| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00457/И |
| Дугаар | 138/ШШ2024/00492 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 138/ШШ2024/00492
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын ******* баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, сумын багт оршин суух, утасны дугаартай, регистрийн дугаартай, ******* овогт ын т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “33 386 399.13 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л. нь Дорнод аймгийн ******* сумын 2-р баг хороолол тоотын 2 өрөө орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зээл авах зорилгоор миний нэр дээр шилжүүлэн маргааш нь Хас банкнаас 20 жилийн хугацаатайгаар 19 600 000 төгрөгийн зээл авахуулсан. нь анхнаасаа л үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байсан. Би өөрөө банктай харьцдаг болохоор нэр дээрх зээлийн зөрчилгүй байлгаж хүүг нь өнөөдрийг хүртэл тасралтгүй ийн өмнөөс төлж хохироод байна. Мөн энэ үед буюу 2017 оны 09 сард уг байраа гэх хүнд 35 000 000 төгрөгөөр зарчихсан таньдаг хүн нь байсан гээд зээлээр авч 2019 оны 08 сард гээд бүрэн төлж төлбөргүй болсон байсан. Миний хувьд уг байрыг миний нэр дээр шилжүүлсэн боловч байрыг нь авах сонирхолгүй миний нэр дээрх зээлийг л хурдан хаагаад өг би зээл авах боломжгүйд хүрээд байна гэж өөрт нь хэлдэг байсан. нь Л. бид хоёрыг тус шүүхэд өгж миний нэр дээрх уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож хууль ёсны өмчлөгч болохоо тогтоолгох нэхэмжлэл гаргаж эвлэрснээр 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 138/ШШ2023/00022 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Захирамжийн биелэлтийг хангуулахаар албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж гүйцэтгэх хуудас бичүүлсэн байсан. Мөн Л. нь үүргээ биелүүлэхгүй таг болсон ба би зээлийн төлөлтийг хийж гэрчилгээг чөлөөлсөн. 2017 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан 1220020585 дугаартай зээлийн гэрээний үүрэг болох зээлийн үлдэгдэл 18 655 945.69 төгрөг, миний төлсөн төлөлт буюу зээлийн хүүний мөнгө гэж ******* 230 753.44 төгрөг, нийт 43 886 699.13 төгрөгийн тооцоо хийж хохироод байна. Л. нь зээлийн төлөлт, хүү гэж 10 500 000 төгрөгийг төлсөн. Иймд Л.ээс миний нэр дээр авсан зээлийн гэрээний үүрэг гэж төлсөн 33 386 699.13 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Л. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л. миний бие тус нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 33 386 399.13 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд Л. би сар бүрийн цалингийн сүүлийн сарын *******-н болгон 1 000 000 төгрөгөөр өгч байгаад 10 сард зээлэнд хамрагдан үлдэгдэл болон үнийн дүнг төлж барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л.т холбогдуулан “33 386 699.13 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.*******ын нэхэмжлэлийн шаардлага 33 386 699.13 төгрөгийг хариуцагч Л. бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Л. нь Б.*******ын “33 386 699.13 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* “33 386 699.13 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* сумын төсвийн орлогоос 163 914.5 төгрөг, хариуцагч Л.ээс улсын тэмдэгтийн хураамжид 163 914.5 төгрөгийг тус тус гаргуулж Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА