч Р.Н- эзэмшлийн их гарын мөнгөн аяганы үнэлгээг 1.200.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт /8хх 216/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх 178-190/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Г.Н-гийн: “...2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ...найз залгаад “Танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. ...Манай гэрээс “Toshiba” загварын зөөврийн компьютер болон хар өнгийн савхин куртик алга болсон байсан. ...” /1хх 238/,
гэрч А.А-ын: “...2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 09:00 цагаас гэрээс гараад 23:00 цагийн үед ирэхэд хулгай орж, “Toshiba” загварын зөөврийн компьютер, савхин куртик алга болсон байсан. Гэрийн хаалга эвдрэл гэмтэлгүй зүгээр байсан. ..." /1хх 240/,
гэрч Ө.Б-ийн: “...2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14:00-15:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Амгалан” худалдааны төвд ажил дээрээ байхад ...шар царайтай хүүхэд гартаа хүрэн өнгийн “Toshiba” загварын зөөврийн компьютер барьсан “Энэ компьютерыг сэлбэгт авах уу” гэж асуусан. ...Шалгаж үзэхэд асахгүй байсан тул “Авахгүй” гэхэд гараад явсан. 10 орчим минутын дараа орж ирээд “Асдаггүй юм чинь 25000 төгрөгөөр авчих” гэсэн. ...Сэлбэгт 35000 төгрөгөөр худалдан авч, ...компьютерын платыг сольж засаад ...80000 төгрөгөөр худалдсан. ..."Минийх, би хэрэглэж байсан юм, шинэ компьютер авсан тул зарах гэж байгаа” гэж хэлсэн. Би “Хулгайн эд зүйл биш биз” гэж асуухад “Биш” гэсэн. ...” /2хх 6/ гэх мэдүүлгүүд,
хохирогч Г.Н-гийн эзэмшлийн зөөврийн компьютерын үнэлгээг 386.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2хх 10-11/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 244-245/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 229-231/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Б.Л-гийн: “...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 09:00 цагийн орчимд гэрээсээ гарч ...18:00 цагийн орчимд ирэхэд цонх онгорхой, ...гэрээс мөнгөн чулуун ээмэг, бөгж, бугуйвч, хувцас, архи, ажлын хангалтаар өгсөн 41 размерын гутал зэрэг алдагдсан байсан. ...Цэнхэр өнгийн эрэгтэй бугуйн цаг, цагаан өнгийн пүүз, хар өнгийн том үүргэвч, хаан банк гэсэн бичигтэй хар хах өнгийн үүргэвч, цагаан өнгийн “Iphone-5s”, хар өнгийн “Nokia”, цэнхэр өнгийн “Samsung S6” гар утаснууд нийлээд 250.000 төгрөг. ...” гэх мэдүүлэг /6хх 50-51, 70/,
“Дамно” ХХК-ийн хохирогч Б.Л-гийн эзэмшлийн эд зүйлсийг 268.500 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /6хх 71-72/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 57-61/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Д.Аын: “...10:10 цагт гэрээс гарч ...16:00 цагт гэртээ ирэхэд цонх онгорхой байсан. ...Эд зүйлсээ бүртгэхэд шар өнгийн малгайтай цамц алдагдсан, өөр эд зүйлс алдагдаагүй байна. Гомдол саналгүй. ...” /4хх 190-193/ гэх мэдүүлэг,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 165-171/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх 173, 180/, хохирогч Д.Аын цамцыг 5000 төгрөгөөр үнэлсэн “Тод үнэлгээ” ХХК-ийн 631 дугаартай гэх дүгнэлт /4хх 199/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 182-187/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Э.Б-ын: “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод байрлах зуслангийн байшингийн ертөнцийн зүгээр урагшаа харсан цонхны хаалтыг түлхэн хулгайч орж ...“ Samsung " загварын 40 инчийн зурагт, ДВД тоглуулагч, хөгжим, цүнхтэй хувцас алдагдсан. ...” /5хх 227-229/ гэх мэдүүлэг,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 220-225/, хохирогч Э.Б-ын эд зүйлсийг 544.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн ХУ2-20-096 дугаартай дүгнэлт /5хх 247-248/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Ш.Н-ын: “...2020 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 17:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 16 хороо, 28 дугаар байрны гадна зүүн талд байдаг шороон зогсоол дээр өөрийн эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Хонда фит” маркийн автомашинаа байрлуулаад гэртээ орсон. Маргааш өглөө нь 07:40 цагийн орчимд машин алга болсон байсан. 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр цагдаагаас залгаж машинаа алдсан уу гэж асуусан ...машинаа Баянзүрх дүүргийн ... дүгээр гудамжнаас очиж авахад машины кастерын таг хагарсан, ..мотор хагарсан, моторын лап хугарсан, 4 литр моторын тос асгарсан, арын багажийн бариул хугарсан, баруун талын хаалганы цонхны татагч эвдэрч цонх хаагдахгүй байсан. Хойд буферын зүүн тал зурагдсан, зүүн хойд хаалганы хойд хэсэг хонхойсон зэрэг эвдрэл гэмтэлтэй байсан. ...” гэх мэдүүлэг /6хх 229/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 17-20/, хохирогч Ш.Н-ын эзэмшлийн авто машиныг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /6хх 124-125/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Р.Ц-ы: “...2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цагийн үед ажил дээрээ ирэхэд ...эд зүйлээ шалгахад ...47 дугаар лангуунаас мэргэжлийн дрон 1 ширхэг, удирдлагатай машин 1 ширхэг, “Vertu” загварын гар утас 1 ширхэг, “Samsung” загварын гар утас 1 ширхэг, “Anycel” маркийн гар утас 1 ширхэг, “Nokia” мэдрэгчтэй гар утас 1 ширхэг, проектортой гар утас 1 ширхэг, хүүхдийн гар утас 3 ширхэг, “Nokia G3” загварын гар утас 1 ширхэг, дизель бугуйн цаг 2 ширхэг, 8К загварын цаг 2 ширхэг, механик цаг 1 ширхэг, нэр тодорхойгүй бугуйн цаг 1 ширхэг, “Hublot” бугуйн цаг 1 ширхэг, “Rado” бугуйн цаг 1 ширхэг, эрвээхэй хутга 2 ширхэг, “zipo” асаагуур 1 ширхэг тус тус алдагдсан. Лангууг хятад цоожоор цоожилсон байсан. Цоожийг эвдээгүй, харин хаалганы төмрийг эвдсэн байсан. ...” /5хх 100-102/,
хохирогч Г.Э-ий: “...2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 08:00 цагийн үед би ажилдаа ирээд ...эд зүйлсээ шалгаж үзтэл ...лидринэн куртик 2 ширхэг, ногоон өнгийн бомбер куртик 1 ширхэг, босоо захтай синтефон хар өнгийн куртик 1 ширхэг алдагдсан байсан. ...” /5хх 103-106/,
хохирогч Н.Л-гийн: “...2020 оны 3 дугаар сарын 01-ний өглөөний 08:00 цагийн үед ажилдаа ирж ...эд зүйлээ шалгаж үзэхэд нэхий хар савхи 1 ширхэг, мөнгөлөг синтефон куртик 1 ширхэг, синтефон хар куртик 1 ширхэг, ноосон цамц 2 ширхэг, биеийн тамирын өмд 4 ширхэг алдагдсан. ...” /5хх 110/,
хохирогч С.А-ын: “...Манай гар утас худалдаа, сэлбэгийн лангуунаас “Samsung S6 Edge” загварын, “Samsung galaxy S5” загварын, “К2” загварын, “В-350е” загварын, “К300” загварын, “Nokia 27-30” загварын, “Cи-9” загварын, К9 загварын, 3110 загварын гар утас, дэлгэдэг мэдрэгчтэй гар утас тус бүр 1 ширхэг, “Samsung S7" загварын, 3310 загварын гар утас тус бүр 2 ширхэг, “Nokia 6300” загварын гар утас 3 ширхэг, эрэгтэй биеийн тамирын өмд алдагдсан. ...” /5хх 113-114/,
хохирогч Б.Б-ийн: “...В1 давхарт 14 тоот лангууг архи, ундаа, усны бөөний төвөөр түрээсэлдэг. Лангуунаас Жек женнет нэртэй виски, Соёрхол 0,75 литр, Эвок 0,75 литр, Тайга 0,75 литр, сүүн Чингис нэртэй 0,5 литр 2 ширхэг алдагдсан. ...” /5хх 117/,
хохирогч Х.Т-ийн: “...Худалдааны төвийн 2 давхарт 25 тоот лангууг түрээсэлдэг. Манай лангуунаас “Jordan 1” пүүзнээс 7 хос, 3 өрөөсөн, “Jordan 4” пүүзнээс 2 хос, “Jordan 13” пүүз 1 хос, “Айр форс лайв” пүүз 4 хос, хар өнгийн кет алдагдсан. ..." /5хх 120/,
хохирогч Б.Г-ын “...Худалдааны төвийн 2 давхарт 24 тоот лангууг түрээслэн гутал пүүз зардаг. Манай лангуунаас “Air jungle” нэртэй цагаан өнгийн 43 размерын пүүз 1 ширхэг, “Jordan 4” загварын цагаан өнгийн 42 размерын гутал 1 ширхэг, “Jordan 1” загварын ногоон өнгийн пүүз 1 ширхэг алдагдсан. ...” /5хх 123/,
хохирогч Х.Д-гийн: “...Худалдааны төвийн 2 давхарт 51 тоот лангууг түрээслэн үнэт эдлэл зардаг. Манай лангуунаас мөнгөн ээмэг, бөгж, мөнгөн аяга 2 ширхэг алдагдсан. ...” /5хх 126/,
эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /9хх 69/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /5хх 67-93/, хохирогч Р.Ц-ы эд зүйлийг 3.160.000 төгрөгөөр, хохирогч Г.Э-ий эд зүйлийг 245.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд /5хх 147, 5хх 150-151/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч С.Ц-ийн: “...2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 03:00 цагийн үед над руу харуулын дарга гэсэн хүн яриад “Танай тамхины лангуунд хулгай орсон байна” гэсэн. Тэгээд ажил дээрээ ирэхэд хойд талын цонхоор хулгайч ороод тамхи, кофе, бохь зэрэг эд зүйлс, бэлэн 995.000 төгрөг алдагдсан байсан. ...1769 ширхэг тамхи, 250 ширхэг асаагуур, 1350 ширхэг кофе, 1 ширхэг шилтэй кофе алдагдсан. ...” /6хх 109-113/,
гэрч Д.Ц-ийн: “...2020 оны 02 дугаар сарын 17-ны 02:00 цагийн орчимд ...хогийн цэгийн цаана чимээ гараад харахад 20 гаруй насны 2 залуу нэг нь хашаан дээр гараад суусан байсан. “Юу болоод байна” гэхэд “Дугуйгаа авч байна, чамд ямар хамаатай юм” гээд надтай маргалдаад байсан. Тэгэхээр нь Жанжин захын харуул руу очоод ...дуудаж гаргаж ирэхэд нөгөө залуучууд явсан байсан. ...” /6хх 118-119/ гэх мэдүүлгүүд,
хохирогч С.Ц-ийн эзэмшлийн 1769 ширхэг тамхи, 40 ширхэг асаагуур, 450 ширхэг кофе, 1 шилтэй кофе зэрэг эд зүйлсийн нийт үнэлгээг 6.413.390 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ” ХХК-ийн 896 дугаартай дүгнэлт /6хх 137-138/,
эд зүйл хүлээлгэн өгсөн “хаан, уеуе кофе тус бүр 5 уут, мак кофе 1 уут, уутандаа тус бүр 50 ширхэгтэй, жакобс кофе 5 ширхэг, парламент тамхи 1 боодол, боодолдоо 10 хайрцагтай, асаагуур 50 ширхэг, клаб эл ди тамхи 2 хайрцаг, бохь нийт 248 ширхгийг С.Ц-эд өгөв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 114-115/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 95-103/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Ж.Б-ын: “...2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 00:20 цагт дэлгүүрээ хаагаад ...өнөөдөр өглөө 8 цагт дэлгүүр дээрээ ирэхэд... хулгай орсон шинжтэй ундуй сундуй болчихсон байсан. ...Кассанд бэлэн байсан 15.000 төгрөг, Чивас виски 4 ширхэг, Жак Даниэлс виски 3 ширхэг, Тейчир виски 3 ширхэг, Жонни виски 3 ширхэг, Абсолют архи 2 ширхэг, Финлянд архи 2 ширхэг, тамхи, бохь, шоколад, үзэмтэй үрэл, самар зэрэг алдагдсан. ...17 ширхэг виски, 141 ширхэг архи, 480 ширхэг пиво, 241 блок тамхи зэрэг бараа бүтээгдэхүүн алдагдсан. ...” /7хх 49-55/,
гэрч Т.М-ийн: “...2020 оны 9 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн орчимд Э.Б-, О.Ц-, А.Т- нарыг дагуулж ирээд ...гацууртад амралтад байхдаа ...Э.Б-аас “Та хэд юу хийсэн бэ” гэж асуухад О.Ц-, А.Т-, С.Баянзүрх “Бид нар хүнсний дэлгүүр ухсан” гэж хэлсэн. ...” /7хх 87/ гэх мэдүүлгүүд,
хохирогч Ж.Б-ын эзэмшлийн алдагдсан эд зүйлсийг 19.576.850 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн БЗДЗ-20-447 дугаартай дүгнэлт /7хх 65-72/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 40-47/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Х.О-ийн: “...Д дэлгүүрт архи тамхи зэрэг зүйлс зарж борлуулдаг. ...Манай лангуунаас ...тамхи, Ерөөл 0,75 литрийн 12 ширхэг архи алдагдсан. ...Кассын машинд байсан 470.000 төгрөг бэлнээр алдагдсан. ...” /10хх 245-246/,
хохирогч Б.А-ийн: “...Д дэлгүүрт гар утас нэгж зардаг. “Samsung А20” гар утас, “Samsung J4 plus” гар утас, “LG K9” гар утас, Мобиком, Жимобайл, Скайтел, Юнител, Кевикогийн нэгжүүд, орлогын бэлэн мөнгө болох 46.000 төгрөг алга болсон. ...” /10хх 248/,
хохирогч Ё.Н-гийн: “...Д дэлгүүрийн 19 дугаартай лангуунд бүх төрлийн бараа зардаг. ...Лангуунаас эрэгтэй футболк 8 ширхэг, 10.000 төгрөгийн бугуйн цаг 24 ширхэг, 20 ширхэг үнэтэй бугуйн цаг алдагдсан. ...” /10хх 250/,
иргэний нэхэмжлэгч Х.З-ын “...2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр урьд тамхи зарсан нүдэн доороо шивээстэй хүүхэд ирээд “Хэдэн тамхи байна, авах уу” гэхээр нь “Хулгайн тамхи биш биз дээ” гэхэд “Урд ахаас авсан тамхины үлдэгдэл, хулгайн тамхи бишээ, санаа зовох зүйлгүй” гэсэн. ...Тоолж үзэхэд 336 блок тамхи байсан. ...2.500.000 билүү 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн санагдаж байна. 2-3 хоногийн дараа үлдэгдэл мөнгө авна гэж ирэхээр нь 1.600.000 төгрөг бэлнээр өгсөн. ...” /11хх 31-32/ гэх мэдүүлгүүд,
Х.З-аас 260 хайрцаг тамхи хураан авсан, Х.О-т 260 хайрцаг тамхи хүлээлгэн өгсөн тэмдэглэл /11хх 34/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх 26-27/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10хх 236-243/, хохирогчдын эзэмшлийн алдагдсан эд зүйлсийн үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн дүгнэлтүүд /11хх 38-40, 43-45, 47-48/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Х.Сэлэнгийн: “...2021 оны 5 дугаар сарын 27-ны өглөө манай компанийн борлуулагч Ц.С- ажил дээр ирээд “Урд шөнө машинд хулгай ороод тамхи хулгайлсан байна” гэж надад хэлэхээр нь би “Хэчнээн тамхи алдчихаа вэ” гэж асуухад “9 орчим авдар тамхи" гэж хэлсэн. ...” /9хх 16-17/,
гэрч Д.Б-ийн: “...Цагаан өнгөтэй “Ниссан Караван” загварын 00-00 УУУ улсын дугаартай автомашины шил хагархай, газар нэг шуудайтай зүйл байхаар нь гайхаад машины эзэн рүү залгаад дуудсан. ...” /9хх 22-23/ гэх мэдүүлгүүд,
хохирогч Х.С-ийн эд хөрөнгийг 8.445.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /9хх 42-43/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9хх 8-11/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9хх 24-30/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч С.Ц-гийн: “...2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 09:00 цагт гэрээсээ гараад 16:00 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн хаалгатай цоожтой байвч гэрийн эд зүйлсийг онгичсон, гэрийн тооно онгорхой байсан. ...Зурагтын доод талын шүүгээнд байсан ээмэг бөгжний хайрцаг байхгүй байсан. Мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /2хх 90-94/,
хохирогч С.Ц-гийн эзэмшлийн ээмэг, гинж, бөгжийг 55.000 төгрөгөөр үнэлсэн “Тод үнэлгээ” ХХК-ийн 05/200 дугаартай дүгнэлт /2хх 122/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 82-86/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Д.М-ын: “...Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ... тоот гэрээ 2018 оны 9, 10 дугаар сард эзэнгүй орхисон. ...Хажуу айлын залуу “Байшинд хулгай орсон байна” гэж хэлсэн. ...Зүүн талын цонхыг хагалж хулгай орж сагсан бөмбөг, модон сандал 6 ширхэг, 6-7 ширхэг модон банз алга болсон байсан. ...” /3хх 122-123/,
хохирогч Д.Э-ын: “...2019 оны 5 дугаар сарын 18-ны өглөө 09:00 цагийн үед байшин дээрээ ирэхэд зүүн зүгт харсан нэг давхрын вакум цонх онгойсон. ...шар алаг скүүтер, 2 хаалгатай улбар шар өнгийн майхан алдагдсан. ...” /3хх 125-126/,
хохирогч З.И-ийн: “...Алдагдсан скүүтерээ хүлээн авсан. Майхны хохирол болох 250.000 төгрөгийг хулгай хийсэн гэх хүүхдүүдийн эцэг эхээс хүлээн авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...” /3хх 128/,
хохирогч Д.М-ын эзэмшлийн эд зүйлсийг 150.000 төгрөгөөр, хохирогч Д.Э-ын эзэмшлийн эд зүйлсийг 280.000 төгрөгөөр үнэлсэн “Тод үнэлгээ” ХХК-ийн 05/213 дугаартай дүгнэлт /3хх 152, 160/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 109-118/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Б.У-ийн: “...2019 оны 5 дугаар сарын 06-ны өглөө 08:50 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо ... тоотод байрлах байшингаа түгжиж гараад 13:30 цагийн үед ирэхэд байшингийн хойд цонх онгойсон, зочны өрөөний шүүгээн дээр байсан дунд гарын хээтэй, доод ёроолдоо эвтэй дөрвөн амьтны дүрстэй мөнгөн аяга, шүр шиг өнгөтэй орчин цагийн хөөрөг алдагдсан. ..." /3хх 2-3/,
гэрч Б.О-ын: “...2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 14:00 цагийн үед 2 хүүхэд ирээд “Мөнгө авах уу” гэхээр нь харахад амсар хэсгийн мөнгийг хуулсан мөнгөн аяга үзүүлсэн. Би “Мөнгийг нь 1 граммыг 1000 төгрөгөөр авна” гэхэд “Тэр үнэд нь бодоод өгчихнө” гэхээр нь өөрсдөөр нь аяганы мөнгийг нь хуулуулаад граммлаж үзэхэд 52 грамм болж 52.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /3хх 5-6/ гэх мэдүүлгүүд,
хохирогч Б.У-ийн эзэмшлийн мөнгөн аяга, хөөргийг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /3хх 46/,
эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх 55-56/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 241-248/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Г.Ү-гийн: “...“Я” худалдааны төвийн 37 дугаар лангуунд чихэр жимс зардаг ...Нийт 80.000 төгрөг алдсан, өөр алдагдсан зүйл байхгүй...” /9хх 211/,
хохирогч Ж.О-ийн: “...“Я” худалдааны төвийн 24 дүгээр лангуунд гар утасны дагалдах хэрэгсэл болон гар утас худалдан борлуулдаг. ...Утас хийдэг шилэн шүүгээ онгорхой, дотор нь байсан 12 ширхэг гар утас байхгүй, ...задгай 10.000 төгрөг алдагдсан. ...“Samsung S4 актив, Samsung S6, Samsung S7” загварын хар хөх болон алтан шаргал өнгөтэй 2 ширхэг, “Iphone-6, Samsung A7, Samsung S5, Samsung G7, LG G3, Samsung Note4, Samsung G3, LG Q9” загварын гар утаснууд алдагдсан. ...” /9хх 215-216/,
хохирогч Д.Н-гийн: “...“Я” худалдааны төвийн 35 дугаар лангуунд хиам, талх нарийн боов зэрэг зүйлс зардаг. ...Лангууны хаалтыг эвдэлж хайрцагт байсан задгай 50.000 төгрөг, мөнгөний гахайтай 500.000 төгрөг алдагдсан. ...Эвдэрсэн хаалтад санал хүсэлт байхгүй. ..." /9хх 220/,
хохирогч Б.Э-ийн: “...“Я” худалдааны төвийн 3 дугаар лангуунд эм зардаг. ...Лангууны хаалгыг хөшөөд онгойлгоогүй байсан. Хажуугийн лангуугаар дамжиж орсон байсан. Лангуунаас хураалттай байсан орлогын 209.694 төгрөг алдагдсан. ...” /9хх 223/,
хохирогч Л.Б-ын: “..."Я” худалдааны төвийн 46 дугаар лангуунд мах худалдан борлуулдаг. ...Лангууны шургуулгад бор өнгийн хэтэвчинд байсан нийт 980.000 төгрөг алдагдсан. ...” /9хх 226/,
хохирогч Н.Б-н: “...Камер шүүхэд 3 хүн цонхоор орж ирж байгаа харагдсан. ...Бичиг хэргийн ажилтан Ж.Э-ийн өрөөнд цүнхтэйгээ байсан загварын зөөврийн компьютер, “Acer” загварын зөөврийн компьютер, Ж.Энх-Амгалангийн ширээний шургуулгад байсан байгууллагын 1.940.000 төгрөг алдагдсан. ...”/9хх 232-233/,
хохирогч П.Б-гийн: “...“Я" худалдааны төвийн 7 дугаар лангуунд тамхи худалдан борлуулдаг. ...Электрон тамхи 15 ширхэг, кастер нэртэй тамхи 2 блок, майлд нэртэй тамхи 2 блок, эссе нэртэй тамхи 3 блок, бэлэн мөнгө 200.000 төгрөг алдагдсан. Өөр тамхи зардаг лангуу байдаггүй. ...” /9хх 237/,
хохирогч О.Э-гийн: “...“Я” худалдааны төвийн 20 дугаар лангуунд архи, пиво, ундаа, ус зардаг. ...Лангуунаас шургуулгад байсан нийт 280.000 төгрөг алдагдсан. /9хх 241/,
хохирогч Г.О-ын: “...“Я” худалдааны төвийн 1 дугаартай лангуунд хүнсний ногоо зардаг. ...Бэлэн 87.000 төгрөг алдагдсан. ...” /9хх 245/,
хохирогч Т.Ө-ын: “...“Я” худалдааны төвд махны лангуу түрээслэн ажилладаг. ...Манай лангууны доод талд миний цүнхэнд байсан бэлэн 1.090.000 төгрөг алдагдсан. ...” /10хх 202-203/,
хохирогч Ө.М-ын: “...“Я” худалдааны төвийн 21 дүгээр лангуунд гар утас, гоо сайхны бараа зардаг. ...“Samsung S7 Edge” загварын саарал өнгийн гар утас алга болсон. ...” /10хх 5/,
гэрч Ж.Э-ийн: “...Байгууллагын захирал М.Г залгаж “Ажил дээр очсон уу, хулгай орсон байна” гэсэн. ...Миний ширээн доор байсан 2.340.000 төгрөг, 3 ширхэг зөөврийн компьютер алдагдсан. ...Лангуу түрээслэгчээс авсан түрээсийн мөнгө 1.940.000 төгрөг байсан. ...” /10хх 2-3/,
гэрч Д.М-ийн: “...Камер үзэхэд 3 залуу цайны газрын цонхны төмрийг эвдээд цонхоор орж байсан. ...” /10хх 9-10/,
гэрч Ц.Б-ийн: “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 12:00 цагийн үед “Монтел" худалдааны төвд очиход ...цэвэрхэн царайтай, 20- 25 орчим насны, өндөр цагаан залуу ирээд “Гар утас авах уу” гэж асуусан. ...“Samsung S7 Edge” 1 ширхэг, “Samsung S7” гар утас 2 ширхэг, “LG Q9” гар утас 1 ширхэг, “Iphone 6” гар утас 1 ширхэг, нийт 5 ширхэг гар утас үзүүлсэн. ...Тухайн 5 ширхэг гар утсыг нийтэд нь 350.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. ...” /10хх 13/,
гэрч С.О-ын “...“Цайз 16 дугаар хороололд ломбардад хугацаа хэтэрсэн утаснууд байгаа юм. Би мөнгөө гаргаж авахгүй бол болохгүй" гэж хэлээд Т, Б бид гурав Монтел захын лангуу руу орж хяналтын камерын дор гар утаснуудыг үзэж шалгаад цэнэглэж үзсэн. ...Ц.Б 350.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. ...” /10хх 17/ гэх мэдүүлгүүд,
хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн ХУ2-21-288 дугаартай “...гар утас 12 ширхэг, тамхи, зөөврийн компьютер 3.005.000 төгрөг, ...лангууны татдаг хаалт 55.000 төгрөг” гэх дүгнэлт /10хх 25-28/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн ХУ2-21-306 дугаартай “тамхи 5 блок нийт 185.000 төгрөг” гэх дүгнэлт /10хх 32-33/, гэрч Ц.Б-аас “Samsung S7” гар утас, “LG Q9” гар утас хураан авсан тэмдэглэл /10хх 45/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9хх 173-205/, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9хх 206-209/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Ө.Н-гийн: “...2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим “Мини маркет”-аа хааж түгжээд явсан. 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр худалдагч залгаад “Хулгайч орж орлогын мөнгө, бараа бүтээгдэхүүн хулгайлаад явсан байна” гэж хэлсэн. ...” /9хх 105-108/,
шүүгдэгч А.Т- /9хх 208-209/, шүүгдэгч Б.О- /9хх 219-221/, шүүгдэгч О.Ц- /9хх 225-226/ нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд,
хохирогч Ө.Н-гийн эзэмшлийн эд зүйлсийн үнэлгээг нийт 10.528.900 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт /9хх 134-140/, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /9хх-145/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2/359 дугаартай дүгнэлт /9хх 153-164/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9хх 91-98/ зэрэг нотлох баримтуудаар,
насанд хүрээгүй хохирогч А.Б-ийн: “...Би С гэх найзынхаа хамтаар 2021 оны 11 дүгээр сарын 06-ны оройн 21:00 цагийн үед Зүүн салааны хуучин эцсийн ойролцоо хүнсний дэлгүүрийн тэнд явж байхад надтай цуг явж байсан С-ийг Ш.Ш- зодох гээд хөөгөөд харин С баригдаагүй, зодуулаагүй. ...Ш.Ш- над дээр ирээд С-тэй цуг явж байсан шалтгаанаар зодсон байх. Би муудалцаж маргалдах шалтгаан байхгүй. Миний хамар хугарсан. Ш.Ш- миний нүүр рүү 4-5 удаа цохисон. ...” /13хх 208/,
насанд хүрээгүй гэрч Э.Э-ийн: “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны оройн 21:00 цагийн үед Зүүн салааны хуучин эцсийн тэнд байх дэлгүүрийн гадаа зогсож байхад ...Ш.Ш- дэлгүүрийн гадаа нэг хүүхдийг зодоод байсан. Би “Ш.Ш- боль” гэж хэлээд явсан. ...” /13хх 219/ гэх мэдүүлгүүд,
насанд хүрээгүй хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, хоёр зовхины дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11113 дугаартай дүгнэлт /13хх 222-223/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Д.Т-гийн: “...2019 оны 5 дугаар сарын 21-ний өглөө 11:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот гэрээсээ гараад 19:40 цагийн үед ирэхэд ...хашаанд бэрийн нүүрний алчуур хэвтэж байсан. Байшин руугаа ороход жижиг өрөөний цонх онгорхой, тавцан дээр байсан шилтэй цэцэг газар унасан байдалтай, ...том өрөөний эд зүйлсийг эмх замбараагүй болгосон, ...дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, өргөлийн мөнгөн жижиг аяга 1 ширхэг, бурхны тахил дээр байсан 60.000 төгрөг, “Huawei V6” загварын гар утас зэрэг эд зүйлс алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /13хх 146-148/,
