| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/04417/И |
| Дугаар | 184/ШШ2024/02819 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/02819
2024 05 30 184/ШШ2024/02819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох
*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эзгүйд
шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлж, нарийн бичгийн дарга ******* тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн
хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь хөдөлмөр эрхлэлтийн үндэсний
зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тоот тогтоолоор
батлагдсан ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга
хэмжээнд хариуцагч иргэн ******* овогтой ******* // нь 2019
онд хамрагдаж 3,000,000 төгрөгийг санхүүгийн дэмжлэг олгож гэрээнд заасан
хуваарийн дагуу 24 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд гэрээний хугацаа
дуусгавар болсонтой холбоотой үлдэгдэл 3,000,000 төгрөг гаргуулахаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл
гаргасан. Шүүхээс хариуцагч ******* овогтой *******ийн хаягаар мэдэгдэх
хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй болох нь тус дүүргийн 28
дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр
нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд оршин суугаа хаяг тодорхойгүй
хариуцагч ******* овогтой *******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 10014 дугаартай
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн
хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга *******аас *******т
олгогдсон 2023 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 1330 дугаар итгэмжлэл, 2019
оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 144 дугаар Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид
эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа,
Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын
бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн хөдөлмөр халамжийн газрын даргын 2023 оны
06 дугаар сарын 14-ний өдрийн Б/61 дугаар *******ыг төрийн
албаны удирдах албан тушаалд томилох тухай тушаал, *******ын иргэний
үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн
нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний
хэлтэс нь *******т холбогдуулан санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт
3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах зорилгоор *******ийг
эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны
04 дүгээр сарын 25-ний өдрийн 10014 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
шүүгчийн захирамжаар ******* нь тоот хаягт оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй болох нь
тогтоогдож байна. /х.х 2-3 ху/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох
*******ийн хаяг тодорхой бус байх тул эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийн эзгүйд шүүх
хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан
нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар
зүйлийн 155.3-д зааснаар *******ын ******* //-ийг эрэн
сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар
зүйлийн 155.4-д зааснаар *******ын ******* //-ийг эрэн
сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж,
нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
/утас:/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн
хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3
дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн
болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар
зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн
дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах
эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЦОЛМОН