| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00460/И |
| Дугаар | 138/ШШ2024/00495 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2024/00495
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би, нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй “*******ыг албадан эмчилгээнд хамруулах тухай” нэхэмжлэлийг хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******ы ******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн бөгөөд согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь зүйлээр 2 жилийн ял шийтгүүлсэн тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах нэхэмжлэхээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар нь *******ыг албадан эмчилгээнд хамруулахаар нэхэмжилсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Дорнод аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй “*******ыг албадан эмчилгээнд хамруулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА