Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2024/00512

 

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

“Зээлийн гэрээний үүргийн биелэлт 9 900 8445 төгрөг 66 мөнгө гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь 2022 оны 02 сарын 16-ны өдөр “******* *******”-тай ЗГ/1745108066 дугаарт зээлийн гэрээ байгуулж 18 360 000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан болно.

Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний 3.3.4-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 8 910 785 төгрөг 44 мөнгө, хүүний төлбөр 932 424 төгрөг 48 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 57 635 төгрөг 74 мөнгө, нийт 9900 845 төгрөг 66 мөнгийг тус тус Г.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* Банк” ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* Банк” ХК нь хариуцагч Г.*******гаас 9 9900 845 төгрөг 66 мөнгийг нэхэмжилсэн. Хариуцагч Г.******* нь шүүхэд нэхэмжилснээс хойш 2 500 000 төгрөгийн төлөлт хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 7 400 845 төгрөг 66 мөнгө болгоэ байна гэжээ.

Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2022 оны 02-р сарын 16-ны өдөр ******* *******наас 18 360 000 төгрөгийг зээд авсан, үүнээс 8 900 000 төгрөг үлдсэн байснаас 2 500 000 төгрөг хийсэн, үлдэгдэр 7 700 000 төгрөгийг сарын 200 000 төгрөгөөр хийж дуусгах хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн биелэлт 9 900 845 төгрөг 66 мөнгө гаргуулахаас нэхэмжлэлийн шаардлагаа багасган 7 400 845 төгрөг 66 мөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Сэргэдэнбуян нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Г.Болдмаа нь “******* *******” ХК-ийн “Зээлийн гэрээний үүргийн биелэлт 9 900 845 төгрөг 66 мөнгө гаргуулахаас нэхэмжлэлийн шаардлагаа багасган 7 400 845 төгрөг 66 мөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн “Зээлийн гэрээний үүргийн биелэлт 9 900 845 төгрөг 66 мөнгө гаргуулахаас нэхэмжлэлийн шаардлагаа багасган 7 400 845 төгрөг 66 мөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 86 682 төгрөг, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 86 682 төгрөгийг тус тус гаргуулж “******* *******” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА