| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/03443/И |
| Дугаар | 184/ШШ2024/02823 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2024/02823
2024 05 21 184/ШШ2024/02823
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: -н
*******ыг сураггүй алга болсонд тооцуулах тухай иргэний хэргийг хянан
хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, гэрч ******* оролцож,
нарийн бичгийн дарга ******* тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх
хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдөр
*******тай гэрлэлтээ батлуулж улмаар гэр бүлийн хүчирхийллийн шалтгаанаар
2010 оны 05 дугаар сарын 10-ний өдөр салсан. Амьдарсан ганц жилийн хугацаанд
дундаасаа 1 хүүтэй болсон. Тухайн үед гэрлэлт цуцлуулахаар шүүх хурлаар орсон
боловч хүүхэд ой хүрээгүй гэх шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулж чадаагүй. Түүнээс
хойш өнөөдрийг болтол ******* нь ямар ч сураггүй алга болсон. Бид 2-той нэг ч
удаа холбоо барьж байгаагүй, хүү маань тэр хүнийг танихгүй, 15 жил өнгөрч байна.
Би 2015 онд *******тай гэр бүл болж дундаасаа 3 хүүхэдтэй ам бүл 6 болон
амьдарч байна. *******аас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд 2018 онд хадсан
боловч хаягтаа байгаагүй, ингээд түүнийг шүүхээс эрэн сурвалжлах шийдвэр
гарсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсээс эрэн сурвалжлаад 6
жил болсон, энэ хугацаанд 2016 онд Орос улс руу гарсан хилийн лавлагаа л
гардаг. Мөн гадаад харилцааны яаманд хандаж үзсэн боловч сураггүй байгаа. Энэ
бүхний ард миний 4 хүүхэд, нөхөр миний гээд 6 хүний эрх ашиг зөрчигдсөөр
өнөөдрийг хүрсэн. Иймд *******ыг сураггүй алга болсонд тооцож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч *******ын мэдүүлэг,
хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлтийг хангах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн
133.1.2-т хүнийг сураггүй алга болсонд тооцохдоо шүүх онцгой ажиллагааны
журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд мөн хуулийн 137 дугаар
зүйлийн 137.1-т Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах тухай хүсэлтийг уг
иргэний сүүлчийн оршин сууж байсан газрын шүүхэд гаргана гэж заажээ.
*******ын сүүлчийн оршин сууж байсан газар нь тоот болох нь Улсын бүртгэлийн
Ерөнхий газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн хаягийн лавлагаагаа,
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 02 дугаар
сарын 14-ний 20 дугаартай албан тоот зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.Оршин суугаа газраасаа алга
болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг
чимээгүй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх сураггүй алга
болсонд тооцож болно гэж заасан.
Хил хамгаалах Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 2-
36/7890 дугаартай албан бичгээр ******* //-нь 2016
оны 10 дугаар сарын 25-ний өдөр Сүхбаатар төмөр замын боомтоор ОХУ руу
улсын хилээр гарсан бүртгэл авагдсан гэсэн хариу, Хорих ял эдлүүлэх албын 2023
оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 02-04/1849 дугаар албан бичгээр ******* нь
хоригдогчдын мэдээллийн нэгдсэн цахим санд бүртгэлгүй гэсэн хариу, Нийгмийн
даатгалын Ерөнхий газрын шимтгэл төлөлтийн лавлагаагаар 2015 оны 12 дугаар
сараас хойш ******* нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын
шимтгэл төлөөгүй байдал, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ,
шуурхай удирдлагын албаны 2023 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 13б/3066
дугаар албан бичгээр ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан мэдээлэл
бүртгэгдээгүй гэсэн хариу, *******ын төрсөн эгч *******ын “....2016 оны цагаас
сараар хамгийн сүүлд уулзсан, түүнээс хойш бид бүгд хэн ч, ямар ч холбоогүй
байгаа...” гэх мэдүүлэг зэргээр ******* //-нь 2016
оноос хойш сураггүй алга болсон нь тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь *******тай гэрлэлтийн бүртгэлтэй, тэдний дундаас
2009 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр хүү ******* төрсөн болох
аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр
ирүүлсэн 8 дугаартай албан бичгээр хүсэлт гаргагч ******* болон *******
нарын гэрлэлтийн бүртгэлийн хувийн хэрэг, гэрлэлтийн лавлагаа, *******ийн
төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож
байх тул түүний хүсэлт үндэслэлтэй.
*******ын гэх эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө байхгүй болох Улсын
бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 5/5574
дугаартай албан бичигт ******* //-н өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө
өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна, Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны
04 дүгээр сарын 30-ний өдрийн 282 дугаартай албан бичигт *******ын нэр дээр
өмнө болон өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна гэсэн
лавлагаа зэргээр нотлогдож байх тул эрхлэн хамгаалалт тогтоох шаардлагагүй
гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 140 дүгээр зүйлийн
140.1-т зааснаар Сураггүй алга болсонд тооцогдсон буюу нас барсан гэж
зарлагдсан иргэн хүрэлцэн ирэх буюу байгаа газар нь мэдэгдвэл тухайн шүүх
шинээр шийдвэр гаргаж урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгохоор заасныг
дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар ХЖ87071071
регистрийн дугаартай Бодон овогт Батзэвгийн Батбаярыг сураггүй алга болсонд
тооцсугай.
3
2. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар шүүхээс эрхлэн
хамгаалалт тогтоох эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар
зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200
төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар
зүйлийн 120.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш
14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд
гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЦОЛМОН