Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/03310

 

2024 06 11 184/ШШ2024/03310

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -гийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох
*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь
гэрээн дээр дурьдсан хаяг дээрээ байхгүй, утасны дугаар гэх дугаар нь дуудсан ч авахгүй гэх шалтгаанаар Баянгол дүүргийн
иргэний Хэргийн анхан шатны шүүхээс буцаагдсан тул *******ийг эрэн
сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, 20 дугаар хорооны Засаг даргын
тодорхойлолт, *******гийн дансны хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07082 дугаартай
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн
байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан
бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
*******гийн оршин суугаа хаяг тоот болох нь Сонгинохайрхан дүүргийн
 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1,
155.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 700,000 төгрөгийг
гаргуулах тухай нэхэмжлэл гаргах зорилгоор хариуцагчийг эрэн сурвалжлуулах
шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04
дүгээр сарын 05-ны өдрийн 07082 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
шүүгчийн захирамжаар ******* нь тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь
тогтоогдож байна. /х.х 9-10 ху/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн
155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд
оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай
хүсэлтийг шүүхэд гаргаж болохоор заажээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох
*******ийн хаяг тодорхой бус байх тул эрэн сурвалжилж, түүний оршин суугаа
хаягийг тогтоохыг Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох
*******ийн хаяг тодорхой бус байх тул эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар
хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100
дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг
шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар
зүйлийн 155.3-д зааснаар *******ийн ******* //-ыг эрэн
сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар
зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа
газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч ******* -д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр
хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид
төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар
зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн
дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах
эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЦОЛМОН