Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2024/00525

 

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* регистрийн дугаартай, "******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* регистрийн дугаартай, “******* ******* *******” ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 19 291 081.01 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* ХХК нь тус ******* ******* ******* ХХКомпанид 24,084,749 төгрөгийн эм, эмийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдан борлуулсан. Хариуцагч компани нь 4,793,668 төгрөгийг төлж барагдуулсан боловч үлдэгдэл болох 19'291'081.01/арван есөн сая хоёр зуун ерэн нэгэн мянга наян нэг/ төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч компаниас 19'291'081.01/арван есөн сая хоёр зуун ерэн нэгэн мянга наян нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “******* ******* *******” ХХКомпани нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн дагуу хариу тайлбар гаргах нь ******* ******* хэрлэн ХХКомпани /РД:*******/ нь ******* ******* ХХК-иас эм бараа зээлээр авсан нь үнэн. 19.291,081 төгрөгний үлдэгдэлтэйгээ хүлэээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг дараах хуваарийн дагуу төлөх хүсэлтэй байна. Үүнд: 2024 оны 07 capд 500 000 төгрөг, 2024 оны 08 capд 700 000төгрөг, 2024 оны 09 capд 691 081 төгрөг, 2024 оны 10 capд 1 300 000 төгрөг, 2024 оны 11 сард 1 300 000 төгрөг, 2024 оны 12 capд 1 300 000 төгрөг, 2025 оны 01 capд 1 500 000 төгрөг, 2025 оны 02 capд 1 500 000 төгрөг, 2025 оны 03 capд 1 500 000 төгрөг, 2025 оны 04 capд 1 500 000 төгрөг, 2025 оны 05 capд 1 500 000 төгрөг, 2025 оны 06 capд 1 500 000 төгрөг, 2025 оны 07 capд 1 500 000 төгрөг, 2025 оны 08 caрд 1 500 000 төгрөг, 2025 оны 09 capд 1 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "******* *******" ХХКомпани нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан “Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 19 291 081.01 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 19 291 081.01 төгрөгийг хариуцагч “******* ******* *******” ХХКомпани бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч “******* ******* *******” ХХКомпани нь "Мөнхий *******" ХХК-ийн “Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 19 291 081.01 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч "******* *******" ХХК-ийн “Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 19 291 081.01 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “******* ******* *******” ХХКомпани нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  254 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 127 205 төгрөг, хариуцагч “******* ******* *******” ХХКомпани нь улсын тэмдэгтийн хураамжид 127 205 төгрөгийг тус тус гаргуулж "******* *******" ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА