Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 174

 

шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав.

                                     Шүүх хуралдаанд:        

      Прокурор                                                     М.Энхбаатар

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.Эрдэнэ-Оргил

      Нарийн бичгийн дарга                            Б.Намуунзул нар  оролцов.

 

      Сэлэнгэ аймгийн аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Чингис овогт Батсүхийн Атархүүд холбогдох 1731000940077 тоот хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 07-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ сум, Шаамар сумын 1 дүгээр баг, Царамын 03-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 06 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, Чингис овогт Батсүхийн Атархүү /ШЖ66030774/

  Шүүгдэгч Б.Атархүү нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутагт орших наадмын талбайн урд талын автомашины зогсоол дээр Н.Ганцэцэгийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Б.Атархүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн....Н.Ганцэцэг 2017 оны 09 дүгээр сарын 08-нд Сувдгэрэлийнд намайг хайж очоод үймүүлсэн байсан. Тэднийд очсныг Сувдгэрэлийн охин нь надад хэлсэн. Тэгээд би Н.Ганцэцэгийн утас руу нь залгаад бид хоёр уулзахаар болж би Сувдгэрэлтэй хамт машинтай очсон юм. Машинд уулзацгааж байгаад намайг машинаас буусны дараа тэр хоёр муудалцаад ноцолдож байсан. Би машинд байгаагүй болохоор зодолдоод байх шиг байхаар нь машины хаалга онгойлгосон чинь Н.Ганцэцэг Сувдгэрэлийг үсдээд цохиод л байсан. Би Н.Ганцэцэгийг араас нь тэврээд холдуулах гэж байгаад толгойг нь машинд цохичихсон байсан. Тэрнээс биш би Н.Ганцэцэгийг зодсон зүйл огт байхгүй гэв.

2.Хохирогч Н.Ганцэцэгийн 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр Атархүү өөрийн эзэмшлийн Стима маркын тээврийн хэрэгслээ худалдах гэж гараад гэртээ ирээгүй бөгөөд 07 сарын 25-ны өдөр над руу утасдаад “би машинаа зарчихсан Сувдгэрэл бид хоёр Оросын холбооны улсын Москва хот руу явлаа” гэж надаар даажигнасан. Тэр явдалд нь уур хүрээд Атархүүг утасдахаар нь утсаа авахгүй байсан. юм. Тэгээд би 09 дүгээр сарын 08-ны өдөр Атархүүг хаана хэнтэй байгаа эсэхийг мэдэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу очиж хайсаар Сувдгэрэл гэх эмэгтэйн гэрийг олж очсон юм. Тэгсэн тэднийд Атархүү болон Сувдгэрэл нар байгаагүй өөр хүмүүс байсан. Би Сувдгэрэл Атархүү нарын хаана байгаа талаар асуухад тэдгээр хүмүүс ямар нэг зүйл хэлээгүй. Энэ Сувдгэрэлийн охиных нь гэхээс өөр зүйл хэлээгүй. Тэгээд би тэдний гэрээс гараад Шаамар руу гэр рүүгээ харьсан. Тэгсэн над руу Атархүү залгаад “чи юу гэж айлд очоод айл үймүүлээд байгаа юм гэж хэлэхээр нь би “би чамайг хайгаад очсоноос өөрөөр айл үймүүлсэн зүйл байхгүй” гэж хэлтэл Атархүү надтай уулзая гэхээр нь уулзахаар болж ганцаараа өөрийн эзэмшлийн 24-38 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн нутаг Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын авто зогсоол руу 10 цаг өнгөрч байх үед очсон юм. Тухайн үед Атархүү эр эмийн харилцаатай болсон Сувдгэрэлтэй хамт түүний Спасио маркын тээврийн хэрэгсэлтэй ирчихсэн байсан. Тэгээд би Атархүүтэй уулзаад чи ганцаараа ирэхэд яадаг юм гэхэд ямар нэг юм дуугарахгүй байсан. Тэгээд бид хоёр зайдуу гарч байгаад ярилцаж байгаад эргэж Сувдгэрэлийн машин руу ирээд Сувдгэрэлд Атархүүгийн надаас болон хүүхдүүдээсээ уучлалт гуйсан бичлэгийг үзүүлэх гээд  машины цонхоор утасаа үзүүлэх гэснээ болиод Сувдгэрэлийн хажууд суугаад видео бичлэг үзүүлсэн чинь миний урдаас дургүйцсэн байдалтайгаар байсан. Тэгээд Сувдгэрэлд хандаж “та хоёр миний гэр бүлийн тээврийн хэрэгслийг яасан” гэж хэлэхэд миний өөдөөс хэрүүл маргаан болж байхад Атархүү миний ар шил рүү гараараа алгадсан. Тэгсэн Сувдгэрэл намайг цохих гэж байгаа аястай гараа сарвайхаар нь би Сувдгэрэлийн үснээс нь хоёр гараараа бариад доошоо дарсан. Тэгсэн манай нөхөр миний араас толгой руу болон шилэн хүзүү рүү гараараа гурван удаа алгадсан. Тэгээд машины хаалга онгойлгоод миний араас хоёр сугаар гараа оруулаад хоёр хөхний хажуугаас базаад угз татаж буулгаад газарт унагасан. Тэгсэн миний гутал машин дотор сугараад үлдсэн. Намайг уначихсан байхад Атархүү, Сувдгэрэл нар нийлээд Атархүү миний дагз хэсэг рүү хоёр удаа, өгзөг рүү гурван удаа өшиглөсөн. Харин Сувдгэрэл миний толгой дагз хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, мөн миний нуруу руу Атархүү гурван удаа, Сувдгэрэл хоёр удаа өшиглөсөн. Тэгээд Атархүүд хандаж “чи миний гутлыг аваад өгөөч” гэж хэлэхэд Атархүү “битгий хуцаад бай пизда чи өөрөө гутлаа ав” гэж хэлээд тэр хоёр машиндаа суугаад” тэгээд наанаа үх” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би машиндаа арай гэж суугаад өөрийн охин Сэргэлэн рүү утасдаад дуудсан. Охин ирсний дараа бид хоёр аймгийн нэгдсэн эмнэлэг рүү очиж үзүүлээд даралтны эм уугаад хөлний рентген зураг авхуулаад нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд бороолж байсан хөлний ясаа хөндчихсөн байна гэсэн. Миний хөл хугараад бүрэн эдгэрч амжаагүй байсан учраас би биеэ хамгаалж тэр хоёр намайг зодохыг бүрэн эсэргүүцэж чадаагүй юм ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

             3.Гэрч С.Солонгын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....09 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн үед өөрийн ажил үүргээ гүйцэтгэж байхад яаралтай тусламжийн тасагт Н.Ганцэцэг гэх эмэгтэй өөрийн охин гэх эмэгтэйн хамт “нөхөртэй зодуулсан” гэж ирсэн. Тухайн хүн өөрөө “нөхөртэй зодуулсан толгой өвдөөд байна хугараад удаагүй байсан хөлийг маань гэмтээсэн, рентген зураг авхуулсан нуруу ууцаар өвдөөд байна” гэсэн зовиурууд хэлсэн. Тухайн хүний биед үзлэг хийхэд баруун тохойн хэсэгт зулгарсан шархтай, баруун шагай хэсгээр бага зэрэг хавантай байснаас өөрөөр харагдах шарх байгаагүй. Тухайн хүн надад хэлэхдээ манай нөхөр нууц амрагтайгаа нийлж намайг зодож газарт унагаагаад нуруу руу өшиглөсөн мөн миний эдгэрч байсан хөлийг хөндсөн, толгой маш их өвдөж байна гэсэн зүйлс ярьсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/

            4.Гэрч А.Сэргэлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би 2017 оны 09 дүгээ сарын 08-ны өдөр 10 цаг өнгөрч байх үед өөрийн гэр бүлийн зөгийн аж ахуйн дээрээ байж байхдаа өөрийн эж рүү ярих гэж утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Хэсэг залгаж байх үед утсаа авсан. Тэгсэн манай ээж уйлж байсан байдалтай “ээж нь талбай дээр байна аав нь нөгөө нууц амарагтайгаа нийлж намайг зодчихлоо” гэж хэлэхээр нь би шууд ажлаа хаяад хөршийн автомашиныг жолоодоод Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум руу явсан. Замдаа ээж рүү залгаад хаана байгаа талаар нь тодруулахад Сүхбаатар сумын 5-р багийн нутагт байрлах төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажуугийн автомашины зогсоол дээр байгаа талаар хэлсэн. Намайг ирэх үед манай ээжийн үс нь сэгсийсэн байдалтай өрөөсөн хөлийнх нь гутал тайлагдчихсан байдалтай уйлаад сууж байсан. Ээж маань надад “аав чинь намайг автомашинаас татаж гаргахдаа эдгэрч байсан хөлийг минь хөндчихлөө” гэж хэлсэн. Миний харснаар ээжийн цээжний хоёр суганы хэсэгт бага зэрэг хөх туяа суусан харагдсан. Тэгээд би ээжийн машиныг жолоодоод нэгдсэн эмнэлэг рүү явж түргэн тусламжийн тасагт үзүүлэхэд ээжийн даралт их байна гэсэн. Тэгээд ээжийн биед үзлэг хийсэн. Тэгээд ээжийн өмнө гэмтсэн байсан хөлийг хавдсан байна гэж хэлсэн. Манай ээжийн аав олон жилийн өмнө зодож гэмтээж шалгуулаад шүүхээс тэнсэж ял шийтгүүлж байсан ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/

            5.Гэрч Д.Цэвээнсүрэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би 2017 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Оросын Холбооны улсаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомтоор орж ирээд Сүхбаатар сумын 5-р багт байрлах өөрийн найз Сувдгэрэлийн охин Болор-Эрдэнийн гэрт ирж хоноглосон юм. Маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байх үед 50 насны орчим нэг эмэгтэй Болор-Эрдэнийд ирээд Сувдгэрэл “янхан Атархүү хоёр хаана байна, манай нөхөртэй янхандаж байгаад машиныг нь заруулаад алга болчихлоо” гэж хэлэхэд нь би тэр хүмүүс чинь энд амьдарахгүй байгаа тэдгээр хүмүүс чинь бүгд утастай утас руу нь холбогдож ярих зүйлээ ярь, айлд дураараа орж ирчихээд яасан замбараагүй олон юм ярьдаг юм” гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй гараад явсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/

            6.Гэрч М.Болор-Эрдэнийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би 2017 оны 9 дүгээр сарын 07-ны шөнө ОХУ-аас хэдэн хүмүүстэй хамт ирээд унтаж амарсан. Маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад нэг эмэгтэй хүн чанга чанга яриад байхаар нь сэрэх үед тэр эмэгтэй гараад явсан. Тэгээд гэрт байсан хүмүүсээс асуухад Атархүү ахын эхнэр нь манай гэрээр ирээд Атархүү ахыг сураглаад явсан байсан. Тэгээд би ээжтэй холбогдоод болсон зүйлийн талаар хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/

7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хүний биед хийсэн  шүүх эмнэлгийн шинжилгээ № 316 тоот:

       1.Н.Ганцэцэгийн биед тархи доргилт, баруун мөр, цээжний баруун хэсэгт цус хуралт, баруун тохойд зулгаралт толгой, баруун далны доод хэсэг, баруун шилбэ, тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/

8.Шинжээч Т.Насанжаргалын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Б.Атархүү нь Н.Ганцэцэгийг тээврийн хэрэгслээс зүгээр татаж буулгасан тохиолдолд дээрхи гэмтлүүд нь үүсэх боломжгүй. Харин тээврийн хэрэгслээс буулгах үедээ цохих, цохигдох үед үүсэх боломжтой. Н.Ганцэцэгт учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Н.Ганцэцэгийн баруун хөлний хугаралд өөрчлөлт гэмтэл тогтоогдоогүй. Харин Н.Ганцэцэгийн хэлж байгаагаар бага зэргийн зовиуртай хавдартай байсан. Зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 30 минутын дотор үүсэх боломжтой, зулгаралт гэмтэл нь тэр даруйдаа үүсэх боломжтой гэмтэл цус хуралт гэмтэл нь хүний биеийн хаана үүссэнээс шалтгаалж 1 цаг буюу түүнээс дээш цагт үүсэх боломжтой....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/

