Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2024/00497

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2009 оноос 2017 он хүртэл *******гийн *******тай хамтран амьдарч 3 хүүхдийн эцэг эх болсон. ******* нь архи уудаг, ар гэртээ нэмэр тусгүй, дарамттай байсан учир салсан. Улаанбаатар хотод гэрийнхэн нь байдаг учир явсан. 2017 оноос хойш ******* ямар ч холбоо бариагүй, утсаар ч ярьдаггүй. Ер нь наймаа хийдэг л хүн байсан. Улаанбаатар хот, аав *******, ээж *******, дүү нар нь байдаг байсан. Том ах нь Мооногийн гэж 42 настай хүн байх ёстой. Хотод байдаг гэж охин дүүтэй. Их дэлгүүрийн хажууд хүүхдийн хувцас зардаг. 1987 онд төрсөн хүн байсан. гэх дүүтэй, 1989 онд төрсөн хүн байдаг, барилгын тусдах ажилчин хийдэг хүн байсан. Түүний эх гэх эмэгтэй байдаг, утас нь , *******ын утас гэсэн утастай болохыг саяхан мэдлээ. Ийнхүү хаягийг мэдэхгүйгээс болж би 8-14 насны 3 хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй явж байна. Иймд регистрийн дугаартай *******гийн *******ыг эрэн сурвалжилж, хаяг, ажил зэргийг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэг хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, Дорнод аймаг, Хэрлэн сум, 10-р багийн Засаг даргын ажлын албаны тодорхойлолт, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал  хариуцсан мэргэжилтний тодорхойлолт, *******ын цахим хаягийн зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Б.*******ын “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******т холбогдуулан нэхэмжлэл гаргах зорилготойгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч,  регистрийн дугаартай, Мооногийн *******ыг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Дорнод аймгийн оршин суух, ******* регистрийн дугаартай, Б.*******д /утас:/ мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАЙГАЛМАА