Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2024/00688

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн  багт байрлах, ******* регистрийн дугаартай, “Дорнод Нийтийн Аж Ахуй” ******* ******* ******* ******* *******н  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн багт оршин суух бүртгэлтэй, тоотод түр оршин суух, регистрийн дугаартай, овогт холбогдох,

“Орон сууцны үйлчилгээний төлбөр 606 339 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Дорнод Нийтийн Аж Ахуй” ******* ******* ******* ******* *******н газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн тоотод оршин суух ******* нь 2023 оны 11-12 сар 166 788 төгрөг, 2024 оны 1-6 сар 439 551 төгрөг, нийт 606 339 төгрөгийг төлж барагдуулаагүй тул дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч ******* миний бие Нийтийн ******* *******н нэхэмжилж байгаа 606 339 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй байгаа тул хува******* төлөх саналтай байна. Ойрын хугацаанд төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Дорнод Нийтийн Аж Ахуй” ******* ******* ******* ******* *******н газар нь хариуцагч *******өд холбогдуулан ******* сууцны үйлчилгээний төлбөр болох 606 339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гарг*******ээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “Дорнод Нийтийн Аж Ахуй” ******* ******* ******* ******* *******н газраас нэхэмжилсэн 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 06 дугаар сарыг дуустал ******* сууцны үйлчилгээний төлбөр 606 339 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагд******* байна.

Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад нэхэмжлэгч “Дорнод Нийтийн Аж Ахуй” ******* ******* ******* ******* *******н “******* сууцны үйлчилгээний төлбөр 606 339 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр гарг******* өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “Дорнод Нийтийн Аж Ахуй” ******* ******* ******* ******* *******н газарт ******* сууцны үйлчилгээний төлбөр 606 339 /зургаан зуун зургаан мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 840.20 төгрөгийн 50 хувь болох 9 420.1 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 9 420.1 төгрөгийг, хариуцагч *******өөс 9 420.1 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дорнод Нийтийн Аж Ахуй” ******* ******* ******* ******* *******н газарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Т.БАЙГАЛМАА