9.Шүүгдэгч Б.Атархүүгийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....Ганцэцэгтэй ханилан суугаад өдийг хүрсэн, 2 охинтой, 2006 оноос хойш Ганцэцэг намайг байнга шахуу хардах болсон. Би бүр тэсэхээ байгаад 2008 онд Ганцэцэгээс тусдаа 1 сарын хугацаанд амьдарч байгаад нийлсэн. Хамт амьдарч байхдаа Ганцэцэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж шүүхээс тэнсэн харгалзах ял шийтгүүлж байсан. Би 2006 оноос хуучны танил нөхөргүй Сувдгэрэл гэх эмэгтэйтэй уулздаг, гэр орноор нь очдог болсон юм. Тэр талаар манай эхнэр мэддэг байсан. Сувдгэрэл бид хоёрыг байнга хардаж, хэл амаар доромжилдог. 2017 оны 08 сарын 19-ний өдөр бид хоёр хэрэлдээд Н.Ганцэцэг надад хандаж “хоёулаа салъя хууль шүүхийн байгууллага гээд яах вэ чи өөрийн стима тээврийн хэрэсэглээ авч үз чамд өөр өөрийн гэсэн хөрөнгө байхгүй шүү дээ” гэж хэлсэн Ингээд би өнөөдрийг хүртэл айл айлаар хоног төөрүүлж байна. 2017 оны 09 сарын 08-ны өдөр Н.Ганцэцэг Сувдгэрэлийн төрсөн охины гэрт очиж охиныг нь хэл амаар доромжилсон гэж Сувдгэрэл надад утсаар хэлсэн. Би Сувдгэрэлтэй амйгийн спортын ордны хажууханд уулзаад Ганцэцэгтэй холбогдож аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн урд талд уулзахаар болж Сувдгэрэлийн тоёота спасио маркын тээврийн хэрэгсэлтэй болзсон газраа очоод хүлээж байхад Ганцэцэг өөрийн машинтайгаа хүрэлцэн ирсэн. Тэгээд Ганцэцэг бид хоёр тухайн газраас бага зэрэг зайдуу очиж байгаад ярилцсан юм. Би түүнтэй уулзах үедээ Ганцэцэгээс ямар учраас Сувдгэрэлийн охины гэрт очиж хэрүүл маргаан хийсэн талаар асуухад над руу хуц солиор гээд өөрийгөө өмөөрч байсан. Тэгээд Ганцэцэг “чиний бичлэгийг Сувдгэрэлд үзүүлнэ” гэж хэлээд Сувдгэрэлийн машин руу очиж машины цонхоор гар утсаа Сувгэрэлд өгөөд бичлэг үзүүлсэн. Сувдгэрэл бичлэг үзэж байх үед Ганцэцэг түүний хажуугын суудал дээр суугаад Сувдгэрэлийн толгойн баруун чихнийх нь дээд талд гараараа цохиж улмаар үсдээд бариад авахаар нь би болиоч гэж хэлтэл Ганцэцэг над руу “чи муу дуугүй бай” гэж хэлээ үснээс нь тавихгүй байхаар нь машины хаалгыг нь онгойлгоод Ганцэцэгийг хоёр сугаар нь хоёр гараа оруулаад тэврээд машинаас татаж буулгасан. Тэгтэл Сувдгэрэл машин дотроос Ганцэцэгийн өрөөсөн гутлыг нь цонхоор гаргаж чулуудаад намайг явъя гэхээр нь би машинд суугаад тэндээс хөдөлсөн. Ганцэцэгийг машинаас буулгах үед хөлөө тийчлээд өрөөсөн гутал нь сугарсан байх, аль хөлний гутал гэдгийг санахгүй байна....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/

10.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 06-08 дугаар хуудас/

11.Аюулын зэргийн үнэлгээний маягт “дунд” төвшин гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

12..Шүүгдэгч Б.Атархүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  /хх 98, 100-104-р хуудас/,

13.Шүүгдэгч Б.Атархүүгийн захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110-р хуудас/

14.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 106 дугаар хуудас/,

15.Хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал /хавтаст хэргийн 145 дугаар хуудас/  зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Атархүүгийн гэм буруу, ял хариуцлагын талаар дүгнэх нь:

 

    Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Чингис овогт Батсүхийн Атархүүг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутагт байрлалтай наадмын талбайн урд талын автомашины зогсоол дээр эхнэр Н.Ганцэцэгийг зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хууийн шаардлага хангасан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

      Учир нь: Шүүгдэгч Т.Атархүү нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутагт байрлах наадмын талбайн урд талын автомашины зогсоол дээр өөрийн эхнэр Н.Ганцэцэгийг зодож, толгойн орой болон дагз хэсэгт овойж хавдсан, баруун мөрний урд хэсэгт 3х2 см хөх ягаан өнгийн, цээжний дээд хэсэгт 5х4 см бүдэг хөх өнгийн цус хуралттай, баруун далны доод хэсэгт овойж хавдсан, өвчин эмзэглэлтэй, баруун шилбэ, хөлийн тавхайд зөөлөн эдийн гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн гэм буруу нь тогтоогдсон байна. 

          Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй зэргийг үндэслэн прокурор 550 нэгжээр торгох ял оногдуулах хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруудах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.    

            Шүүгдэгч Б.Атархүү нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял шийтгэх нь зүйтэй.    

Шүүгдэгч Б.Атархүү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдав. Б.Атархүүгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 17.5 дугаар зүлийн 5 дахь хэсгүүд, мөн хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6 дүгээр зүйлийн 1, 36.7 дүгээр зүйлийн 2,3, 36.8 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингис овогт Батсүхийн Атархүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чингис овогт Батсүхийн Атархүүг 500 /таван зуу/ нэгжээр торгож, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Атархүүгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Б.Атархүү нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

7.Б.Атархүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыгуншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхийг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.НАЦАГДОРЖ