| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00437/И |
| Дугаар | 138/ШШ2024/00493 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 138/ШШ2024/00493
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын ******* баг, ******* ******* гудамжны ******* тоотод байрлах, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 1******* баг, ын гудамжны тоотод оршин суух, утасны дугаартай, регистрийн дугаартай, овогт ийн
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын баг, ын 1******* гудамжны тоотод оршин суух, 86*******1249 утасны дугаартай, регистрийн дугаартай, овогт ын
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой миний бие 2023 оны сарын *******-нд , нартай авто гараашны дотоод засварын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар нийт 3 000 000 төгрөгөөр тохиролцож урьдчилгаа 1 500 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 1 500 000 төгрөгийн ажлаа бүрэн дууссаны дараа авахаар тохирсон боловч хийх явцдаа хууран мэхэлж эхнэрүүдээ дагуулж ирж элдэв зовлон шалтаг хэлж байгаад мөнгөө бүрэн авч ажлаа 50 хувьтай хийгээд зугтан, утсаа авахгүй алга болсон. Эд нараас болж эдийн засгаар маш их хохирч байна. Иймд ажлаа дуусгаагүй тул би ажлын 50 хувь болох 1 500 000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г., Б. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г., Б. нар нь П.ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1 50 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг нэхэмжлэлийг сарын 500 000 төгрөгөөр 3-н сард багтаан хувааж төлөх саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П. нь хариуцагч Г., Б. нарт холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.ын нэхэмжлэлийн шаардлага 1 500 000 төгрөгийг хариуцагч Г.Болд-эрдэнэ, Б. нар нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Г., Б. нар нь П.ын “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П.ын “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г., Б. нар нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* сумын төсвийн орлогоос 19 475 төгрөг, хариуцагч Г., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 19 475 төгрөгийг тус тус гаргуулж П.ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА