| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2017/00021/Э |
| Дугаар | 00015 |
| Огноо | 2017-01-23 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Д.Уранчимэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 00015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Баянжаргал
Улсын яллагч Д.Уранчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Хохирогчийн ху/ёс/төл/өм Ч.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч Д.Гомбодорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Гомбодоржид холбогдох 201618020201 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сум 2-р баг Спиртийн 6-р байр 4-152 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуут овогт Дашдоржийн Гомбодорж /РД:М386062313/
Шүүгдэгч Д.Гомбодорж нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Хонин нуга гэх газраас ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт Шарлангийн голын усанд 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 07 цагийн орчим улсын дугааргүй 3ил-131 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 21.3, 6.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчин онхолдсоны улмаас тус тээврийн хэрэгслийн кабинд сууж явсан 47 настай, эрэгтэй М.Энхболдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гомбодорж мэдүүлэхдээ: ...2016 оны 9 дүгээр сарын 26-аас 2016 оны 09 дүгээр сарын 27-нд шилжих шөнө уул руу 15 хүнтэй хөдөлсөн. Тэгээд Сэлэнгэ аймгийн Мандал сум Шарлангийн гол дээр өглөө 7 цагийн үед анхаарал муутайгаас болж машинаа онхолдуулсан. Хонин нугаас бараг 10 км орчимд нэг машин онхолдсон байсныг босгож өгсөн. Тэгээд цааш яваад унасан. Машинтайгаа голын эрэг рүү унаад 6 дугуй нь дээшээ харсан. Гол руу унахдаа кабины орой шамбийгаад 2 хаалга нь онгойж болохгүй байсан. Тэгээд кабиныхаа жижиг цонхоор чихэж гарсан. Би гарахдаа гацаад хүмүүс татаж гаргасан. Тэгэхдээ ус залгисан учраас гараад босож чадахгүй байсан. Бид кабиндаа дөрвүүлээ явсан. Дөрөв дэх хүн нь талийгаач байсан. Талийгаачийг кабинаас гаргаж ирж чадаагүй. Тэгж байтал Зил-131 машин ирж миний машиныг татаж босгоод эргэх үед талийгаач хаалгаар унасан юм шиг байна лээ гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтунгалаг мэдүүлэхдээ: ... Би талийгаач М.Энхболдын төрсөн дүү нь байгаа юм. Талийгаачийн оршуулгын ажилд 8000000 төгрөгийн зардал гарсан. 5600000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Д.Гомбодорж 3400000 төгрөг бидэнд хүлээлгэж өглөө. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй......гэх мэдүүлэг /хх-ийн 85, 86-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Төрсайхан мэдүүлэхдээ: ... Бид нар 2016 оны 09 сарын 26-аас 27-нд шилжих шөнө 01 цагийн орчим Гомбодорж гэдэг залуугийн 3ил-131 загварын машинд суугаад уул руу самарт явахаар хөдөлсөн, машинд нийт энд тэндээс цугласан 15 хүн суусан байсан. Бид нар машины тэвшин дээр сууж явсан, шөнөжингөө уулаар явж байгаад машин зогсохоор нь харсан чинь замын хажуу руу 3ил-131 загварын машин онхолдсон байсан. Тэр машиныг тэнд байсан өөр 3ил-131 загварын машин татаж гаргаад байсан...Тэр осол болсон газраас 40 минутын дараа цаашаагаа хөдөлсөн, тэгээд Ерөө гол гараад хэсэг явж байгаад манай машин замын баруун гар тал руу ус руу онхолдсон. Би тэр үед унтаж явж байсан ба ус руу унах үед сэрээд харсан чинь машины тэвшин дээр байсан бүх хүмүүс хөнжил пүүгээтэйгээ тэр ширүүн урсгалтай голд урсаж байсан...машин зургаан дугуй нь дээшээгээ хараад усан дотор байсан. Голоос хүмүүс гараад хүмүүсээ бүртгэж тоолоход 14 хүн болоод байсан нэг хүн дутуу байна шүү дээ гэж хэлээд усны урсгал дагаад нэг дутуу хүнээ бүгд хайгаад гүйсэн...би даараад байсан учраас гал түлэх гээд үлдсэн, нэг дутуу хүнээ хайхаар явсан хүмүүс 10 минутын дараа буцаж ирээд “нэг хүнээ доор голд урсаж явахад нь оллоо, нас барчихсан байна” гэж хэлсэн... гэх /хх-ийн 12-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Д.Өлзийсайхан мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 26-ны орой Гомбо самранд явахаар 3ил-131 загварын машинтайгаа ирээд би Түмээ ах болон 2 дүү, өөр бас 3 залуугийн хамт суугаад явсан. Уг машины тэвшин дээр өөр бас хэдэн хүн суусан байсан. Ингээд Хонин нуга, Халиарын зоо гэдэг газар руу самранд явцгаасан. Явсаар шөнө дунд байгаль орчны хяналтын постоор дайрч өнгөрөөд цааш явсаар хоёр ч гол гаталсан. Тэвшин дээр байгаа хүмүүс бүгд л унтаж явсан. Нэг мэдсэн чинь машин онхолдсон, бид нар усан дотор унасан. Усанд унаад шалба норцгоож, уснаас цувж гарцгаахад манай машины 6 дугуй нь дээшээ харчихсан байсан ба бүгд ачаа бараагаа уснаас татаж гаргаад юм аа бөөгнүүлээд байж байхад араас бас нэг 3ил-131 загварын машин ирж манай машиныг татаж босгосон. Машин онхолдсон газрын зам бол их нарийхан голын урсгалтай их ойрхон эрэгтэй эвгүй газар байсан. Машин доор хүн дарагдаагүй байсан бөгөөд нэг хүн алга болчихсон байна гээд бид нар голын дагуу самнаж үзэж яваад тээр доор нилээд зайтай газарт усан дотор нас барсан байдалтай байхад нь олж гаргасан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч У.Балгансүрэн мэдүүлэхдээ: ... Бид жолоочтойгоо нийлээд 15 хун цугласан байсан, машины кабинд 4 хүн сууж явсан, үлдсэн 11 хүн машины тэвшин дээр сууж явсан юм. Би кабин дотор жолоочийн хажууд сууж явсан юм. Тэгтэл талийгаач Энхболд гэдэг залуу машинд суухдаа л архи уучихсан, нилээд согтуу байсан. Жолооч Гомбодорж тэр Энхболдыг “та дээшээ гарч суу машины шил цантаад байна” гэж хэлэхэд тэр хүн ярьж байгаа нь ойлгогдохгүй амандаа юм яриад байсан, урагшаагаа юм мөргөх гээд байхаар нь би хойшоогоо дараад яваад байсан юм...Бид нар өглөө гэгээ орж байхад Хониннугын Ерөө гол дээр ирээд гол гарсан юм. Ерөө гол гараад миний нойр хүрээд зүүрмэглээд яваад байсан юм. Явах замд машины паар нь ажиллахгүй жолооч урд шилээ бээлийтэй гараараа арчаад замаа харж явж байсан. Намайг унтаад явж байхад машин онхолдсон, тэр чимээнээр сэрэхэд машин голын усан дотор дээшээгээ хараад онхолдсон байсан, би жолоочийн эсрэг талын хаалга гажаад бага зэрэг зай гарчихсан байснаар нь зүтгээд гарсан юм. Бусад хүмүүс яаж гарсныг нь мэдэхгүй байна. Би хамгийн сүүлд гарч ирсэн байх, намайг машинаас гарч ирэхэд хумүүс голын эрэг дээр гарчихсан хүмүүсээ бүртгээрэй гэж хэлээд байх шиг байсан, тэгж байснаа нэг хүн дутуу байна ш дээ гэж хэлээд орилолдоод голын урсгал дагаад залуучууд гүйцгээсэн...Удаа ч үгүй байж байтал залуучууд гүйж ирээд нэг хүн нас барчихсан байна гэж шуугилдаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Төрбат мэдүүлэхдээ: ... Бид нар машины тэвшин дээр шөнөжин явсан бөгөөд замдаа замын пост энэ тэр гээд 2-3 удаа машин зогссон. Тэгээд цаашаа явсаар нэг голын хажуугаар гардаг нарийхан зам дээр явж байхад нь харахад аягүй эвгүй эрэгтэй, яг хажууханд доор гол тохойрон урсаж байсан. Ямар эвгүй юм бэ гээд бодож байтал машин гэнэт хазайгаад юу юугүй онхолдсон. Тэр уед би усэрч шидэгдэж голын усанд унасан. Мөн тэвшин дээр байсан хумүүс бүгд голын усанд унасан ба машины дугуйнууд дээш харж гол дотор унасан. Тэвшин дээр байсан хамаг юм усанд урсаад усанд унасан бид нар уснаас арайхийн гарч хөнжил пүүгээ болон өөр юу байна түүнийг авах гэж сандралцсан. Тэгж байтал нэг хүн дутуу байгааг мэдэцгээгээд машин доор дарагдчихсан байх гэж ярилцаад байж байхад араас 3ил-131 машин ирээд машинаа татаж босгоход доороос нь хүн гарч ирээгүй. Тэгээд зарим хүмүүс голын дагууд хайж байгаад алга болсон гэх хүнийг усан дотор нас барсан байдалтай байхад нь олж авчирсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/ г
Мөрдөн байцаалтанд гэрч Р.Даваасүрэн мэдүүлэхдээ: ...Энхболд гэдэг ах миний араар толгойгоо хийчихээд унтаад явж байсан юм. Бид нар Хониннугын Ерөө гол дээр өглөө үүр цайж байхад ирсэн. Ерөө голоор гарахад машины урд ремен нь мултарчихсан юм.Бид нар бугдээрээ буугаад тэр ременээ хамжиж хийчихээд цаашаагаа хөдөлсөн юм. Талийгаач ерөөсөө босохгуй кабинд унтаад явж байсан, машины кабины паар нь ажиллахгүй согтуу хүн кабинд суучихсан буүр цантаад байсан. Гомбодорж урд шилээ бээлий болон ханцуйгаараа арчиж урд замаа хараад явж байсан юм.Тэгээд шөнөжин нойргүй явчихсан болохоор би хэсэг зуурмэглээд явж байсан юм.Нэг мэдсэн чинь Гомбодорж намайг машинаас гаргачихсан, машин дугуй нь дээшээ хараад онхолдчихсон, би машины тэвш налаад зогсчихсон, Гомбодорж алгадаад сэрээсэн юм. Хүмүүсийн тал нь голын эрэг дээр гарчихсан байсан. Хүмүүсээ бүртгээрэй гэж хэлээд нэг хүн дутуу байна ш дээ гэж хэлээд зарим залуучууд доошоогоо гол дагаад гүйчихсэн юм, би ухаан ороод л тэр дутуу хүнийг хайхаар голоо дагаад гүйсэн юм. Миний урд хоёр залуу явж байсан, тэр хоёр залуугийн нэг нь талийгаачийг уснаас гаргаад эрэг дээр гаргачихсан байсан. Би очоод үзэхэд нөгөө кабинд согтуу явж байсан Энхболд гэдэг залуу нас барчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Мөнхбаяр мэдүүлэхдээ: “...Хониннуга гэдэг газрын Ерөө гол дээр ирээд гол гарсан чинь манай машины ремен нь мултарчихсан учраас голоо гараад зогсож зассан юм. Тэгээд цаашаа хөдлөөд явж байгаад нэг их удаагүй машин баруун тал руугаа хазайх шиг болсон чинь ус руу онхолдсон. Онхолдох явцад тэвшин дээр сууж явсан хүмүүс бүгд ус руу цацагдаж урсаж эхэлсэн... Уснаас бугдээрээ гарцгааж эрэг дээр байж байтал араас нэг машин ирсэн тэр машин манай машиныг татаж босгох гээд байж байтал хүмүүс нэг хүн дутуу байна шүү дээ гэж хэлээд голын эрэгээ дагаж гүйхэд нь би цуг хайхаар голын эрэг дагаж гүйсэн юм.Тэгээд талийгаачийг голын усанд нилээд доод хэсэгт урсаж явж байхад нь Бандицэрэн бид хоёр анх олоод Бандицэрэн ус руу орж гаргаж ирэхэд нас барчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч У.Баасансүрэн мэдүүлэхдээ: “...Машины тэвшин дээр суугаад Зүүнхараагийн төвөөс зүүн тийшээ гарч явсан. Ингээд шенежингее яваад еглее 08 цагийн үед байх унтаад явж байтал гэнэт машин унасан. Дээр сууж явсан хүмүүс усан дотор унасан. Усанд унасан хүмүүс уснаас гараад хүмүүсээ бүртгэтэл 1 хүн дутуу байна гээд голын эрэг дагаад хайгаад явж байхад усан дотор нөгөө хүн байна гээд хоёр,
гурван залуучууд ус руу орж талийгаачийг гаргаж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Түмэнжаргал мэдүүлэхдээ: “...шөнөжингөө яваад би машины тэвшин дээр унтаад явж байхад гэнэт машин ус руу онхолдоод дээр сууж явсан хүмүүс бүгд усанд унасан.Хүмүүс бүгд бужигналдаад уснаас гарах нь гараад зарим нэгийгээ татаад гарсан. Ингээд хүмүүсээ тоолоход 14 хүн болоод 1 хүн дутаад байхаар нь хүмүүсээ бүртгээд үзэхэд Зүүнхараагаас явсан 1 хүн дутаад уг хүнийг усны эрэг дагуу хайж яваад осол гарсан газраас 400 орчим метрийн цаанаас усан дотор байхад нь олоод хамт явсан залуучууд ус руу ороод гаргаад ирэхэд уг хүн нас барсан байсан......” гэх мэдүүлэг/хх-ийн 20-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Х.Баатархаан мэдүүлэхдээ: “...3ил-131 маркын машины тэвшин дээр унтаад явж байхад гэнэт машин уначихсан...хүмүүс уснаас гараад нэг нэгнийгээ татаад дэмнээд уснаас гарч дуусаад хүмүүсээ бүртгэхэд 1 хүн байхгүй байна гээд усан дотор дахиад хайхад ойр орчимд олдоогүй. Тэвшин дээр явсан бүх ачаа ус руу уначихсан усан дотор хөвөөд байхаар нь уснаас гаргаад нэг хүнээ хайгаад голын эрэг дагаад явж байхад хамт явсан хүмүүсээс нэг нь талийгаачийг хараад усан дотор байна гээд ус руу орж гаргаж ирэхэд талийгаач нас барсан байсан гэх мэдүүлэг /хх-21-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ: “...Машины тэвшин дээр унтаад явж байхад нэг мэдсэн усан дотор уначихсан байсан. Ингээд уснаас гарсан. Машин усан дотор уначихсан 4 дугуй нь дээшээ харчихсан байсан. Уснаас гараад таньдаг мэддэг хамт явсан хүмүүсээ бүртгэхэд Зүүнхараагаас явсан гэх ахыг байхгүй байна гээд усанд хайсан, тэгсэн осол гарсан газраас 400 орчим метр зайд усан дотор нас барсан байдалтай байхад нь олж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч С.Цэнд-Аюуш мэдүүлэхдээ: “...Тэвшин дээр сууж явсан хүмүүс унтаад явж байхад гэнэт усан дунд машин унаад тэвшин дээр сууж явсан хүмүүс болон ачиж явсан хөнжил, гудас, хоол хүнсний зүйлүүд усан дотор унасан. Хүмүүс уснаас гараад бүгд нэгнийгээ танихгүй учраас таньдаг мэддэг хүмүүсээ бүртгэхэд Зүүнхараагаасявсангэхнэг ахыг байхгүй байна гээд машин дор дарагдчихлаа гэж бодоод машинаа хурдан босгоё гээд яг тэр үед араас бас нэг 3ил-131 машин ирж таараад уг машинаар унасан машиныг татаж босгож байх үед надтай цуг явсан Мөнхбаяр, Бандицэрэн хоёр хараад талийгаачийг уснаас гаргаж ирж байсан. Бид нар талийгаачид хиймэл амьсгаа хийж үзэхэд амнаас нь цагаан хөөс шиг юм гараад амьсгаа гарахгүй нас барсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Бандицэрэн мэдүүлэхдээ: “...2016 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 07 цагийн үед машин онхолдсон. Тэр үед би унтаж явсан. Гэнэт пүл пал хийгээд усан дотор уначихсан. Юу болов гээд сэргээд уснаас гарсан. Тэгээд нэг хүн дутуу байна гээд хайж байгаад би нас барсан хүнийг машин онхолдсон газраас нилээд доош голын усан дотор хөвж явахыг нь хараад Цэнд-Аюуш ахын хамт татаж гаргахад нас барсан байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн №42 дугаартай акт Талийгаач М.Энхболдын цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр баруун хөмсөгний гадна доод хэсэгт шарх,баруун хацар, эрүү, баруун мөрний дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой амь насанд аад аюулгүй гэмтэл юм. Талийгаач М.Энхболдын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач М.Энхболд нь механик амьсгал бүтэлт буюу живэлтийн улмаас нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна... гэх /хх-ийн 27-р хуудас/
Шинжээчийн дүгнэлт №8548... Шинжилгээнд ирүүлсэн Магсарын Энхболд РД:МЭ69053174, 47настай, эрэгтэй, Мандал сум ЦХ /Зүүнхараа/ гэсэн хаягтай цусанд 3,5 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3,5 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна /хх-ийн 33-р хуудас/
Шинжээчийн дүгнэлт №72 ...ЗИЛ-131 маркын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Д.Гомбодорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дурмийн заалт зөрчсөн.
Жолооч Д.Гомбодорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дурмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...
9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн уед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгуй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
21. Хүн тээвэрлэх 21.3. Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан байвал зохих бөгөөд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна:
а/ Тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0.3-0.5 метр, хашлаганы дээд ирмэгээс 0.3 метрээс багагуй байх:
в/ Тэвшний хойд болон хажуу хашлагын дагуу заассан суудал нь тушлэгтэй байх: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ, ТЕХНИКИЙН ЗӨРЧИЛ /2 дугаар хавсралт/ Энэ хавсралтанд заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргуул, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явагч машин механизмыг ашиглахыг хориглоно:
6.Бусад төхөөрөмж 6.3 Шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон / Дээрх заалтуудыг зөрчсөн байна. Жолооч Д.Гомбодорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дурмийн заалт зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав./хх-ийн 38-р хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8-р хуудас/,Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-р хуудас/, ШШҮХ-ийн химийн шинжээчийн №8548 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/, Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Сүхбаатарын №72 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/, Д.Гомбодоржийн сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаасан тэмдэглэлүүд, хувийн байдлыг тогтоосон баримт ял шалгах хуудас /хх-ийн 41-46-р хуудас/, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 47-р хуудас/ багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтаар:
Шүүгдэгч Д.Гомбодорж нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Ерөө голын Хонин нуга гэх газраас ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт Шарлангийн голд 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 07 цагийн орчим улсын дугааргүй 3ил-131 маркын тээврийн хэрэгсэл жолоодон самарт явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна... 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн уед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгуй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 21 дүгээр зүйлийн 21.3 а, в, 2 дугаар хавсралт 1 дүгээр зүйлийн 1.4 , хүн тээвэрлэх 21.3. Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан байвал зохих бөгөөд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, Мөн машины шил арчигч, цан үлээгүүр ажиллахгүй машины шил цантснаас зам үл харагдаж баримжаа алдагдан шарлангийн голын эрэг рүү машин унаж оноглдсоны улмаас уг тээврийн хэрэгслийн кабин дотор зорчиж явсан 47 настай, эрэгтэй М.Энхболдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэл тохирсон. Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгч Д.Гомбодорж нь анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нас барагчийн хамтран амьдрагч С.Амарсайханд 1200000 төргөгөөр гэр худалдан авч өгсөн, мөн 500000 төггрөг,хууль ёсны төлөөлөгч М.Энхтунгалагт 3400000 төгрөгний хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж,хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа, хохирогч тал ял шийтгэлийн талаар гомдол саналгүй зэрэг байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж,уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч Д.Гомбодорж нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,Д.Гомбодоржийн ¹892498 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,286,290 дугаар зүйлийн 290.3,294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Алаг адуут овогт Дашдоржийн Гомбодоржийг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Д.Гомбодоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 03 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Д.Гомбодоржид оногдуулсан 03 жил, 05 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Гомбодоржид оногдуулсан 03 жил, 05 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,төлөх төлбөргүйг дурьдсугай.
6.Шүүгдэгч Д.Гомбодоржийн №892498 дугаарын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гомбодоржид урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол,эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