| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00321/И |
| Дугаар | 138/ШШ2024/00500 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 138/ШШ2024/00500
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* регистрийн дугаартай, “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******д хол*******ох,
“Зээлийн гэрээний үүрэгт 6 682 933.55 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.******* нь манай байгууллагаас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 216654 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ,
ü 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 93001-21502 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 230 000 төгрөгийг 3,3 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай,
ü 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 93001-21497 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 340 000 төгрөгийг 3,3 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай,
ü 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 93001-21411 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 500 000 төгрөгийг 3,3 хувийн хүүтэй, 21 сарын хугацаатай,
ü 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 93001-21342 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 1 000 000 төгрөгийг 3,3 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай,
ü 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 93001-21503 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 230 000 төгрөгийг 3,3 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай,
ü 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 93001-19134 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 2 310 000 төгрөгийг 3,25 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлсэн.
Зээлдэгч С.******* нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 210-332 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж байсан. Зээлдэгч С.******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө зохих ёсоор төлөхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон цахим зээлийн гэрээнүүдийг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт ...нийт 6 682 933.55 төгрөгийг С.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* /утас 88069845, 86783777/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* ******* ******* ББСБ” ХХК-аас өөрийн хувийн хэрэгцээнд зориулж хэд хэдэн удаа зээл авсан. Одоогоор уг зээлүүдээ бүрэн төлж барагдуулаагүй байгаа. Иймд нийт 6 682 933.55 төгрөгийг “******* ******* ******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч С.*******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6 682 933.55 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.******* нь “******* ******* ******* ББСБ” ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 216654 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 93001-19134, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 93001-21342, 93001-21411, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 93001-21497, 93001-21502, 93001-21503 дугаартай цахим зээлийн гэрээнүүдийг байгуулж, нийт 4 610 000 төгрөгийг жилийн 3,3 болон 3,25 хувийн хүүтэй, 21-24 сарын хугацаатай байхаар тохиролцон зээлж авсан байх бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, цахим зээлийн гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, шилжүүлгийн мэдээлэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 216654 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 93001-19134, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 93001-21342, 93001-21411, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 93001-21497, 93001-21502, 93001-21503 дугаартай цахим зээлийн гэрээнүүдийг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 6 682 933.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 6 682 933.55 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 760 /нэг зуун дөрвөн мянга долоон зуун жар/ төгрөг 22 /хорин хоёр/ мөнгөний 50 хувь болох 52 380 /тавин хоёр мянга гурван зуун ная/ төгрөг 11 /арван нэг/ мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 52 380 төгрөг 11 мөнгийг, хариуцагч Г.Тогоонтөмөрөөс 52 380 төгрөг 11 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА