| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00484/И |
| Дугаар | 138/ШШ2024/00515 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 138/ШШ2024/00515
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* регистрийн дугаартай, “*******” ХК
Хариуцагч: Дорнод аймгийн “*******” ХХК-д насосчин ажилтай, ******* регистрийн дугаартай, ******* овогт Баярцэнгэлийн *******
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 5 233 610 төгрөг 36 мөнгө гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.******* нь *******тай 2023 оны 09-р сарын 27-ны өдөр 2010088585 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 5 098 625 төгрөг 14 мөнгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийн цахим хэлбэрээр авсан. Банк нь 2023 оны 09-р сарын 27-ны өдөр зээлдэгч Б.*******ын ******* дахь 5005665121 тоот дансанд 1 679 000 төгрөгийг шилжүүлж, өмнө авсан 2010086880 тоот зээлийн төлбөрт 3 450 941 төгрөг 90 мөнгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 341 996 төгрөг 12 мөнгө, зээлийн хүүд 163 489 төгрөг 18 мөнгө, нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 2010088585 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 85 хоног хугацаа хэтрүүлэн байна. ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Б.*******ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар:
1. Үндсэн зээлийн үлдэгдэл 4 787 945 төгрөг 78 мөнгө
2. Зээлийн хүүгийн төлбөр 438 706 төгрөг 97 мөнгө
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6 957 төгрөг 61 мөнгө
Нийт 5 233 610 төгрөг 36 мөнгө
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Баярцэнгэл овогтой ******* нь “*******” ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлага 5 233 610 төгрөг 36 мөнгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Сар болгоны 10-нд 300 000 төгрөгөөр төлөх саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 5 233 610 төгрөг 36 мөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “*******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5 233 610 төгрөг 36 мөнгийг хариуцагч Б.******* нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Б.******* нь “*******” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 5 233 610 төгрөг 36 мөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК “Зээлийн гэрээний үүрэгт 5 233 610 төгрөг 36 мөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 49 344 төгрөг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 49 344 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА