Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2024/00490

 

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын ******* багт, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн ******* сумын ******* ******* тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын ******* багт оршин суух, утасны дугаартай, регистрийн дугаартай, овогт ийн т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажил гүйцэтгэх гэрээг зөрчсөнөөс үүссэн хохиролд 60 900 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* ******* тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай сумы Орон нутгийн хөгжлийн сангаас сумынхаа , багийн малчдад зориулж бог мал угаах зориулалттай тус бүр нь 30 000 000 төгрөгийн өртөг бүхий 2 ширхэг Ванн хийхээр 60 000 000 төгрөг төлөвлөсөн. Үүний дагуу тус багуудад Ванн хийлгэх тухай Тендер, сонгон шалгаруулалт зарласан. Үүний дагуу “Нарангийн рашаан өндөр” ХХКомпани оролцож, улмаар шалгарсан юм. Тендерт шалгарсан дээрх компанитай ******* сумын ЗДТГ-ийн зүгээс уулзаж, ярилцаж 2022 оны 07 сарын 27-ны өдөр дугаар 09 тоот “, багийн бог мал угаах Ванн барих ажлын гэрээ”-г байгуулсан юм. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа болох 30 хувийн мөнгө буюу 18 000 000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа тус комданийн захирал Б. нь холбогдоод “Ванн барих ажлын гүйцэтгэл 30%-тай болсон, удахгүй хүйтрэх нь байна. 40%-ийн санхүүжилтээ нэмж аваад ажлаа хурдан дуусгах шаардлагатай байна” гэж хэлсний дагуу 24 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч тус компани нь ажлаа хийхгүй, сураггүй алга болсон бөгөөд одоог хүртэл гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхгүй байна. Иймд ажил гүйцэтгэхэд зориулж шилжүүлсэн 42 000 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу алданги нэхэмжилж байна. Нийт 225 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Ийм алдангид 42 000 000 төгрөгийн 0,2 хувь болох 84 000 төгрөгийг гэрээ зөрчсөн 225 хоногт үржүүлж үзэхэд 18 900 000 төгрөг буюу нийт 60 900 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Миний бие Дорнод аймгийн ******* сумын ******* ******* тамгын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн мөнгөн дүн болох 60 900 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. ******* сумын ******* даргатайгаа ярилцаад , багийн бог мал угаах Ванн барих ажлын гэрээгээ хийж дуусгаж хүлээлгэж өгөхөөр тохиролцож хэн алин зөвшөөрсөн тул зөвшөөрлөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* ******* тамгын газар нь хариуцагч Б.т холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээг зөрчсөнөөс үүссэн хохиролд 60 900 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймгийн ******* сумын ******* ******* тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага ажил гүйцэтгэх гэрээг зөрчсөнөөс үүссэн хохиролд 60 900 000 төгрөгийг  хариуцагч Б. бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Б. нь Дорнод аймгийн ******* сумын ******* ******* тамгын газрын “Ажил гүйцэтгэх гэрээг зөрчсөнөөс үүссэн хохиролд 60 900 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* ******* тамгын газрын “Ажил гүйцэтгэх гэрээг зөрчсөнөөс үүссэн хохиролд 60 900 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 231 225 төгрөг /60 900 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 462 450 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж ******* сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА