Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 503

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийсайхан би иргэн Д.Даваасамбын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад  холбогдох “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/291 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Д.Даваасамба нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/291 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* нь “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна. 

           Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

           Хэргийн оролцогч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт ийнхүү хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасан үр дагаварыг тайлбарлан танилцуулсан болно. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Д.Даваасамбын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/291 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47  дугаар зүйлийн 47.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

       ШҮҮГЧ                                       Л.ӨЛЗИЙСАЙХАН