хохирогч Д.Т-гийн эзэмшлийн эзэмшлийн гар утас, 5 ширхэг мөнгөн аяганы үнэлгээг нийт 1.340.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ /13хх 163/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /13хх 133-138/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Ч.Ц-ын “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “М” хотхоны ... дугаар байрны 4 давхарт байсан миний дугуйг байрны орцны хяналтын камерын бичлэгт 20-25 насны эрэгтэй аваад гарч байсан. ...Би унадаг дугуйгаа хүлээн авсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй” /11хх 207, 209/,
гэрч Б.Э-ын “...Манай найз ““Cannondale загварын дугуй олж өгөөч” гэж хэлж байсан. Тэгсэн цахим орчинд ““Cannondale” брэндийн унадаг дугуй зарна” гэсэн байхаар нь холбогдоход нэг өндөр нуруутай, туранхай залууд хаягаа зааж өгөөд ирэхээр нь 700.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэр залуу “Манай дүүгийн дугуй байгаа, авч ирвэл та худалдаж авах уу, гайгүй хямдхан өгчихнө шүү, дүү унадаггүй" гэж ярилцаж байгаад явсан. ...Цагдаа нар тэр залуугийн зарсан дугуйнуудыг хурааж авсан байгаа. ...Зураг харлаа, надад унадаг дугуй зарсан залуу яг мөн байна. ...Энэ залуугаас өөр хүнээс унадаг дугуй худалдаж авч байгаагүй. ...” /11хх 219-220/ гэх мэдүүлгүүд,
шүүгдэгч А.Т-ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /12хх 77-78/,
хохирогч Ч.Ц-ын эзэмшлийн “Cannondale Trial 7” загварын унадаг дугуйны үнэлгээг 900.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн дүгнэлт /11хх 223-224/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх 240-247/, “Cannondale Trial 7” брэндийн унадаг дугуйг хохирогч Ч.Ц-д 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /12хх 23/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх 9-11/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /12хх 18-22/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /12хх 187-194/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /11хх 200-203/ гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Д.Х-ын: “...2021 оны 3 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ... дугаар байрны 7 давхар галын босоо шугамд кодтой цоожоор холбосон байсан “Алтон” загварын цэнхэр алаг өнгийн унадаг дугуй, дугуйны суудлын хамт алдагдсан. ...” гэх мэдүүлэг /12хх 53-54/,
хохирогч Д.Х-ын эзэмшлийн “Алтон” загварын унадаг дугуйны үнэлгээг 990.000 төгрөгөөр тогтоосон “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн дүгнэлт /12хх 64-66/,
хэргийн газрын үзлэг хийсэн /12хх 44-46/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн /12хх 83-85/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх 86-92/, хохирогч Д.Х-т түүний эзэмшлийн унадаг дугуйг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /12хх 93/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Д.А-гийн: “...2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 07:00 цагийн үед ажилдаа явахаар грашид ороход манай машины хажууд байсан 2 унадаг дугуй алга болсон байсан. “Cannondale” брэндийн 2 унадаг дугуй байсан. ...” гэх мэдүүлэг /13хх 71-72/,
хохирогч Д.А-гийн эзэмшлийн “Cannondale” загварын 2 ширхэг унадаг дугуйны нийт үнэлгээг 1.764.000 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн дүгнэлт /13хх 80-81/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /13хх 95-98/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /13хх 64-70/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч В.Г-ийн: “...2021 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 15:00 цагийн үед би Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Х" хотхоны ... дугаар байрны гадна байрлах 10 дугаартай зогсоол дээр өөрийн “Trek” загварын унадаг дугуйгаа түгжээд орхисон. 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 15:00 цагийн үед дугуйгаа шалгахад алга болсон байсан. ...” /12хх 153-154/,
шүүгдэгч А.Т-, М.Ж- нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд /12хх 171-172, 175-176/, хохирогч В.Г-ийн эзэмшлийн “Trek marlin 6” загварын унадаг дугуйг 985.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн дүгнэлт /12хх 163-164/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх 177-180/, хохирогч В.Г-т түүний эзэмшлийн унадаг дугуйг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /12хх 181/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Д.Д-гийн “...унадаг дугуйгаа Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 89 дүгээр байрны грашид хүргэн ах Ё.Г-ийн автомашины зогсоолд үлдээсэн байсан. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр алга болсон байсан. ...“Giant” брэндийн “ATX 720S” загварын 2152хххххх, 109712006хххххх гэсэн рамын дугаартай хар дээр улаан судалтай рамтай унадаг дугуй байсан. ...” /13хх 14-15/,
гэрч Ё.Г-ийн “...хамаатан Д.Д- манайд унадаг дугуй унаж ирээд ...грашид өөрийн машины хажууд өөрийн унадаг 2 унадаг дугуйн хамт түгжээд үлдээсэн. Өглөө 11:00 цагийн үед алга болсон байхаар нь хяналтын камер үзэхэд өнөөдөр 09:20 цагийн үед 20-25 насны ногоон цамцтай эрэгтэй унаад гарч байгаа дүрс бичлэг үлдсэн байсан. ...” /13хх 1-3/ гэх мэдүүлгүүд,
хохирогч Д.Д-гийн эзэмшлийн “Giant” брэндийн “ATX 720S” загварын унадаг дугуйны үнэлгээг 400.000 төгрөгөөр тогтоосон “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн дүгнэлт /13хх 25-27/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх 249-250, 13хх 4-8/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч С.Б-ын: “...2021 оны 5 дугаар сарын 17-ны орой 21:30 цагийн үед ...гэрийнхээ үүдэнд хар өнгийн цагаан бичигтэй “Giant” брэндийн унадаг дугуйг үлдээгээд маргааш өглөөний 11:00 цаг гэж гараад ирэхэд байхгүй болсон байсан. ...” гэх мэдүүлэг /12хх 201-202/,
хохирогч С.Б-ын эзэмшлийн унадаг дугуйг 600.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн дүгнэлт /12хх 213-215/,
хохирогч Г.С-ын: “...Өөрийн эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай ногоон өнгийн “Тоёота Приус-11” загварын тээврийн хэрэгслээ 2021 оны 6 дугаар сарын 10-ны 19:00 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... дүгээр байрны гадна талын зогсоол дээр байрлуулсан. 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 15:00 цагийн үед ах залгаад “Машиныг зарна гээд хүмүүс явж байна, чи машинаа яасан юм“ гэж асуусан. Би машинаа шалгахад байхгүй байсан. Зарна гэсэн 9900хххх дугаар руу залгаж “Хаана зарна гэж байна” гэхэд Баянхошуунд зарна гэж байна гэсэн. ...Миний тээврийн хэрэгсэл хүргэн ах У-ын нэр дээр байдаг. Машинаа авах үед урд талын буфер хагарсан, хойд талын буфер цуурсан, хоёр хаалганы жижиг гурвалжин шил хагарсан, баруун талын хойд хаалганы хөмсөг байхгүй, зүүн талын хаалганы замаск нь хагарсан, будаг халцарсан, зүүн талын урд талын дугуй хагарсан, кастер хагарсан байсан. Эдгээр гэмтэл машин алдахаас өмнө байгаагүй, шинэ бий болсон гэмтэл. ...” гэх мэдүүлэг /11хх 117/,
автомашины гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх 112-113/, хохирогч Г.С-ын эзэмшлийн автомашины үнэлгэг 3.610.128 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн дүгнэлт /11хх 127-129/, хохирогч Г.С-ын эзэмшлийн автомашинд учирсан гэмтлийн үнэлгээг 650.000 төгрөгөө тогтоосон “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн дүгнэлт /11хх 132-134/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, тэдгээрийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж,
шүүгдэгч О.Ц-г ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай,
шүүгдэгч Ц.Б-, Б.Т-, З.М-, Б.Т-, Б.О- нарыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутай,
шүүгдэгч А.Т-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай,
шүүгдэгч М.Ж-ыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай,
шүүгдэгч Ш.Ш-г бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч О.Ц-, А.Т- нарын ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, шүүгдэгч М.Ж-ын бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар, шүүгдэгч Б.О-, Б.Т- нарын бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, шүүгдэгч Ц.Б-, Б.Т-, З.М-, нарын бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, шүүгдэгч Ш.Ш-гийн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд энэ гэмт хэргийг орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд нийгмийн хор аюул их гэж үзэж хууль тогтоогч хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч О.Ц-д 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Т-д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.О-д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Т-д 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Ж-д 3 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял, Б.Т-д 2 жилийн хугацаагаар хорих ял, З.М-д 2 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Ш.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт “2015 оны Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацааг болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох”, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Өсвөр насны хүн 2015 оны Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасах”, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол уг хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих”-оор тус тус заасан.
Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-гийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан ял оногдуулахыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх арга хэмжээ авсан хугацааг болон шүүгдэгч Ш.Ш-гийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1163а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож,
мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Б.Т-, З.М- нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж,
мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Т-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь тус тус хууль зүйн үндэслэлтэй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч О.Ц-, Ш.Ш- нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан буюу өсвөр насны байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Ц-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Ш-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Ш.Ш-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хуульд нийцсэн байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэхээр заасан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан нь шүүгдэгч О.Ц-гийн үйлдсэн хэргийн зүйлчлэлд тохирч байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь буруу болжээ.
Дээрх байдлаар өршөөлд хамруулах тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан шаардлагын хангасан байх учиртай.
Хэргээс үзэхэд шүүгдэгч О.Ц- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний зүгээс хохирогч Д.М-д гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг барагдуулахаар шүүгчийн туслахад мөнгийг хүлээлгэн өгсөн, мөн нэр бүхий хохирогч нар гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлээ буцаан авч, хохиролгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх 857 хоног, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэлх 106 хоног, нийт 963 хоногийг буюу 2 жил 7 сар 23 хоногийг хасаж, үлдэх 4 сар 7 хоног хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн солих нь зүйтэй байна.
Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-гийн албан ёсны оршин сууж буй хаяг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
Шүүгдэгч О.Ц- нь давж заалдах гомдолдоо “...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвөөс эд зүйл хулгайлсан гэх хэргийг нэгтгүүлэх...” талаар дурджээ.
Шүүх гагцхүү хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд тус эрүүгийн хэрэгт шүүгдэгч О.Ц- нь өөр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаар баримт авагдаагүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор “...яллагдагчаар татаагүй...” талаар тайлбарласан.
Хэрвээ, шүүгдэгчийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэр гарсны дараа тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой.
Иймд, шүүгдэгч О.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлоос цагдан хоригдсон хоногийг зөвтгөх өөрчлөлт оруулах хэсгийг хүлээн авч, өөр эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/483 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журмыг хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга зэрэг нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа тохиолдолд хураан авч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар, хэрвээ хуульд зааснаар бусдын өмчлөлд шилжсэн бол тухайн эд зүйлийг үнэлж, гэм буруутай этгээдийн хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар нь удаа дараагийн гэмт үйлдэлдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдсон байхад прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн хэрэгслийг хураах, битүүмжлэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх бөгөөд цаашид энэ тал дээр хяналт тавьж ажиллахыг анхааруулан энэхүү магадлалд тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
тогтоох хэсгийн 10 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/483 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.” гэж,
тогтоох хэсгийн 11 дэх заалтын “...О.Ц-ийн нийт цагдан хоригдсон 730 хоногийг...” гэснийг “...О.Ц-ийн нийт цагдан хоригдсон 857 /найман зуун тавин долоо/ хоногийг...” гэж тус тус өөрчилж,
тогтоох хэсэгт “Шүүгдэгч О.Ц-ийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 963 /есөн зуун жаран гурав/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 4 /дөрөв/ сар 07 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч О.Ц-г оршин сууж буй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан О.Ц зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэсэн нэмэлт заалтууд тус тус оруулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