Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2024/00494

 

 

 Хариуцагчийн зөвшөөрснийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХХК

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, утасны дугаартай, регистрийн дугаартай, овогт ын

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 3 065 200 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нар нь манай “******* *******” ХХК-ийн Баян-Уул сумын салбартай 2023 оны 11-р сарын 22-ны өдөр №ЗГ-40000042 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулсан. Тус зээлийн гэрээгээр 2 425 000 төгрөгийг 1 сарын 4.4 хувийн хүүтэйгээр, 5 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор сар бүр 550 000 төгрөг төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлөлт хийгдээгүй байна. Иймд дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2 425 000 төгрөг, хүү 533 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 106 700 төгрөг буюу нийт 3 065 200 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б., Ж.******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: , ******* нар нь “******* *******”-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа, нэхэмжлэлэийн шаардлага 3 065 200 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Сарын 500 000 төгрөгөөр төлөх саналтай банйа гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* *******” ХХК нь хариуцагч Б., Ж.******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 3 065 200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3 065 200 төгрөгийг хариуцагч Б., Ж.******* нар нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Б., Ж.******* нар нь ******* *******” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 3 065 200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* *******” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 3 065 200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б., Ж.******* нар нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 993 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 31 996 төгрөг 5 мөнгө, хариуцагч Б., Ж.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 31 996 төгрөг 5 мөнгийг тус тус гаргуулж ******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА