Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2024/00503

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй,

“Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Йеншөөбү овогт *******ийн ******* миний бие 1970 онд төрсөн 54 настай. Би 1984 оны 06-р сараас эхлэн Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" нэгдэлд өөрийн төрсөн ах *******ийн *******гийн дэргэд Баяннуур бригадад малчинаар анх ажилд орон хөдөлмөр эрхэлж эхэлсэн. Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" нэгдлийн Баяннуур бригадад малчинаар 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд явж 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албаны хугацаа дуусч чөлөөлөгдсөн. Цэргийн албанаас чөлөөлөгдөж ирээд 1990 оны 11 дүгээр сараас нь эхлэн өмнө ажиллаж байсан. Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" нэгдлийн Баяннуур бригадад хоньчиноор ажилд орсон. Ялалт нэгдлийн Баяннуур бригадад малчинаар /хоньчин/ 1992 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад БНМАУ-ын аж ахуй нэгжийн хуулийн дагуу өмч хувьчлал явагдан Ялалт нэгдэл тарж ажлаас бүрэн чөлөөлөгдөн хувийн аж ахуйтай болсон. Тухайн үедээ нэгдлээс хөдөлмөрийн дэвтэр олгож бичилт хийлгэн гарын үсэг зуруулж байсан боловч нэгдлийн бичиг хэрэг архив шатаж устсан тул зарим бичиг баримт хадгалагдаагүй байна. Дорнод аймгийн архивийн тасгаас лавлагаа гаргуулж авсан боловч анх ажилд орсон чөлөөлөгдсөн, томилогдсон тушаалууд дутуу хадгалагдсан байна. Иймд намайг 1984 оны 06-р сараас эхлэн 1988 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр хүртэл Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" нэгдлийн Баяннуур бригадад малчинаар, 1990 оны 11 дүгээр сараас 1992 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" нэгдлийн Баяннуур бригадад малчинаар /хоньчин/ тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Дамдимпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1984 оноос 1986 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн болон 1996 оны 04 сарын 10-ны өдрийн Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолын Ямааны ноолуурын болзол биелүүлсэн сууриудыг шагнах тухай хуулбар, Дорнод аймгийн нийгмийн даатгалын хэлтэсийн цэргийн албанаас халагдсан тодорхойлолт, 1990 оны 11 сарын 16-ны өдрийн Буцалтгүй тэтгэмж олгох тухай тогтоолын хуулбар, 1992 оны 04 сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлөл тушаалын хуулбар зэргийг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасаныг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээ тогтоолгоход шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрүүдийн зарим хэсэг нь архиваас олдохгүй, засвартай гэх үндэслэлээр улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлага гаргах эрх үүсжээ.

Иймд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэврээ тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.******* нь 1986 оноос 1988 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр хүртэл Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" нэгдлийн Баяннуур бригадад малчинаар, 1990 оны 11 дүгээр сараас 1992 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" нэгдлийн Баяннуур бригадад малчинаар тус тус ажиллаж байсан болох нь

1. Нэхэмжлэгч Т.*******ын 1996 оны 04 сарын 10-ны өдрийн Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолын Ямааны ноолуурын болзол биелүүлсэн сууриудыг шагнах тухай хуулбар,

2. Дорнод аймгийн нийгмийн даатгалын хэлтэсийн цэргийн албанаас халагдсан тодорхойлолт,

3. 1990 оны 11 сарын 16-ны өдрийн Буцалтгүй тэтгэмж олгох тухай тогтоолын хуулбар,

4. 1992 оны 04 сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлөл тушаалын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

Иймд дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /*******/ нь 1986 оноос 1988 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр хүртэл Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" нэгдлийн Баяннуур бригадад малчинаар, 1990 оны 11 дүгээр сараас 1992 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" нэгдлийн Баяннуур бригадад малчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /*******/ нь 1986 оноос 1988 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр хүртэл Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" нэгдлийн Баяннуур бригадад малчинаар, 1990 оны 11 дүгээр сараас 1992 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" нэгдлийн Баяннуур бригадад малчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА