Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/31

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Н.Б, З.Т, Н.Э,

           М.С нарт холбогдох эрүүгийн

             хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          А.А

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                            Э.М, М.А,

                                                                         Г.Э, Н.Э

Шүүгдэгч                                                         Н.Б, З.Т,

                                                                         М.С

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, Н.Э, хохирогчийн өмгөөлөгч Э.А нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Б, З.Т, Н.Э, М.С нарт холбогдох 2012000770051 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Н.Б

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, М.С

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, З.Т

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг  тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Н.Э

 

Шүүгдэгч Н.Б шүүгдэгч М.С нар нь бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Өвөр булаг гэх газраас хохирогч Ж.Б-ын 2 тооны үхрийг бүлэглэн хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Б шүүгдэгч М.С нар нь бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Сайрын бүрд гэх газраас хохирогч А.Б-ын 1 тооны үхрийг хулгайлж түүнд 2.500.000 төгрөгийн, хохирогч А.Н-ийн 2 тооны үхрийг хулгайлж түүнд 1.650.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, шүүгдэгч Н.Б, шүүгдэгч М.С, шүүгдэгч Н.Э нар нь бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Алтан дэвсэг гэх газраас хохирогч Ж.Ц-ын 2 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Б шүүгдэгч З.Т нар нь бүлэглэж Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрээс 2019 оны 12 дугаар сарын 21-23-ны хооронд хохирогч М.У-ийн 3 тооны адууг хулгайлж 2.900.000 төгрөгийн, хохирогч М.Мөнхзулын 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн, хохирогч Ц.О-ын эмээл, хазаартай 1 тооны адууг хулгайлж 1.225.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, шүүгдэгч Н.Б нь ганцаараа 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Сайрын бүрд гэх газраас хохирогч А.Н-ийн 1 тооны морийг хулгайлж 958.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Б нь ганцаараа 2020 оны 11 дүгээр сарын 15-18-ны хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Бор толгой гэх газраас хохирогч С.Х-ийн 27 тооны хонь, 8 тооны ямаа буюу олон тооны малыг хулгайлж түүнд 4.110.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч З.Т нь Н.Б, М.С нарыг Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Сайрын бүрд гэх газраас хохирогч А.Б-ын 1 тооны, А.Н-ийн 2 тооны, нийт 3 тооны үхрийг бүлэглэн хулгайлж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 1 тооны үхрийн махыг нь өөртөө авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Н.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, М.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  З.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.С, З.Т, Н.Э нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З.Т-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан /мөнгө угаах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч З.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Сд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бгийн цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор 1 хоногийг тооцож, 3 /гурав/ жил 10 /арав/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, шүүгдэгч З.Тын сэжигтнээр баривчлагдсан 3 /гурав/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор 1 хоногийг тооцож 1 /нэг/ жил 5 /тав/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус эдлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэрээс явахыг нь 3 /гурав/ жил 10 /арав/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч З.Т нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч Н.Э нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэрээс явахыг 8 /найм/ сарын хугацаагаар тус тус хориглож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б, З.Т, Н.Э нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч М.С нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус  мэдэгдэж; Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Н.Б, З.Т, Н.Э нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд, шүүгдэгч М.Сгийн тэнссэн хугацаанд тус тус хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Эаас 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт оршин суух Ж.Ц-т, шүүгдэгч Н.Бгээс 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багт оршин суух М.У, шүүгдэгч Н.Бгээс 2.960.000 /хоёр сая есөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт оршин суух С.Х-д тус тус олгож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Сгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн түүний эзэмшлийн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морийг хураан улсын орлогод оруулж,  шүүгдэгч Н.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн түүний эзэмшлийн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морийг хураан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 тоот, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 тоот, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 32 тоот, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 33 тоот, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 52 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож; Шүүгдэгч М.С, Н.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч З.Т, М.С нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, М.С, З.Т, Н.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдолд: Н.Б миний бие анхан шатны шүүхийн шийдвэрээр 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гомдол гаргасан учир нь миний хүү Э нь хүнд өвчтэй бөгөөд 1-2 сар болгонд 2-3 удаа Улаанбаатар хот руу эмчилгээнд явдаг учир зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгаж өгнө үү. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж ялыг минь багасгаж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахин ийм алдаа гаргахгүй гэжээ.

 

Шүүгдэгч Н.Эын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймгийн Цэнхэр сумын Нямзундуйн Э миний бие 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 116 тоот шийтгэх тогтоолоор бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Би н.Бтэй хамтран мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй байтал надад ял оногдуулсанд миний бие гомдолтой байна. Миний хувьд өмнө нь гэмт хэрэг үйлдэн шийтгүүлж байсан ч дахин гэмт хэрэг үйлдээгүй. Энэ талаараа хэрэгт холбогдон шалгагдсан цагаасаа хойш удаа дараа мэдүүлсэн ч мөрдөгч, цагдаа нар нь зүй бусаар харьцан “чи тэртээ тэргүй хулгайч, битгий олон юм яриад бай” гэж явсаар би ийм байдалд хүрсэн. Би хэрэг болсон гэх цаг хугацаанд гэртээ байсан талаараа удаа дараа мэдүүлж, намайг хаана байсныг гэрчлэх гэрчүүдийг асуулгасан. Намайг энэ хэрэгт ямар нэг оролцоогүй талаар н.Б, н.С нар ч мөн мэдүүлдэг. Гэтэл үнэн зөвийг тогтоолгүй хавтгайруулан шийтгэж байгаад маш их гомдолтой байна. Иймд энэ хэргийн үнэн мөнийг тогтоож, миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Э.А-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гардан авч эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Н.Б нь миний үйлчлүүлэгч С.Х-ийн 27 тооны хонь, 8 тооны ямааг буюу олон тооны мал хулгайлж 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан.

Анхан шатны шүүхээс Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар өршөөн сольж шийдвэрлэсэн байдаг.

Шүүхээс Н.Бд бусдын олон тооны мал хулгайлж хохирол учруулсан, хохирлоо нөхөн төлөөгүй байхад 4 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн хэрэгт тохирохгүй хэтэрхий бага байгаа нь түүнд ял завших боломж бүрдүүлсэн.

Анхан шатны шүүх хуралдааны явцад Н.Б нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргүүдийг огт хийгээгүй хэмээн маргаж байсан бөгөөд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүнд Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх боломжгүй байхад шүүхээс уг хуулийг хэрэглэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байдаг. Өршөөл үзүүлэх тухай хуулийг үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах боломжтой бөгөөд хэргээ хүлээн зөвшөөрөөгүй хүнд хэрэглэх боломжгүй юм.

Н.Б нар нь 8 удаагийн үйлдлээр бусдын 18 тооны бод мал, 35 тооны бог малыг хулгайлсан байдаг бөгөөд урьд өмнө нь Н.Б мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэн шийтгүүлсэн байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдэд шинээр байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон гэх ойлголт бий болсон бөгөөд бусад шүүхүүд хэрэглээд хэвшсэн байдаг. Н.Бгийн хувьд бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, түүгээрээ амьжиргаагаа залгуулдаг болох нь хэрэг үйлдэж байгаа давтамж зэргээс тодорхой байдаг. Байнга гэх шинж нь 3 буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг ойлгохоор хуульчилсан бол өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь өөртөө ашиг олох, амар хялбар аргаар амьдралаа залгуулахаар үйлдэгддэгээрээ онцлогтой. Н.Бгийн үйлдсэн хэргийн хувьд дээрх шинжийг бүрэн агуулж байдаг бөгөөд цөөн тооны малаас өөр орлогогүй байж маш богино хугацаанд Цэнхэр сумын төвд 50.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий байшин худалдаж авсан байдаг. Гэтэл хуулийн байгууллагаас огт шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй. Өөрийн нэр дээр тоолуулсан малаас өнгөрсөн хугацаанд цөөн тооны мал зарсан байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлэн хэргийн зүйлчлэл тохирохгүй байгаа талаар маргасан боловч хүлээн авч шийдвэрлээгүй.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/116 дугаартай шийтгэл тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн хэргийн зүйлчлэл тохирохгүй байх тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б, З.Т, М.С, Н.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Тын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Давж заалдах гомдолтой холбоотой тайлбар мэдүүлэг байхгүй. Гэхдээ гаргах санал байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь тухайн гомдол, эсэргүүцэл гаргасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй. Ийм эрх хэмжээтэй учраас бусад ял шийтгэгдсэн этгээдэд оногдуулсан ялыг үндэслэлтэй эсэх талаар хяналт тавих эрх хэмжээ олгогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Шүүгдэгч З.Тыг Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Тэгээд шүүхээс түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ингэж гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн мэдүүлгийг гол эх сурвалжаа болгож буюу яллагдагч З.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг гол эх сурвалжаа болгож гэм буруутайд тооцсон асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэсэн хэсгийг зөрчсөн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан гэрч н.Б, н.Ж нарын мэдүүлгээр шүүгдэгч З.Тыг Н.Б, М.С нарыг Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Сайрын бүрд гэх газраас хохирогч  Б-ын 1 тооны, хохирогч н.Н-ийн 2 тооны, нийт 3 тооны үхрийг бүлэглэн хулгайлж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөртөө 1 тооны үхрийг авч ашигласан талаарх мэдүүлэг нь түүнийг гэмт хэрэг үйлдсэнийг мэдүүлсэн мэдүүлэг биш юм. Ганцхан М.Сгийн мэдүүлгээр З.Тыг гэм буруутайд тооцон оруулж ирж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Тийм учраас шүүгдэгч З.Тд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Н.Эыг тухайн хэргийг үйлдээгүй болохыг нотолсон хэд хэдэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан. Үүнд:

1. Хохирогч н.Ц-ын дахин өгсөн мэдүүлэгт “Хэрэг болдог тухайн өдөр н.Б ганцаараа Портер маркийн машинтай ирээд н.Г-ийг кабиндаа суулгаж, мотоциклийг нь ачаад аваад явсан. Тухайн үед н.Б ганцаараа явсан. Ганхуяг ард нь суугаад согтуу байсан” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэг нь гэрч Г-ийн “колонк дээр н.Б Төвшрүүлэхийн танихгүй залуутай таараад мотоциклийг Н.Бгийн Портер дээр ачаад цугтаа манай гэр рүү явж архи уусан” гэж мэдүүлсэнтэй зөрдөг /хх-196-р хуудас/.

2. Гэрч н.Х-ын мэдүүлэгт “Манай аав Г нь Б манайд ирж намайг  архидуулаад аав нь тасарсан байна, манайхаас суран бугуйл, 2 үхэр хулгайлсан байна гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгээр н.Б, н.Г хоёрыг Төвшрүүлэхийн төвөөс хоёулхнаа явсан гэж хохирогч Ц-ын өгсөн мэдүүлэгтээ таардаг.

3. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд Н.Эыг хаана байсныг гэрчилсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Энэ талаар гэрч н.О-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 97-99-р хуудас/, гэрч н.Г-ийн мэдүүлэг /5-р хх-ийн 204-205-р хуудас/ зэргээр Н.Э нь 2019 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Хөх сүмийн хүйтний булаг гэх газар байсан болохыг нотолсон гэрчүүдийн мэдүүлэг авагдсан.

Иймд Н.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор М.Сд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний хувьд тохирсон. Түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээсэн байдал, өөрийнх нь хувийн байдал зэрэгтэй шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тохирсон. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн М.Сд холбогдох хэсгийг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Бд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн хэрэгт тохирсон бөгөөд хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолоор Н.Бгээс хохирогч н.У-т 850.000 төгрөг, хохирогч н.Х-д 2.960.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч эдгээр хохирол төлбөр бүрэн төлөгдсөн. Өөрөөр хэлбэл Н.Б нь хохирогч нарын гэм хорыг арилгаж, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Иймээс Н.Бгийн хувийн байдлыг харгалзан үзэхийг хүсье. Түүний хүүхдийн биеийн байдал, гэм буруугаа хүлээж байгаа байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас багасгаж өгнө үү гэсэн гомдлыг нь хангаж өгнө үү. Харин хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдал буюу 35 тооны хонийг авсан гэдгийг олж тогтоогоогүй. Хэргийн нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байсан боловч яллах дүгнэлтийн хүрээнд хэргээ хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлсөн байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан тогтоолыг хүчингүй болгох, хэргийг буцаах хууль зүйн үндэслэл байхгүй байгааг шүүх бүрэлдэхүүн харж хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү  гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Н.Б, Н.Э, хохирогчийн өмгөөлөгч Э.А нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Б шүүгдэгч М.С нар нь бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Өвөр булаг гэх газраас хохирогч Ж.Б-ын 2 тооны үхрийг бүлэглэн хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Б шүүгдэгч М.С нар нь бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Сайрын бүрд гэх газраас хохирогч А.Б-ын 1 тооны үхрийг хулгайлж түүнд 2.500.000 төгрөгийн, хохирогч А.Н-ийн 2 тооны үхрийг хулгайлж түүнд 1.650.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, шүүгдэгч Н.Б, шүүгдэгч М.С, шүүгдэгч Н.Э нар нь бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Алтан дэвсэг гэх газраас хохирогч Ж.Ц-ын 2 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Б шүүгдэгч З.Т нар нь бүлэглэж Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрээс 2019 оны 12 дугаар сарын 21-23-ны хооронд хохирогч М.У-ийн 3 тооны адууг хулгайлж 2.900.000 төгрөгийн, хохирогч М.М-ын 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн, хохирогч Ц.Орхонтуулын эмээл, хазаартай 1 тооны адууг хулгайлж 1.225.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, шүүгдэгч Н.Б нь ганцаараа 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Сайрын бүрд гэх газраас хохирогч А.Н-ийн 1 тооны морийг хулгайлж 958.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Б нь ганцаараа 2020 оны 11 дүгээр сарын 15-18-ны хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Бор толгой гэх газраас хохирогч С.Х-ийн 27 тооны хонь, 8 тооны ямаа буюу олон тооны малыг хулгайлж түүнд 4.110.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч З.Т нь Н.Б, М.С нарыг Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Сайрын бүрд гэх газраас хохирогч А.Б-ын 1 тооны, А.Н-ийн 2 тооны, нийт 3 тооны үхрийг бүлэглэн хулгайлж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 1 тооны үхрийн махыг нь өөртөө авч ашигласан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, таньж олуулсан баримтууд, гэрэл зургууд, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Н.Бгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан үйлдэлд,

 шүүгдэгч М.С, З.Т, Н.Э нарын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан үйлдэлд,

шүүгдэгч З.Тын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан үйлдэлд тус тус үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдгээрт холбогдох хэргийг зөв зүйлчилсэн  байна.

 

  Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольж,

шүүгдэгч З.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1  жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж тус тус шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, тэдгээрийн хувийн байдал зэрэгт эрүүгийн хариуцлага тохирсон байна.

 

 Мөн шүүгдэгч М.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

 Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б, Н.Э, хохирогчийн өмгөөлөгч Э.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

    Шүүгдэгч Н.Б...миний бие анхан шатны шүүхийн шийдвэрээр 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гомдол гаргасан учир нь миний хүү Э нь хүнд өвчтэй бөгөөд 1-2 сар болгонд 2-3 удаа Улаанбаатар хот руу эмчилгээнд явдаг учир зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгаж өгнө үү. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж ялыг минь багасгаж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахин ийм алдаа гаргахгүй... гэж,

     Шүүгдэгч Н.Э...Би н.Бтэй хамтран мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй байтал надад ял оногдуулсанд миний бие гомдолтой байна. Энэ талаараа хэрэгт холбогдон шалгагдсан цагаасаа хойш удаа дараа мэдүүлсэн ч мөрдөгч, цагдаа нар нь зүй бусаар харьцан “чи тэртээ тэргүй хулгайч, битгий олон юм яриад бай” гэж явсаар би ийм байдалд хүрсэн. Би хэрэг болсон гэх цаг хугацаанд гэртээ байсан талаараа удаа дараа мэдүүлж, намайг хаана байсныг гэрчлэх гэрчүүдийг асуулгасан. Гэтэл үнэн зөвийг тогтоолгүй хавтгайруулан шийтгэж байгаад маш их гомдолтой байна. Иймд энэ хэргийн үнэн мөнийг тогтоож, миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.

 

             Шүүгдэгч нар дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан байна.

 

            Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч Н.Бд оногдуулсан эрүүгийн хариуцлага түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон, түүний гомдолд дурдсан үндэслэл нь оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй юм.  

 

Хохирогчийн өмгөөлөгч Э.А-ийн гаргасан давж заалдах гомдолд: Шүүхээс Н.Бд бусдын олон тооны мал хулгайлж хохирол учруулсан, хохирлоо нөхөн төлөөгүй байхад 4 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн хэрэгт тохирохгүй хэтэрхий бага байгаа нь түүнд ял завших боломж бүрдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад Н.Б нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргүүдийг огт хийгээгүй хэмээн маргаж байсан бөгөөд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүнд Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх боломжгүй байхад шүүхээс уг хуулийг хэрэглэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байдаг. Өршөөл үзүүлэх тухай хуулийг үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах боломжтой бөгөөд хэргээ хүлээн зөвшөөрөөгүй хүнд хэрэглэх боломжгүй юм. Н.Б нар нь 8 удаагийн үйлдлээр бусдын 18 тооны бод мал, 35 тооны бог малыг хулгайлсан байдаг бөгөөд урьд өмнө нь Н.Б мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэн шийтгүүлсэн байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдэд шинээр байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон гэх ойлголт бий болсон бөгөөд бусад шүүхүүд хэрэглээд хэвшсэн байдаг. Н.Бгийн хувьд бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, түүгээрээ амьжиргаагаа залгуулдаг болох нь хэрэг үйлдэж байгаа давтамж зэргээс тодорхой байдаг. Байнга гэх шинж нь 3 буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг ойлгохоор хуульчилсан бол өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь өөртөө ашиг олох, амар хялбар аргаар амьдралаа залгуулахаар үйлдэгддэгээрээ онцлогтой. Н.Бгийн үйлдсэн хэргийн хувьд дээрх шинжийг бүрэн агуулж байдаг бөгөөд цөөн тооны малаас өөр орлогогүй байж маш богино хугацаанд Цэнхэр сумын төвд 50.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий байшин худалдаж авсан байдаг. Гэтэл хуулийн байгууллагаас огт шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй. Өөрийн нэр дээр тоолуулсан малаас өнгөрсөн хугацаанд цөөн тооны мал зарсан байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлэн хэргийн зүйлчлэл тохирохгүй байгаа талаар маргасан боловч хүлээн авч шийдвэрлээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэж гомдол гаргасан байна.

 

             Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүхийн ...шүүгдэгч Н.Б нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын ихэнхийг төлж, үлдэх 3.810.000 төгрөгийн хохирлыг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж байгаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход харшлахгүй гэж дүгнэсэн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

 

     Мөн Н.Бд холбогдох хэргийг зөв зүйлчилсэн бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, энэ хэргийн хувьд шүүх хэн нэгэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахаар хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

     Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 3-т..Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...талаарх иргэний үндсэн эрх, эрх чөлөөг эдлэхийг баталгаажуулжээ.

 

    Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Б нь хулгайн гэмт хэрэг үйлдсэний улмаас 50.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө олж авсан талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй, нотлогдоогүй байх тул энэ талаар шалгуулахаар хэргийг прокурорт буцаах талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байх тул шүүгдэгч нарын болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б, Н.Э, хохирогчийн өмгөөлөгч Э.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                    Л.НЯМДОРЖ