Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2024/00511

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

Хариуцагч: Дорнод аймаг, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

Нэхэмжлэлийн шаардлага “Зээлийн гэрээний үүрэгт 1 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 2022 оны 11-р сарын 08-нд С.*******д 1 жилийн хугацаатай 600 000 төгрөг 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч С.******* нь зээлсэн мөнгөө өгөхгүй байна. Иймд С.*******гаас үндсэн зээл 600 000 төгрөг, хүү 600 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Ч.*******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1 200 000 төгрөгөөс 800 000 төгрөгийг өгөхийг Ч.*******тай тохиролцсон. Одоо 300 000 төгрөг өгсөн байгаа, 06-р сарын 07-ноос 06-р сарын 08-ны хооронд үлдэх 500 000 төгрөгийг өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь тус шүүхэд хариуцагч С.*******д холбогдуулан 1 200 000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 700 000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 500 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжилсэн гэж үзнэ.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч С.******* “нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1 200 000 төгрөгөөс 700 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч С.******* нь нэхэмжилсэн 500 000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 06-р сарын 08-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлийдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1 200 000 төгрөгөөс 700 000 мөнгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч С.******* нь нэхэмжилсэн 500 000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 06-р сарын 08-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийн 50 хувь болох 16 675 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 16 675 төгрөгийг, хариуцагч С.*******гаас 16 675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА