| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/00109/И |
| Дугаар | 184/ШШ2024/04005 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/04005
2024 08 05 184/ШШ2024/005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт /РД: /
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, байрлах, ХХК /РД: 6*******3916/
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөрт *******,0,000 төгрөг гаргуулах
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золжаргал нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б. нь Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай худалдаа үйлчилгээний чиглэлээр 2022 оны хавар шинээр ашиглалтад орохоор нь төлөвлөгдсөн худалдааны төвд хүнсний лангуу буюу талбай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хугацаатай түрээслэхээр тохиролцсон. Улмаар Б. нь 2022.02.16-ны өдөр танай компанитай № дугаартай Сертификат /онцгой эрх/ олгох гэрээг байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн -р хороонд байрлах худалдааны төвийн хүнсний 2 тоот 15 м.кв талбай, 8 тоот 15 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг түрээслэх эрхийг 5 жилийн хугацаатай олж авсан. Ингээд эдгээр талбайг эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулж гэрээний үнэ *******,0,000 төгрөгийг нэхэмжлэгч бүрэн төлсөн байдаг. Тухайн үед худалдаа үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эхлээгүй, албан ёсоор жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан бөгөөд 2022 оны хавар бүрэн ашиглалтад орно гэж танай компанийн зүгээс мэдэгдэж байсан боловч мөн ондоо ашиглалтад ороогүй. Ингээд нэгэнт гэрээ байгуулснаас хойш түрээсийн объект, талбайг эзэмших ашиглах боломжгүй байсан тул нэхэмжлэгч 2023.04.01-ний өдөр гэрээг цуцалж өгсөн мөнгөө буцааж авахаар хандсан. Гэтэл хариуцагч байгууллагаас асуудлыг түргэн, шуурхай шийдвэрлэж өгнө, мөнгийг нь буцааж гаргаж өгнө гэж ярьж, хэлж байсан боловч төлбөрийг огт өгөөгүй. Түүнчлэн дахин 2023.11.22-ны өдөр төлбөрийг буцаан гаргуулах талаар дахин шаардлага гаргаж, мэдэгдэл баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй байдалтай байна. Ийнхүү удаа дараа гэрээг цуцлах, татгалзах тухай мэдэгдэл, хүсэлтээ өгсөн боловч огт хариу өгөөгүй худалдааны төв хариуцагч, түүний ажилтнуудын тайлбарын дагуу хугацаандаа ашиглалтад ороогүй, бүрэн ашиглалтад ороогүй байгаа үл хөдлөх хөрөнгийг эзэмшүүлж ашиглуулах гэрээ хийж нэхэмжлэгчийг хохироосоор байгаа. Иймд ХХК-аас нэхэмжлэгч Б.д *******,0,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний 3.1.5-д худалдааны төвийн түрээслэх нийт талбайн 60-аас доошгүй хувийг түрээслэхээр бусад түрээслэгч нар гэрээ байгуулсан тохиолдолд худалдааны төвийг бүрэн нээж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж зохицуулсан. Түүнээс гэрээ тодорхой хугацаа тохирч зохицуулаагүй. Мөн гэрээний 4.1-т 1 жилийн дотор гэрээнээс татгалзаж болох хугацаа заасан боловч энэ хугацаандаа гэрээнээс татгалзаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022.02.16-ны өдрийн № дугаар Сертификат /Онцгой эрх/ олгох гэрээ, 2022.02.16-ны өдрийн кассын орлогын ордер, 2022/165, 2022/164 дугаар эрхийн гэрчилгээ, монгол шуудангийн баримт, Б.ийн ХХК-д гаргасан хүсэлт,
4. Хариуцагчаас 2024.04.16-ны өдрийн 4 дугаар, 2024.06.12-ны өдрийн итгэмжлэл,
5. Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.05.30-ны өдрийн 9/7475 дугаар албан бичиг, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Б. хариуцагч ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт *******,0,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг худалдааны төвд 30 м.кв талбай түрээслэх эрхийг олж авахаар *******,0,000 төгрөгийг өгсөн боловч гэрээ байгуулснаас хойш 1 жил 10 сарын хугацаа өнгөрөхөд худалдааны төв ашиглалтад ороогүй тул өгсөн мөнгийг буцаан авна гэжээ.
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч үндэслэлийг худалдааны төвийн нийт талбайн 60-аас доошгүй хувийг түрээслэхээр гэрээ байгуулсан нөхцөлд худалдааны төвийг бүрэн нээхээр тохирсон, мөн 1 жилийн дотор гэрээнээс татгалзах эрхийг эдлээгүй гэжээ.
5.Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Б. болон ХХК-ийн хооронд 2022.02.16-ны өдөр *******2/122 тоот Сертификат /онцгой эрх/ олгох нэртэй баримт бичиг үйлдэж, үүгээр инвэстмент ХХК Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороонд байрлах худалдааны төвийн гадна талбайд агуулах чиглэлээр 8 тоот 15 м.кв талбай, хүнсний 2 тоот 15 м.кв талбайд ажлын байрны түрээсийн онцгой эрхийн сертификатын анхны үнэ нийт *******,0,000 төгрөг төлөхөөр тохирчээ. /хэргийн 6-7 дугаар тал/
5.2. Нэхэмжлэгч Б.ээс хариуцагч инвэстмент ХХК-д нийт *******,0,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагчаас нэхэмжлэгчид 2022/165, 2022/164 дугаар бүхий эрхийн гэрчилгээ гэх баримт олгосон нь тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй. /хэргийн 8-10 дугаар тал/
5.3. Нэхэмжлэгчээс хариуцагчид 2023.11.22-ны өдөр бичиг илгээсэн болох нь Монгол шуудангийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 11 дүгээр тал/
6. Талууд Сертификат /онцгой эрх/ олгох гэрээ гэх бичгийн баримтаар хүсэл зоригоо илэрхийлж, гол нөхцөлийг тохирсон, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Тодруулбал, худалдааны захын талбайг түрээслэх эрхийг олж авахын тулд үнэ төлж байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
7. Нэхэмжлэгч нь гэрээг 2022.02.16-ны өдөр байгуулсан, худалдааны төвийн үйл ажиллагаа 2022 оны хавар эхлүүлнэ гэсэн боловч ашиглалтад ороогүй 1 жил 10 сарын хугацаа өнгөрсөн тул гэрээг дуусгавар болгож, өгсөн мөнгөө буцаан шаардсан бол хариуцагч нь гэрээгээр захыг ашиглалтад оруулах хугацааг тодорхой заагаагүй, захын нийт талбайн 60-аас доошгүй хувийг түрээслэхээр гэрээ байгуулсан нөхцөлд бүрэн нээхээр тохирсон, мөн 1 жилийн дотор сертификат /онцгой эрх/-ыг буцаагаагүй тул гэрээнээс татгалзах эрхээ алдсан хэмээн тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
8. Талуудын байгуулсан гэрээнд онцгой эрхийг хэрэгжүүлж эхлэх хугацаа буюу талбайг түрээслэх хугацааг тодорхой заагаагүй байна. Хариуцагч талын үндэслэл болгож буй гэрээний 3.1.5-д тусгасан А тал нь худалдааны төвийн түрээслэх нийт талбайн 60-аас доошгүй хувийг түрээслэхээр бусад түрээслэгч нар гэрээ байгуулсан тохиолдолд худалдааны төвийг бүрэн нээж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. гэх зохицуулалтын үгийн шууд утга болон А тал буюу инвестмэнт ХХК-ийн эрх, үүргийн хэсэгт хамааруулсан нь талбайг түрээслэх хугацааг үйл явдлаар тодорхойлсон агуулгагүй, харин инвестмэнт ХХК-ийн ажил үүргийг хуваарилан тусгажээ.
Гэрээг тэгш эрхийн үндсэн дээр харилцан ашигтай байх зарчмын үүднээс байгуулдаг тул гэрээний зүйл талбай түрээслэх онцгой эрх нь тухайн эзэмшигч этгээддээ ашиг өгөх хугацаа нь тодорхойгүй нөхцөлд эзэмшигч гэрээнээс татгалзах эрхтэй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасан үндэслэлээр гэрээнээс татгалзаж, татгалзсанаас үүсэх үр дагаврыг 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах өгөхийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах тухайгаа нөгөө талдаа мэдэгдсэн боловч нөгөө тал гэрээнээс татгалзах хугацааг тогтоогоогүй, гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл үүсээгүй нь гэрээнээс татгалзах журмын талаарх зохицуулалт болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 2******* дугаар зүйлийн 2*******.4-т заасантай нийцжээ.
9. Талуудын байгуулсан гэрээний 4.1-т . . . сертификат /онцгой эрх/ олгох гэрээ байгуулснаас хойш 1 жилийн дотор сертификатыг буцааж, энэхүү гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээний төлбөрийг А тал 3 сарын дотор бүрэн буцаан төлнө. Энэхүү гэрээ байгуулснаас хойш 1 жил өнгөрсөн бол гэрээнээс татгалзах эрхгүй. гэх зохицуулалт нь хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, үгүйсгэсэн шинжтэй тул хэрэгжүүлэх үндэслэлгүй.
10. Хариуцагч талаас хариу тайлбарыг бичгээр өгөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дээр татгалзсан тайлбар гаргадаг боловч үндэслэлд хамаарах баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
11. Иймд, хариуцагч инвестмэнт ХХК-аас *******,0,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д баримтлан хариуцагч инвестмэнт ХХК-аас *******,0,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 224,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 224,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН