Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/02692

 

2024 05 14 184/ШШ2024/02692

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: -н хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, гэрч *******, *******,
нарийн бичгийн дарга ******* тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан
тайлбартаа: Миний бие 1989 оны 02 дугаар сарын 10-ний өдрөөс эхлэн сумын хүүхдийн цэцэрлэгт 1995 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр
хүртэл угаагч, тогоочоор ажиллаж байгаад ар гэрийн шалтгааны улмаас руу шилжиж ирсэн. Ажлаас халагдсан тушаал бичигдээгүй тул одоо тэтгэвэрт
гарч чадахгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн
нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4,
136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ******* нь
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын
шүүхэд гаргана.
Хүсэлт гаргагч ******* нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож
байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн
135.1, 135.2.6-т зааснаар хүний ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт нь эрх зүйн ач
холбогдол бүхий үйл явдал болохоор заажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн
133.1.1-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоохдоо онцгой ажиллагааны
журмаар хянан шийдвэрлэнэ гэжээ.
Хүсэлт гаргагч:

- 1989 оны 02 дугаар сарын 10-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний
өдөр хүртэлх хугацаанд сумын хүүхдийн цэцэрлэгт
угаагчаар ажиллаж байсан нь сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилсон
1982 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 3 дугаартай тушаал, 1989 оны 07 дугаар
сарын 17-ний өдрийн 11 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1991 оны 07
дугаар сарын 08-ний өдрийн 07 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1991
оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 13 дугаартай тушаалаар ******* жирэмсний
амралт авсан байдал, 1992 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 14 дугаартай
“Ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 34,
38 дугаар тушаалаар ******* жирэмсний амралт авсан байдал,
- 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 16-ний
өдөр хүртэл сумын хүүхдийн цэцэрлэгт тогоочоор ажиллаж
байсан нь мөн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрийн 40 дугаартай тушаалаар ******* декритний хугацаа дуусаж ажилдаа
орсон, мөн өдрийн 41 дугаартай “Цалин шинэчилсэн сүлжээг мөрдөх тухай” тушаал,
1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай “Ажилчдад амралт олгох
тухай” тушаал, 1995 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 48 дугаартай тушаалаар
*******г цомхотголд оруулж ажлаас чөлөөлсөн тушаал болон хүсэлт гаргагчийн
тайлбар, гэрч *******, ******* нар хамт ажиллаж байсан талаарх мэдүүлэг
зэргээр тус тус тогтоогдож байна.
*******тай хамт ажиллаж байснаа гэрчлэхээр гэрч *******,
******* нар нь хөдөлмөрийн дэвтэрээ нотлох баримтын шаардлага хангаж
ирүүлсэн байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар *******г сумын хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 02 дугаар сарын 10-ний өдрөөс 1993 оны
09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд угаагчаар, 1993 оны 09 дүгээр сарын
01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж
байсныг тус тус тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн
135.2.6-д зааснаар сумын хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 02 дугаар сарын 10-ний
өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд угаагчаар, 1993 оны
09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр хүртэл
тогоочоор ажиллаж байсныг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар
хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг
улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн
120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч
анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг
тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЦОЛМОН